- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, Сайдын тушаал
- НЭГДСЭН АНГИЛАЛ, КОДЫН ТАЙЛБАР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА, ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар А/193, А/79
Улаанбаатар хот
НЭГДСЭН АНГИЛАЛ, КОДЫН ТАЙЛБАР БАТЛАХ ТУХАЙ
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10, 27.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Статистикийн үйл ажиллагаанд хамаарах нийтийн мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын тайлбар"-ыг хавсралтаар баталсугай.
2.Статистикийн үйл ажиллагаанд хамаарах нийтийн мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын тайлбарыг үйл ажиллагаандаа мөрдөн ашиглахыг нийтийн мэдээлэл хариуцагчдад зөвлөмж болгосугай.
3.Энэхүү статистикийн үйл ажиллагаанд хамаарах нийтийн мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын тайлбарт тухай бүр өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Билэгдэмбэрэл)-т даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газар (Ш.Ариунболд), Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Билэгдэмбэрэл)-т тус тус үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
