A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/338

Улаанбаатар хот

ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2 дахь хэсэг, 194 дүгээр зүйлийн 194.2 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалт, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Мэргэжлийн Зөвлөлийн хуралдааны 06/16 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн "ГИТ" таних тэмдгийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Д.Долгорсүрэн/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох шалгуур батлах тухай А/128 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Б.Даваасүрэн/-т даалгасугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