A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/287

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ КОДОД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.1.8, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай", "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай" 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/145 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт"-ын зарим үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг 1 дүгээр, үндэсний кодуудын харьцуулсан хүснэгтийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын холбогдох газар, хэлтэс, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хорооны дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайванд даалгасугай.

ДАРГА Б.АСРАЛТ

Гаалийн ерөнхий газрын даргын

2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн

А/287 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМД ҮНДЭСЛЭСЭН ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ АНГИЛЛЫН ЖАГСААЛТЫН ЗАРИМ ҮНДЭСНИЙ КОДОД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Д/д

Мөр

Үнд.

код

Барааны бичиглэл

Хэмжих нэгж

1.

Мөр 8702.10-т дараах үндэсний код, бичиглэлийг нэмэх:

- Зөвхөн дотоод шаталтын даралтат бүлүүрэн хөдөлгүүр (дизель эсвэл хагас дизель)-тэй:

1.1

8702.10

10

--- 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобус

ш

1.2

8702.10

90

--- Бусад

ш

2.

Мөр 8702.20-д дараах үндэсний код, бичиглэлийг нэмэх:

- Дотоод шаталтын даралтат бүлүүрэн хөдөлгүүр (дизель эсвэл хагас дизель) болон цахилгаан мотортой:

2.1

8702.20

10

--- 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобус

ш

2.2

8702.20

90

--- Бусад

ш

3.

Мөр 8702.30-д дараах үндэсний код, бичиглэлийг нэмэх:

- Дотоод шаталтын оч-асаагуурт бүлүүрэн хөдөлгүүр болон цахилгаан мотортой:

3.1

8702.30

10

--- 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобус

ш

3.2

8702.30

90

--- Бусад

ш

4.

Мөр 8702.40-д дараах үндэсний код, бичиглэлийг нэмэх:

- Зөвхөн цахилгаан мотортой:

4.1

8702.40

10

--- 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобус

ш

4.2

8702.40

90

--- Бусад

ш

5.

Мөр 8702.90-д дараах үндэсний код, бичиглэлийг нэмэх:

- Бусад:

5.1

8702.90

10

--- 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобус

ш

5.2

8702.90

90

--- Бусад

ш

-оОо-

Гаалийн ерөнхий газрын даргын

2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн

А/287 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

Үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийн 
харьцуулсан хүснэгт

БТКУС

2022

Үндэсний кодын

нэмэлт, өөрчлөлт

8702.10.00

8702.10.10

8702.10.90

8702.20.00

8702.20.10

8702.20.90

8702.30.00

8702.30.10

8702.30.90

8702.40.00

8702.40.10

8702.40.90

8702.90.00

8702.90.10

8702.90.90

-оОо-