- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- СТАТИСТИКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НЭГДСЭН АНГИЛАЛ, КОДЫН ТАЙЛБАР
Үндэсний статистикийн хорооны дарга,
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын
2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн
А/193, А/79 дугаартай хамтарсан тушаалын хавсралт
статистикийн үйл ажиллагаанд хамаарах Нийтийн мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, кодын тайлбар
Улаанбаатар
2022 он
А. АНГИЛАЛ
I. АЖИЛ МЭРГЭЖИЛ
1. Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт
Үндсэн мэдээлэл: | |||
Идэвхтэй | |||
Нууцлал: | Нээлттэй | ||
Цахим хуудас: | yamat.mlsp.gov.mn | ||
Хариуцах байгууллага: | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | ||
Боломжит формат: | Excel, PDF | ||
Нийтлэгдсэн огноо: | 2022 | ||
Хэл: | Монгол | ||
Ангиллын зорилго: | |||
Салбар: | Хүн ам, нийгэм, ажиллах хүч, цалин хөлсний статистик | ||
Ангиллын зорилго: | Ажил мэргэжлийн ангиллын гол зорилго нь хүн ам, орон сууцны тооллого, ажиллах хүчний судалгаа, өрхийн судалгаа, цалин хөлсний судалгаа зэрэг статистик мэдээллийг цуглуулах, боловсруулах, мэдээллийн үнэн байдлыг хангах, үндэсний болоод олон улсын хэмжээнд ажил, мэргэжлийг судалж, харьцуулах гол хэрэгсэл болгон ашигладаг. Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт (ҮАМАТ-08)-д шатлал бүхий ангиллын аргыг хэрэглэж, дэс дараалсан кодчиллын зарчмын дагуу бүлгүүдэд код оноосон. Үндсэн, дэд, бага, нэгж гэсэн 4 оронтой код нь олон улсын ажил мэргэжлийн ангилал (ISCO-08)-ын кодтой ижил 4 оронтой кодыг үргэлжлүүлэн үндэсний индекс/код үүсгэн ажил, мэргэжлийг ангилах асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байна. | ||
Үндсэн хэрэглэгч: | Аж ахуйн нэгж, байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллага | ||
Арга зүй: | |||
Ангиллын нэгж: | Ажил, мэргэжил | ||
Ангиллын уялдаа, холбоо: | - | ||
Ангиллын бүтэц: | |||
Бүтцийн тодорхойлолт: | |||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо |
Түвшин 1 | Үндсэн бүлэг | 1 | 10 |
Түвшин 2 | Дэд бүлэг | 11 | 43 |
Түвшин 3 | Бага бүлэг | 111 | 129 |
Түвшин 4 | Нэгж бүлэг | 1111 | 441 |
Түвшин 5 | Үндэсний индекс код | 11111-11 | - |
Тушаал, шийдвэр: | Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны Д/16 дугаар тушаал Нэмэлт, өөрчлөлт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/139 дугаар тушаалаар 248, 2018 оны А/332 дугаар тушаалаар 123, А/179 дугаар тушаалаар 96, 2020 оны А/152 дугаар тушаалаар 35, 2021 оны А/208 дугаар тушаалаар 46 ажил мэргэжлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан.
