A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 63

Улиастай

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ САРД ТӨЛӨХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.1, 21.4.2 Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч болон хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоосугай.

2.Аймгийн хэмжээнд бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч иргэдийн талаарх судалгаа, мэдээллийг нарийвчлан гаргаж, шийдвэрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Түвшинжаргал), Татварын хэлтсийн дарга (Л.Содном) нарт даалгасугай. .

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Болдбаатар)-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Н.ТАМИР