- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар А/190
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-23)"-ыг 1 дүгээр, "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)"-г 2 дугаар, "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв (Б.Алтанхуяг)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар (Б.Буяннэмэх)-т тус тус үүрэг болгосугай.
3.Батлагдсан маягтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, нийтлэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Татварын ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
