- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 475
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1.1. Салбарын бодлого зохицуулалтын газар;
1.2. Хууль, эрх зүйн газар;
1.3. Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;
1.4. Төрийн захиргааны удирдлагын газар (Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс, Мэдээллийн технологийн хэлтэстэй);
1.5. Засгийн газрын хүний нөөцийн газар (Хүний нөөцийн удирдлагын хэлтэс, Нөөцийн судалгаа, шинжилгээний хэлтэс, Удирдлагын систем хөгжүүлэлтийн хэлтэстэй);
1.6. Санхүү, эдийн засгийн газар;
1.7. Төрийн ёслолын газар;
1.8. Ерөнхий сайдын ажлын алба (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэс, Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй));
1.9. Шадар сайдын ажлын алба.
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 113 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж 2022 оны IY улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 113 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:
1.1.Салбарын бодлого зохицуулалтын газар (Салбар дундын уялдааг зохицуулах хэлтэс, Үндэсний хороо, төсөл, хөтөлбөр хариуцсан хэлтэстэй);
1.2.Хууль, эрх зүйн газар;
1.3.Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газар;
1.4.Засгийн газрын хүний нөөцийн газар (Хүний нөөцийн удирдлагын хэлтэс, Хүний нөөцийн судалгаа, шинжилгээний хэлтэстэй);
1.5.Цахим засаглал, мэдээллийн технологийн газар;
1.6.Төрийн захиргааны удирдлагын газар (Архив, нууц, албан хэрэг хөтлөлтийн хэлтэс, Дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны албатай);
1.7.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;
1.8.Төрийн ёслолын газар;
1.9.Ерөнхий сайдын ажлын алба (Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар (Үг, илтгэлийн хэлтэс, Цахим мэдээллийн хэлтэс, Сонин хэвлэлийн хэлтэс, Контент боловсруулах хэлтэс, Гадаад мэдээ, сурталчилгааны хэлтэс, Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвтэй));
1.10.Шадар сайдын ажлын алба (бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан);
1.11.Шадар сайдын ажлын алба (гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан).
2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 241 байхаар тогтоосугай.
3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар тогтоол, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
