- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 436
Улаанбаатар хот
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ""Биокомбинат" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм"-д дор дурдсан агуулгатай 7.3.7, 8.3.17, 8.3.18 дахь дэд заалт нэмсүгэй:
1.1. "7.3.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах."
1.2. "8.3.17. компанийн гүйцэтгэх удирдлагын гэрээг 2022 оноос эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гэрээг сунгах;"
1.3. "8.3.18. компанийн гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах."
2. Мөн дүрмийн 10.1 дэх заалтын "Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, дэд захирал," гэснийг хассугай.
3. Мөн дүрмийн 9.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