|
II. БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
2. Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал
Үндсэн мэдээлэл: | ||||||
Төлөв: | Идэвхтэй | |||||
Нууцлал: | Нээлттэй | |||||
Цахим хуудас: | ||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |||||
Боломжит формат: | Excel, PDF | |||||
Нийтлэгдсэн огноо: | 2020-01-08 | |||||
Хэл: | Монгол, Англи | |||||
Ангиллын зорилго: | ||||||
Салбар: | Эдийн засгийн статистик | |||||
Ангиллын зорилго: | Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл шаардлагатай бүх төрлийн статистик мэдээллийг цуглуулах, нэгтгэх хэрэгсэл болгон ашиглахад оршино. Тухайлбал, үйлдвэрлэл, завсрын болон эцсийн хэрэглээ, хөрөнгийн хуримтлал болон гадаад худалдааг хамардаг, мөн нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэл, төлбөрийн тэнцэл болон бусад аналитик шинжилгээний танилцуулгын хүрээнд нэгтгэдэг. | |||||
Үндсэн хэрэглэгч: | Төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, судалгаа, шинжилгээний байгууллага. | |||||
Арга зүй: | ||||||
Ангиллын нэгж: | Бүтээгдэхүүн (Бараа, Үйлчилгээ) | |||||
Ангиллын уялдаа, холбоо: | ||||||
Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем | Экспорт, импортын барааны хувьд бүтээгдэхүүний нэгдсэн ангилал (БНА)-ын дэд ангиуд нь барааг тодорхойлон кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн 0-4 хэсэгтэй нягт уялдаатай, бүтээгдэхүүний бүлэглэл болж өгдөг. Үүний үр дүнд 2012 онд батлагдсан БТКУС-ийн 5000 гаруй барилгын материалын нэр төрлийг БНА-ын 1617 дэд анги болгон тодорхойлж өгсөн. | |||||
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал | Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал, Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал нь хоёулаа ерөнхий зориулалтын ангилал бөгөөд эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой. БНА-ын дэд анги бүр нь эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхой анги, ангиудад үйлдвэрлэгддэг бараа, үйлчилгээнээс бүрддэг. | |||||
Ангиллын бүтэц: | ||||||
Бүтцийн тодорхойлолт: | ||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | |||
Түвшин 1 | Салбар | 0 | 10 | |||
Түвшин 2 | Дэд салбар | 01 | 71 | |||
Түвшин 3 | Бүлэг | 012 | 329 | |||
Түвшин 4 | Анги | 0123 | 1299 | |||
Түвшин 5 | Дэд анги | 01234 | 2887 | |||
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2020 оны А/3 тушаал |
3. Бүтээгдэхүүний эдийн засгийн ерөнхий ангилал
Үндсэн мэдээлэл: | |||||||
Төлөв: | Идэвхтэй | ||||||
Нууцлал: | Нээлттэй | ||||||
Цахим хуудас: | |||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | ||||||
Боломжит формат: | Excel, PDF | ||||||
Нийтлэгдсэн огноо: | 2020-12-18 | ||||||
Хэл: | Монгол, Англи | ||||||
Ангиллын зорилго: | |||||||
Салбар: | Эдийн засгийн статистик, Олон улсын худалдаа, төлбөрийн тэнцэл | ||||||
Ангиллын зорилго: | Олон улсын худалдааны статистикийг судлах зорилгоор бүтээгдэхүүний эдийн засгийн ерөнхий бүлгээр ангилах, Үндэсний тооцооны данснуудыг байгуулахад оршино. Бүтээгдэхүүний эдийн засгийн ерөнхий ангилал нь бараа, үйлчилгээг макро эдийн засгийн үзүүлэлт болох эцсийн ашиглалттай (хөрөнгө оруулалтын бараа, завсрын бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн) уялдуулна. Дэлхийн эдийн засгийн гадаад худалдааны нөхцөл байдалд дүгнэлт хийх, интегралчлал хийх, дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох, түүхий эдийн урсгалын хандлага зэрэг статистикийн олон талт хэрэглээг хөнгөвчлөх үүрэгтэй. | ||||||
Үндсэн хэрэглэгч: | Бодлого боловсруулагчид, эдийн засагчид, судалгаа, шинжилгээний байгууллага. | ||||||
Арга зүй: | |||||||
Ангиллын нэгж: | Худалдааны бараа, үйлчилгээ | ||||||
Ангиллын уялдаа, холбоо: | Бүтээгдэхүүний эдийн засгийн ерөнхий ангилал нь барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (барааны хувьд), бүтээгдэхүүний нэгдсэн ангилал (үйлчилгээний хувьд) зэргээс гаргаж болох аналитик ангилал юм. Бүтээгдэхүүний нэгдсэн ангиллын бүх үндсэн ангиудыг хамарсан бөгөөд бараа үйлчилгээний хоорондын бүтэц нь энэхүү ангиллын бараа, үйлчилгээтэй давхацдаг. | ||||||
Ангиллын бүтэц: | |||||||
Бүтцийн тодорхойлолт: | |||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | ||||
