- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (автобус)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 464
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
