A

A

A

Бүлэг: 1979

  Татварын ерөнхий газрын даргын 2022 оны

А/190 дүгээр тушаалын 3  дугаар хавсралт

 

 

 

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН

ТАЙЛАНГИЙН МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР

 

Энэхүү тайлангийн маягтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

 

Татварын тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/260 дугаар тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах,тайланд залруулга хийх журам"-ыг баримтална. Тайланг нөхөхдөө тухайн үзүүлэлтийн дүнг төгрөгөөр бөглөнө.

1.Нийт татвар ногдох эд хөрөнгийн дүн буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2 ба 3 дугаар мөрийн нийлбэрээс 4 дүгээр мөрийг хассан дүнгээр тодорхойлогдоно. Үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 5 дугаар багана, дүн нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 13 дүгээр баганын дүнтэй тэнцүү байна.

2.Чөлөөлөгдөх эд хөрөнгийн дүн буюу 5 дугаар мөрийн дүн нь 6 ба 7 дугаар мөрийн нийлбэрээс 8 дугаар мөрийг хассан дүнгээр тодорхойлогдоно. Үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 10 дугаар баганын дүнг 14 дүгээр баганын дүнтэй харгалзуулан авна. Дүн нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 14 дүгээр баганын дүнтэй тэнцүү байна.

3.Нийт албан татвар ногдуулах эд хөрөнгийн дүн буюу 9 дүгээр мөрийн дүн нь 10 ба 11 дүгээр мөрийн нийлбэрээс 12 дугаар мөрийг хассан дүнгээр тодорхойлж, төлбөл зохих татварын дүнгээр тодорхойлно. Үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 10 дугаар баганын дүнг 15 дугаар баганын дүнтэй харгалзуулан авна. Дүн нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 15 дугаар баганын дүнтэй тэнцүү байна.

4.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-ний 5 дугаар багана нь тухайн хуулийн этгээд, иргэнд тайлант жилийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бичнэ.

5.Тайлант жилд нэмэгдсэн, хасагдсан хөрөнгө буюу 7 ба 9 дүгээр багананд тухайн онд нэмэгдсэн, хасагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бичнэ.

6.Хувь хэмжээ буюу 11 дүгээр багананд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна. Нэг хөрөнгө дээр олон эзэмшигчтэй бол хувь тэнцүүлэн тооцно.

7.Ногдуулсан албан татвар буюу 13 дугаар багананд албан татвар ногдуулах хөрөнгийн үнэлгээ буюу 10 дугаар баганыг хувь хэмжээ буюу 11 дүгээр баганын дүнгээр үржүүлж хөрөнгө эзэмшиж буй хугацаагаар тооцоолно.

8.Чөлөөлөгдөх татвар буюу 14 дүгээр баганыг тооцоолохдоо татвар төлөгч хуульд заагдсан заалтын дагуу чөлөөлөгдөх эд хөрөнгөө сонгон чөлөөлөгдөх татварын дүнг оруулна.

9.Төлбөл зохих татвар буюу 15 дугаар багана нь ногдуулсан албан татвар буюу 13 дугаар баганын дүнгээс чөлөөлөгдөх татвар буюу 14 дүгээр баганын дүнг хасч тооцно.