A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/321

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцэхгүй байх тул Зам, тээвэр, холбооны сайдын 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Дүрэм батлах тухай" 23 дугаар тушаал, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн "Дүрэм батлах тухай" 47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ч.Мөнхтуяа)-т даалгасугай.

САЙД С.БЯМБАЦОГТ