A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТҮШИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨДӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 60

Түшиг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалт, Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Түшиг сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 74 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Ариунжаргал/-д даалгасугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ч.БАТТҮШИГ