Түвшин 1 | Эдийн засгийн анги | 1 | 8 | ||||
Түвшин 2 | Бүтээгдэхүүний | 11 | 16 | ||||
Түвшин 3 | Эцсийн ашиглалтын | 111 | 40 | ||||
Түвшин 4 | Боловсруулалтын | 1112 | 32 | ||||
Түвшин 5 | Зориулалтын | 111210 | 48 | ||||
Түвшин 6 | Эдэлгээний | 1113102 | 32 | ||||
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2020 оны А/63 дугаар тушаал. | ||||||
4. Олон улсын худалдааны стандарт ангилал
Үндсэн мэдээлэл: | ||||||||
Төлөв: | Идэвхтэй | |||||||
Нууцлал: | Нээлттэй | |||||||
Цахим хуудас: | ||||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |||||||
Боломжит формат: | Excel, PDF | |||||||
Нийтлэгдсэн огноо: | 2015-11-24 | |||||||
Хэл: | Монгол, Англи | |||||||
Ангиллын зорилго: | ||||||||
Салбар: | Олон улсын худалдаа, төлбөрийн тэнцэл | |||||||
Ангиллын зорилго: | Олон улсын худалдаанд оролцож буй барааны статистикийг гаргах, харьцуулалт хийх, дэд бүлгүүд болох үйлдвэрлэлд ашигласан түүхий эд, материал, боловсруулах үе шат, бүтээгдэхүүний хэрэглээ, бараа, бүтээгдэхүүний ач холбогдол, технологийн өөрчлөлтийг судлахад оршино. Ихэнх улс орнууд олон улсын худалдааны чиг хандлагыг судлах, худалдаалагдаж буй бараанд дүн шинжилгээ хийх, илүү тохиромжтой анги болгон нэгтгэх зэрэг янз бүрийн зорилгоор ашигладаг. | |||||||
Үндсэн хэрэглэгч: | Эдийн засагч, зах зээл судлаач, мэдээллийг боловсруулагчид, худалдааны бодлогын мэргэжилтнүүд ашиглана. | |||||||
Арга зүй: | ||||||||
Ангиллын нэгж: | Бүх төрлийн бараа | |||||||
Ангиллын уялдаа, холбоо: | Дэлхийн гаалийн байгууллагаас 1992 оноос хойш 5 удаа "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем" (БТКУС)-ийг үе шаттайгаар боловсруулж, шинэчлэн гаргасан. Олон улсын түвшинд экспорт, импортын мэдээллийг БТКУС кодоор бүртгэж тархаах болсон. Мөн Бүтээгдэхүүний эдийн засгийн ерөнхий ангилал, Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал шинэчлэгдсэн. Эдгээр ангиллууд нь хоорондоо нягт уялдаатай бөгөөд барааны ашиглалтаас илүү барааны материаллаг найрлагад тулгуурлагдсан. | |||||||
Ангиллын бүтэц: | ||||||||
Бүтцийн тодорхойлолт: | ||||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | |||||
Түвшин 1 | Салбар | 0 | 10 | |||||
Түвшин 2 | Бүлэг | 01 | 65 | |||||
Түвшин 3 | Дэд бүлэг | 012 | 259 | |||||
Түвшин 4 | Анги | 012.1ы | 1007 | |||||
Түвшин 5 | Зүйл | 012.13 | 2958 | |||||
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2015 оны А/133 дугаар тушаал. | |||||||
5. Хувийн хэрэглээний зориулалттай бараа, үйлчилгээний ангилал
Үндсэн мэдээлэл: | ||||||
Төлөв: | Идэвхтэй | |||||
Нууцлал: | Нээлттэй | |||||
Цахим хуудас: | ||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |||||
Боломжит формат: | Excel, PDF | |||||
Нийтлэгдсэн огноо: | 2019-12-27 | |||||
Хэл: | Монгол, Англи | |||||
Ангиллын зорилго: | ||||||
Салбар: | Эдийн засгийн статистик, Орлого ба хэрэглээ, Үнэ | |||||
Ангиллын зорилго: | Хувийн хэрэглээг эдийн засгийн 3 сектор (өрх, өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллага, Засгийн газар)-оор ангилахад оршино. | |||||
Үндсэн хэрэглэгч: | Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (өрхийн зарлагын бүтцийг гаргах), Хэрэглээний үнийн индекс (жин болон үнэ тооцох), Олон улсын өртгийн зэрэгцүүлэлт (худалдан авах чадварын паритетаар дамжуулан зардлын бүрэлдэхүүнийг тооцох), Үндэсний тооцоо (ДНБ-ий өрхийн хэрэглээ, данс), Соёл, спорт, зоогийн газар, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын мэдээллийг хооронд нь уялдуулахад ашиглана. | |||||
Арга зүй: | ||||||
Ангиллын нэгж: | Бүтээгдэхүүн, үйлчилгээ | |||||
Ангиллын уялдаа, холбоо: | Төрийн бус байгууллагын чиг үүргийн ангилал, Засгийн газрын чиг үүргийн ангилал, Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал, Боловсролын олон улсын стандартын ангилал, Эрүүл мэндийн дансны олон улсын ангиллуудтай уялддаг. | |||||
Ангиллын бүтэц: | ||||||
Бүтцийн тодорхойлолт: | ||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | |||
Түвшин 1 | Салбар | 01 | 15 | |||
Түвшин 2 | Бүлэг | 01.2 | 63 | |||
Түвшин 3 | Анга | 01.2.3 | 186 | |||
Түвшин 4 | Дэд анги | 01.2.3.4 | 338 | |||
Түвшин 5 | Хэсэг | 01.2.3.4.5 | 269 | |||
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2020 оны А/195 дугаар тушаал.
