- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮДЭВТЭЙ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 28
Ойгон
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Ганхуяг/-д даалгасугай.
ДАРГА Ц.БАТНӨХӨРЛӨЛ
Текст томруулах
A
A
A
