A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН

ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/347

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/18 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны Журам батлах тухай А/275 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"6.2.Гаалийн байгууллагад мэдүүлсэн гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүсэд оруулсан үеэс гаалийн хяналтад авна. Уул уурхайн эрдэс, бүтээгдэхүүнийг гаалийн хяналтын бүсэд оруулахдаа гэрээ /гаалийн хяналтын бүс эзэмшигч нь гаалийн хяналтын бүсэд өөрийн барааг оруулах тохиолдолд албан хүсэлт/-г үндэслэнэ."

"7.1.5.Хяналтын бүсэд ачиж буй бараанаас гаалийн улсын байцаагч холбогдох стандарт, зөвлөмжийн дагуу дээж авч, битүүмжлэн, холбогдох бичиг баримт, уул уурхайн бүтээгдэхүүний хувьд гэрээний хамт Гаалийн төв болон салбар лабораторийн /цаашид "гаалийн лаборатори" гэх/ шинжилгээнд хамруулахаар хүргүүлнэ.

2.Энэхүү журмын "Наймд" доор дурдсан агуулга бүхий 8.13 дахь хэсэг нэмсүгэй.

8.13.Уул уурхайн эрдэс, бүтээгдэхүүнийг нэг гаалийн хяналтын бүсээс нөгөө гаалийн хяналтын бүсийн хооронд дотоодод дамжуулан өнгөрүүлэх тохиолдолд гадаад худалдааны гэрээний дугаарыг Бараа бүртгэлийн нэгдсэн системийн Гэрээ бүртгэлийн програмаас цахимаар авч, ачааны манифестад оруулна.

3.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Б.Даваасүрэн/-т үүрэг болгосугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