| |||||
III. БОЛОВСРОЛ6. Боловсролын түвшний ангилал, кодҮндсэн мэдээлэл: | |||
Төлөв: | Идэвхтэй | ||
Нууцлал: | Нээлттэй | ||
Цахим хуудас: | metadata.1212.mn/classificationdata.aspx | ||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | ||
Боломжит формат: | Excel, PDF | ||
Нийтлэгдсэн огноо: | 2014-12-05 | ||
Хэл: | Монгол, Англи | ||
Ангиллын зорилго: | |||
Салбар: | Боловсрол | ||
Ангиллын зорилго: | Ангилал нь боловсролын үйл ажиллагаа, хүрсэн түвшний талаарх мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх нэгтгэх, харьцуулахад ашиглагдана. | ||
Үндсэн хэрэглэгч: | Төрийн болон олон улсын байгууллагууд | ||
Арга зүй: | |||
Ангиллын нэгж: | Боловсролын түвшин | ||
Ангиллын уялдаа, холбоо: | Боловсролын салбарын тоон мэдээллийг уялдуулан гаргахад ашигладаг. | ||
Ангиллын бүтэц: | |||
Бүтцийн тодорхойлолт: | |||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо |
Түвшин 1 | Салбар | 1 | 9 |
Түвшин 2 | Дэд салбар | 11 | 10 |
Түвшин 3 | Бүлэг | 111 | 3 |
Тушаал, шийдвэр: | Үндэсний статистикийн Хорооны даргын 2014 оны А/153 дугаар тушаал. |
7. Дээд боловсролын мэргэжлийн ангилал, код
Үндсэн мэдээлэл: | |||||||||
Төлөв: | Идэвхтэй | ||||||||
Нууцлал: | Нээлттэй | ||||||||
Цахим хуудас: | |||||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | ||||||||
Боломжит формат: | Excel, PDF | ||||||||
Нийтлэгдсэн огноо: | 2019-08-14 | ||||||||
Хэл: | Монгол, Англи | ||||||||
Ангиллын зорилго: | |||||||||
Салбар: | Хүн ам, нийгэм, боловсрол | ||||||||
Ангиллын зорилго: | Тооллого, судалгаанд ашиглаж хүн амын эзэмшсэн мэргэжлийн мэдээллийг нэгдсэн ангиллын дагуу цуглуулах, боловсруулах, үндэсний болон олон улсын хэмжээнд бэлтгэж буй мэргэжлийг тодорхойлох, харьцуулах боломжийг бий болгоход оршино. | ||||||||
Үндсэн хэрэглэгч: | Төрийн байгууллагууд, судалгаа, шинжилгээний байгууллага. | ||||||||
Арга зүй: | |||||||||
Ангиллын нэгж: | Дээд боловсрол | ||||||||
Ангиллын уялдаа, холбоо: | Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт /ҮАМАТ-08/-тай уялдана. | ||||||||
Ангиллын бүтэц: | |||||||||
Бүтцийн тодорхойлолт: | |||||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | ||||||
Түвшин 1 | Ерөнхий чиглэл | 01 | 20 | ||||||
Түвшин 2 | Төрөлжсөн чиглэл | 011 | 54 | ||||||
Түвшин 3 | Нарийвчилсан чиглэл | 0111 | 161 | ||||||
Түвшин 4 | Мэргэжлийн индекс | 01110101 | 643 | ||||||
Түвшин 5 | Дээд боловсролын түвшин | 1 орон үсгэн | 3358 | ||||||
Тушаал, шийдвэр: | Үндэсний статистикийн Хорооны даргын 2019 оны А/198 дугаар тушаал. | ||||||||
IV. ХӨРӨНГӨ
8. Санхүүгийн болон санхүүгийн бус хөрөнгийн ангилал
Үндсэн мэдээлэл: | ||
Төлөв: | Идэвхтэй | |
Нууцлал: | Нээлттэй | |
Цахим хуудас: | ||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |
Боломжит формат: | Excel, PDF | |
Нийтлэгдсэн огноо: | 2013-01-02 | |
Хэл: | Монгол, Англи | |
Ангиллын зорилго: | ||
Салбар: | Эдийн засгийн статистик | |
Ангиллын зорилго: | Үндэсний тооцооны системийн хөрөнгийн данс болон Дотоодын нийт бүтээгдэхүүний эцсийн ашиглалтын аргын хуримтлалын үзүүлэлтүүдийг ангилалд ашиглана. | |
