A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 462

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 81 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН