A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН СОНГИНО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар IX/14

Цавдан

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6/10 тоот "Сумын газрын үнэлгээ, бүсийн хил зааг, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээг авч ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Л.Лхагвасүрэн/-д даалгасугай.

ДАРГАС.ГАНЗОРИГ