Үндсэн хэрэглэгч: | Төрийн байгууллагууд, судалгаа, шинжилгээний байгууллага. | |
Арга зүй: | ||
Ангиллын нэгж: | Хөрөнгө | |
Ангиллын уялдаа, холбоо: | Эцсийн ашиглалтын аргаарх Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтүүдийг ангилна. | |
Ангиллын бүтэц: | ||
Бүтцийн тодорхойлолт: | ||
Түвшин: | Түвшний нэр: | Кодлолт: | Нэгжийн тоо: |
Санхүүгийн хөрөнгө | |||
Түвшин 1 | 1 оронтой | AF.1 | 8 |
Түвшин 2 | 2 оронтой | AF.12 | 21 |
Түвшин 3 | 3 оронтой | AF.123 | 9 |
Санхүүгийн бус хөрөнгө | |||
Түвшин 1 | 1 оронтой | AN.1 | 2 |
Түвшин 2 | 2 оронтой | AN.12 | 6 |
Түвшин 3 | 3 оронтой | AN.123 | 24 |
Түвшин 3 | 4 оронтой | AN.1234 | 17 |
Түвшин 3 | 5 оронтой | AN.12345 | 2 |
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2013 оны 1/2 дугаар тушаал.
|
V. ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГӨ
9. Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код
Үндсэн мэдээлэл: | |||||
Төлөв: | Идэвхтэй | ||||
Нууцлал: | Нээлттэй | ||||
Цахим хуудас: | legalinfo.mn | ||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | ||||
Боломжит формат: | Excel, PDF | ||||
Нийтлэгдсэн огноо: | 2021-03-18 | ||||
Хэл: | Монгол, Англи | ||||
Ангиллын зорилго: | |||||
Салбар: | Хүн ам, нийгэм | ||||
Ангиллын зорилго: | Статистик тоон мэдээллийг харьцуулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах, мэдээлэл солилцоход чухал ач холбогдолтой. | ||||
Үндсэн хэрэглэгч: | Улсын бүртгэлийн байгууллага, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ерөнхий газар | ||||
Арга зүй: | |||||
Ангиллын нэгж: | Бүтээгдэхүүн, үйлчилгээ | ||||
Ангиллын уялдаа, холбоо: | Хүн ам, нийгмийн үзүүлэлтийг тооцох. | ||||
Ангиллын бүтэц: | |||||
Бүтцийн тодорхойлолт: | |||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | ||
Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний ангилал, код | |||||
Түвшин 1 | 2 оронтой код | 01 | 15 | ||
Түвшин 2 | Дэд код | 01.1 | 23 | ||
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код | |||||
Түвшин 1 | 2 оронтой код | 10 | 25 | ||
Түвшин 2 | Дэд код | 10.07 | 58 | ||
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нэгдсэн ангилал код | |||||
Түвшин 1 | 1 оронтой | 01 | 4 | ||
Түвшин 2 | Дэд код | 11 | 22 | ||
Түвшин 3
| Дэд код | 31.1 | 68 | ||
Тушаал, шийдвэр: | Улсын бүртгэлийн байгууллага, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний Статистикийн Хорооны дарга нарын хамтарсан 2021 оны А/29, А/25, А/175 дугаар тушаал | ||||
VI. ҮЙЛ АЖИЛЛАГАА
10. Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал
Үндсэн мэдээлэл: | |||||||
Төлөв: | Идэвхтэй | ||||||
Нууцлал: | Нээлттэй | ||||||
Цахим хуудас: | |||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн хороо | ||||||
Боломжит формат: | Excel, PDF | ||||||
Нийтлэгдсэн огноо: | 2018-12-31 | ||||||
Хэл: | Монгол, Англи | ||||||
Ангиллын зорилго: | |||||||
Салбар: | Эдийн засгийн статистик | ||||||
Ангиллын зорилго: | Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын олон улсын стандарт ангилал нь НҮБ-ын статистикийн эдийн засаг, нийгмийн олон улсын ангиллуудын багцад багтдаг бөгөөд үндэсний тооцооны системийн эдийн засгийн үйл ажиллагааны албан ёсны ангилал юм. Ангиллын гол зорилго нь хуулийн этгээд, өөрөөр хэлбэл өмчийн бүх төрөлд хамаарагдах аж ахуйн нэгж байгууллага болон хүн амд үйлчилдэг ашгийн бус төр, олон нийт, шашны зэрэг байгууллага, хувиараа аж ахуй эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг үйл ажиллагааны чиглэлээр нь холбогдох бүлгүүдэд харьяалан судлах зорилготой. | ||||||
Үндсэн хэрэглэгч: | Төрийн байгууллагууд, судалгаа, шинжилгээний байгууллага. | ||||||
Арга зүй: | |||||||
Ангиллын нэгж: | Үйл ажиллагааны төрөл | ||||||
Ангиллын уялдаа, холбоо: | Олон улсын ЭЗҮАСА, Бүтээгдэхүүний нэгдсэн ангилал, Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системтэй шууд уялддаг. Монгол Улсын онцлогийг тусгасан 5 орон бүхий 95 дэд анги шинээр нэмэгдсэн. | ||||||
Ангиллын бүтэц: | |||||||
Бүтцийн тодорхойлолт: | |||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | ||||
Түвшин 1 | Салбар | А (үсэг бүхий код) | 21 | ||||
Түвшин 2 | Дэд салбар | 01 | 88 | ||||
Түвшин 3 | Бүлэг | 012 | 238 | ||||
Түвшин 4 | Анги | 0123 | 420 | ||||
Түвшин 5 | Дэд анги | 0123.4 | 96 | ||||
Тушаал, шийдвэр: | Сангийн сайд, Үндэсний Статистикийн Хорооны дарга нарын 2018 319 / А/160 дугаар хамтарсан тушаал | ||||||
11. Эдийн засгийн секторын ангилал
Үндсэн мэдээлэл: | ||
Төлөв: | Идэвхтэй | |
Нууцлал: | Нээлттэй | |
Цахим хуудас: | ||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |
Боломжит формат: | Excel, PDF | |
Нийтлэгдсэн огноо: | 2015-02-18 | |
Хэл: | Монгол, Англи | |
Ангиллын зорилго: | ||
Салбар: | Эдийн засгийн статистик | |
Ангиллын зорилго: | Эдийн засаг дахь санхүүгийн урсгал, орлого, зарлагыг эдийн засгийн сектороор харуулах зорилготой бөгөөд орлого, эцсийн хэрэглээ, санхүүгийн үйл ажиллагаатай ямар холбоотой байгааг гол шалгуур болгодог. Секторын ангиллаар тооцож гаргасан нийт үйлдвэрлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний тооцооны данснууд, макро эдийн засгийн бусад үзүүлэлт зэрэг нь нийт эдийн засагт тухайн секторын эзлэх байр суурийг тодорхойлно. Үйлдвэрлэл, үйлчилгээний анхдагч нэгж, аж ахуйн нэгж, байгууллагыг эдийн засгийн секторын ангиллаар ангилахад энэхүү ангиллыг мөрдлөг болгоно. | |
Үндсэн хэрэглэгч: | Төрийн байгууллагууд, судалгаа, шинжилгээний байгууллага. | |
Арга зүй: | ||
Ангиллын нэгж: | Эдийн засгийн нэгж болон салбаруудыг зорилго, чиг үүрэг, шинж төрхөөр нь ангилан хуваарилахыг эдийн засгийн сектор гэнэ. Эдийн засгийн нэгж нь аж ахуй нэгж, төрийн байгууллага, өрхийн аж ахуй, ашгийн бус байгууллага байна. | |
Ангиллын уялдаа, холбоо: | Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал, Өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагын ангилалтай шууд уялдана. | |
Ангиллын бүтэц: | ||
Бүтцийн тодорхойлолт: | ||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо |
Түвшин 1 | Төрөл | 1 | 2 |
Түвшин 2 | Сектор | 1.2 | 5 |
Түвшин 3 | Дэд сектор | 1.2.3 | 23 |
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2015 оны А/26 дугаар тушаал |
12. Засгийн газрын чиг үүргийн ангилал
Үндсэн мэдээлэл: | |||
Төлөв: | Идэвхтэй | ||
Нууцлал: | Нээлттэй | ||
Цахим хуудас: | |||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | ||
Боломжит формат: | Excel, PDF | ||
Нийтлэгдсэн огноо: | 2015-01-20 | ||
Хэл: | Монгол, Англи | ||
Ангиллын зорилго: |
| ||
Салбар: | Эдийн засгийн статистик, Засгийн газрын санхүү, төсвийн салбарын статистик |
| |
Ангиллын зорилго: | Төсвийн орлогын эдийн засгийн ангилал, Зарлагын эдийн засгийн ангилал, Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал, Зардлын зориулалт, арга хэмжээний гүйлгээний зорилгыг ангилна. |
| |
Үндсэн хэрэглэгч: | Төрийн байгууллагууд, судалгаа, шинжилгээний байгууллага.. |
| |
Арга зүй: |
| ||
Ангиллын нэгж: | Төсвийн үйл ажиллагаа, бараа, үйлчилгээний гүйлгээ |
| |
Ангиллын уялдаа, холбоо: | Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын 3.1 хувилбартай шууд уялдуулсан. |
| |
Ангиллын бүтэц: |
| ||
Бүтцийн тодорхойлолт: |
| ||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо |
Орлогын эдийн засгийн ангилал | |||
Түвшин 1 | Орлогын хэлбэр | 12 | 2 |
Түвшин 2 | Орлогын төрөл | 123 | 12 |
Түвшин 3 | Татварын орлогын төрөл | 1234 | 9 |
Түвшин 4 | Орлогын гүйлгээний код | 123456 | 73 |
Зардлын эдийн засгийн ангилал | |||
Түвшин 1 | Зардлын хэлбэр | 12 | 4 |
Түвшин 2 | Үйлчилгээний зардал | 123 | 5 |
Түвшин 3 | Зардлын төрөл | 1234 | 15 |
Түвшин 4 | Зарлагын гүйлгээний код | 123456 | 66 |
Төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал | |||
Түвшин 1 | Хөтөлбөр | 12345 | 21 |
Түвшин 2 | Дэд хөтөлбөр | 12345 | 153 |
Зардлын зориулалт болон арга хэмжээний ангилал | |||
Түвшин 1 | Зориулалт | 12345 | 29 |
Түвшин 2 | Арга хэмжээ | 12345 | 430 |
Тушаал, шийдвэр: | Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 07 дугаар бүхий "Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай" тогтоол |
13. Ашгийн бус байгууллагын үйл ажиллагааны ангилал
Үндсэн мэдээлэл: | ||||||
Төлөв: | Идэвхтэй | |||||
Нууцлал: | Нээлттэй | |||||
Цахим хуудас: | - | |||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |||||
Боломжит формат: | Excel, PDF | |||||
Нийтлэгдсэн огноо: | 2021-11-23 | |||||
Хэл: | Монгол, Англи | |||||
Ангиллын зорилго: | ||||||
Салбар: | Эдийн засгийн статистик | |||||
Ангиллын зорилго: | Төрийн бус байгууллагуудыг хооронд нь зааглах, ялгахад ашиглаж болох нэг буюу хэд хэдэн ангиллын хувилбарыг санал болгодог. Анхан шатны ангиллын схем болох эдийн засгийн үйл ажиллагааны ангиллын 3 дахь хувилбарт үндэслэсэн, холбогдох дансанд ашгийн бус байгууллагын салбарыг нарийвчлан авч үзэх, дүн шинжилгээ хийх, үндсэн мэдээллийг, нэг бүрчлэн судлах зорилготой. | |||||
Үндсэн хэрэглэгч: | Үндэсний статистикийн хороо, иргэний нийгмийн байгууллагууд | |||||
Арга зүй: | ||||||
