A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН

ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/346

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлийн 2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны "Заавар батлах тухай" А/82 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар"-ын "Хоёр. Гаалийн мэдүүлгийн маягтыг нөхөн бичих" 21 дүгээр хүснэгтийн "Тайлбар" баганын "Лабораторийн дүгнэлт" талбарт "Мэдүүлгийн бараа тус бүр дээр гаалийн төв лабораторийн дүгнэлтийн дугаарыг татахад "гэрээ бүртгэлийн нэгдсэн системийн гэрээний дугаар", "гэрээ бүртгэлийн нэгдсэн системээс тухайн гэрээний харгалзах барааны дугаар" талбарууд програмаас бөглөгдөнө" гэж нэмсүгэй.

2.Дээрх тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг шалгах заавар"-ын 2.6 дахь хэсэгт доор дурдсан найруулга бүхий 2.6.19 дэх заалт нэмсүгэй:

2.6.19.Бараа бүртгэлийн нэгдсэн системд бүртгэгдсэн гадаад худалдааны гэрээг хянахдаа дараах үзүүлэлтүүдийг хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгана:

2.6.19.1.Гэрээний дугаар, огноо;

2.6.19.2.Аж ахуйн нэгжийн мэдээлэл;

2.6.19.3.Барааны нэр, тоо хэмжээ, үнийн дүн, гэрээний үлдэгдэл;

2.6.19.4.Гаалийн төв лабораторийн дүгнэлттэй барааны хувьд барааны тоо хэмжээ, үлдэгдэл.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн бүрдүүлэлтийн газар /Д.Зоригоо/, Статистикийн хэлтэс /Э.Лхагвасүрэн/, Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д тус тус даалгасугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