- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 443
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Аялал жуулчлалын тухай хуулийн 15.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолын 27 дугаар хавсралтаар баталсан "Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсэгт "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;" гэсний өмнө "Монгол Улсын Шадар сайд;" гэж, "Зам, тээврийн хөгжлийн сайд;" гэсний дараа "Соёлын сайд;", "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;" гэж, мөн "Нарийн бичгийн дарга:" хэсэгт "Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга." гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн хавсралтын "Нарийн бичгийн дарга:" хэсэгт "Соёлын сайд;" гэснийг "Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэж, "Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал." гэснийг "Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга." гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
