- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №37. 2022.12.28/

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 10/01
Улаанбаатар хот
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 25 дугаар зүйлийн 25.1.14, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 192, А/243 дугаар хамтарсан тушаал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2022 оны А/82 дугаар тушаалыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр, айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар, Захиалгаар энгийн хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний хураамжийг гуравдугаар, Энгийн хог хаягдлыг тээвэрлэх тариф, дундаж зайг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүргийн төсөвт төвлөрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга (Н.Алтаншагай)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 121, 2013 оны А/73 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
ДАРГА Б.ХУЯГБААТАР
Текст томруулах
A
A
A
