- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хадгалах журам/- /ЗХХАЭ №37. 2022.12.28/
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 53
Улаанбаатар хот
ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.15 дахь заалт, Цахим гарын үсгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.1.5, 32.1.6 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хадгалах журам"-ыг Нэгдүгээр хавсралтаар, "Бүртгэлийн үйл ажиллагаа явуулах журам"-ыг Хоёрдугаар хавсралтаар, "Гэрчилгээ олгох үйлчилгээний тариф тогтоох аргачлал"-ыг Гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45 тоот тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 36 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
Текст томруулах
A
A
A