- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/366
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар тушаалаар баталсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын доор дурдсан агуулгатай дараах Тавдугаар зүйл, 2.20 дахь заалт, 3.4.4 дэх дэд заалт тус тус нэмсүгэй:
1/Тавдугаар зүйл:
"Тав.Зөвлөлийн шийдвэр
5.1.Зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
5.1.1.патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлтэй болох нь тогтоогдвол гомдлыг хэрэгсэхгүй болгох;
5.1.2.патент, гэрчилгээ олгосон шийдвэр үндэслэлгүй болох нь тогтоогдвол шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох;
5.1.3.патент, гэрчилгээ олгохоос татгалзсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй бол гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх;
5.1.4.патент, гэрчилгээ олгохоос татгалзсан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болох нь тогтоогдвол,аж үйлдвэрийн өмчийн асуудал хариуцсан нэгжид дахин хайлт, шүүлт хийлгэхээр буцаах;
5.1.5.Патентын тухай хууль болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг холбогдох этгээдэд даалгах;
5.1.6.Патентын тухай хууль болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой гомдол үндэслэлгүй болох нь тогтоогдвол гомдлыг хэрэгсэхгүй болгох;
5.1.7.барааны тэмдгийг нийтэд түгээмэл болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт үндэслэлтэй болох нь тогтоогдвол Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох шийдвэрийг гаргах;
5.1.8.барааны тэмдгийг нийтэд түгээмэл болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт үндэслэлгүй, нотлох баримт хангалтгүй болох нь тогтоогдвол барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцохгүй байх.
5.2.Зөвлөл энэ журмын 5.1.2, 5.1.7-д заасан шийдвэр гаргасан бол уг шийдвэрийг аж үйлдвэрийн өмчийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ."
2/ 2.20 дахь хэсэг:
"2.20.Зөвлөлийн хуралдаанаас татгалзан гарах гишүүний хүсэлт, Зөвлөлийн гишүүнээс татгалзан гаргах оролцогчийн хүсэлтийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ.
3/ 3.4.4 дэх заалт:
"3.4.4.хөөн хэлэлцэх хугацаа дууссан."
2.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар тушаалаар баталсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 2.9 дэх заалтын "...гарын үсэг зурна." гэсний дараа "Санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэсэн өгүүлбэр, 2.17.7 дахь дэд заалтын "гишүүд" гэсний дараа "нарийн бичгийн даргад" гэж, 3.13 дахь заалтын "маргааныг" гэсний дараа "Зөвлөлийн даргын шийдвэрээр" гэж, 4.3 дахь заалтын "төлөөлөгч," гэсний дараа "маргаантай холбоотойгоор ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээд," гэж, 4.7 дахь заалтын "тэмдэглэл үйлдэх" гэсний дараа "шийдвэрийн төслийг боловсруулж, албажуулах," гэж тус тус нэмсүгэй.
3.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар тушаалаар баталсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 2.2, 4.6, 4.18 дахь заалтыг тус тус доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2.2 дахь хэсэг:
"2.2.Зөвлөл оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл нэг, оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл дөрөв, оюуны өмчийн чиглэлийн судлаач, эрдэмтэн нийт долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана."
2/4.6 дахь хэсэг:
"4.6.Зөвлөлийн хуралдааны нарийн бичгийн даргыг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилно."
3/4.18 дахь хэсэг:
"4.18.Зөвлөлийн гишүүн болон оролцогчоос хуралдааныг хойшлуулах санал, хүсэлт гаргавал Зөвлөлийн даргын шийдвэрээр нэг удаа хойшлуулж болно."
4.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар тушаалаар баталсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 2.9 дэх заалтын "дийлэнх олонхийн" гэснийг "ердийн олонхын" гэж, 2.11 дэх заалтын "7" гэснийг "10" гэж, 2.17.7 дахь дэд заалтын "гишүүдэд" гэснийг "гишүүд" гэж, 3.7 дахь заалтын "Энэ журмын 3.3-т заасан ажилтан" гэснийг "Зөвлөлийн нарийн бичгийн дарга" гэж, 3.12 дахь заалтын "гэж үзнэ." гэснийг "гэж үзэн Зөвлөл тогтоол гаргана." гэж, 4.11 дэх заалтын "зөрчил" гэснийг "маргаан" гэж, 5.2 дахь заалтын "5.1-д" гэснийг "6.1-д" гэж, 5.3 дахь заалтын "5.2-т" гэснийг "6.2-т" гэж, "Тав.Бусад" гэснийг "Зургаа.Бусад" гэж, 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтын дугаарыг "6.1, 6.2, 6.3, 6.4" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар тушаалаар баталсан "Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ын 2.13.5, 2.13.6, 2.13.7 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙДХ.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
