- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 416
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.3, 20.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай" Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ" хүснэгтийн 6 дахь заалтын "а) архи, пиво, согтууруулах ундаа" гэсэн дэд заалтын "гадаргын усанд" баганын "10" гэснийг "25" гэж, "газрын доорх усанд" баганын "20" гэснийг "35" гэж, 7 дахь заалтын "а) ашигт малтмал олборлох, баяжуулах" гэсэн дэд заалтын "гадаргын усанд" баганын "10" гэснийг "25" гэж, "газрын доорх усанд" баганын "20" гэснийг "35" гэж, 7 дахь заалтын "б) зэсийн баяжмал, хайлуур жонш баяжуулах" гэсэн дэд заалтын "гадаргын усанд" баганын "10" гэснийг "25" гэж, "газрын доорх усанд" баганын "20" гэснийг "35" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээ" хүснэгтийн 2 дахь заалтын "гадаргын ус" баганын "99" гэснийг "100" гэж, "газрын доорх ус" баганын "99" гэснийг "100" гэж, 3 дахь заалтын "Хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашиглах тохиолдолд тухайн хэмжээгээр" гэснийг "Хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашиглах" гэж, 4 дэх заалтын "гадаргын ус" баганын "99" гэснийг "100" гэж тус тус өөрчилсүгэй.
2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A