A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 444

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2023 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ТОЛГОЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Амьтны тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх 160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 4000 хүртэл толгойг барихаар тогтоосугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