Ангиллын нэгж: | Салбар нэгжийн гүйлгээ, хувьцаа, үнэт цаасны урсгал | |||||
Ангиллын уялдаа, холбоо: | Үйлдвэрлэлийн ангилал, бараа, үйлчилгээний ангилал, тэдгээрийн шинж чанар, зорилгыг тодорхойлох зориулалттай. | |||||
Ангиллын бүтэц:
| ||||||
Бүтцийн тодорхойлолт | ||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | |||
Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний ангилал, код | ||||||
Түвшин 1 | 1 оронтой | 1 | 12 | |||
Түвшин 2 | Дэд салбар | 1100 | 37 | |||
Түвшин 3 | Анги | 11002 | 83 | |||
|
|
|
| |||
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2021 оны А/199 дүгээр тушаал |
|
14. Төрийн бус байгууллагын чиг үүргийн ангилал /нийгэмд үйлчилдэг/
Үндсэн мэдээлэл: | ||||||
Төлөв: | Идэвхтэй | |||||
Нууцлал: | Нээлттэй | |||||
Цахим хуудас: | ||||||
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо | |||||
Боломжит формат: | Excel, PDF | |||||
Нийтлэгдсэн огноо: | 2011-04-14 | |||||
Хэл: | Монгол, Англи | |||||
Ангиллын зорилго: | ||||||
Салбар: | Эдийн засгийн статистик | |||||
Ангиллын зорилго: | Нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллагын эцсийн хэрэглээний зардал, завсрын хэрэглээ, хөрөнгө, урсгал шилжүүлгийн зардлын гүйлгээг ангилна. | |||||
Үндсэн хэрэглэгч: | Үндэсний статистикийн хороо, төрийн бус байгууллагууд | |||||
Арга зүй: | ||||||
Ангиллын нэгж: | Бараа, үйлчилгээний гүйлгээ | |||||
Ангиллын уялдаа, холбоо: | "Хувийн хэрэглээний зориулалттай бараа, үйлчилгээний ангилал"-ын 14 бүлэгтэй уялддаг. | |||||
Ангиллын бүтэц: | ||||||
Бүтцийн тодорхойлолт: | ||||||
Түвшин | Түвшний нэр | Кодлолт | Нэгжийн тоо | |||
Түвшин 1 | Салбар | 01 | 9 | |||
Түвшин 2 | Бүлэг | 011 | 24 | |||
Түвшин 3 | Анги | 0110 | 29 | |||
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2011 оны 01/55 дугаар тушаал |
Б. КОД
1. Тооллого, судалгаанд статистикийн зорилгоор хувь хүний түвшинд нийтлэгээр ашиглаж байгаа код, ойлголт, тодорхойлолт
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо |
Ашиглалт: | Статистикийн мэдээлэл эрхлэн гаргахад бүх төрлийн тооллого, судалгаанд ашигладаг. |
Хэрэглэгч: | Үндэсний статистикийн хороо |
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2019 оны А/151 дугаар тушаалаар баталсан Хүн ам, орон сууцны тооллогын асуулга, түүнийг нөхөх заавар |
Д/д | Нэр | Код | Ойлголт, тодорхойлолт |
1 | Хүйс | ||
| Эрэгтэй | 1 | Хүйс гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгааг хэлнэ. |
| Эмэгтэй | 2 | |
2 | Нас |
| Төрсөн өдрөөс эхлэн (он, сар, өдөр) бүтэн жилүүдээр тооцсон хугацаа хэлнэ. |
3 | Үндэс угсаа | ||
| Халх | 1 |
|
| Казах | 2 |
|
| Дөрвөд | 3 |
|
| Буриад | 4 |
|
| Баяд | 5 |
|
| Дарьганга | 6 |
|
| Урианхай | 7 |
|
| Захчин | 8 |
|
| Дархад | 9 |
|
| Торгууд | 10 |
|
| Өөлд | 11 |
|
| Хотон | 12 |
|
| Мянгад | 13 |
|
| Барга | 14 |
|
| Үзэмчин | 15 |
|
| Харчин | 16 |
|
| Цахар | 17 |
|
| Хотгойд | 18 |
|
| Элжигэн | 19 |
|
| Цаатан(Духа) | 20 |
|
| Сартуул | 21 |
|
| Тува | 22 |
|
| Хорчин | 23 |
|
| Узбек /Чантуу/ | 24 |
|
| Халимаг | 25 |
|
| Түмэд | 26 |
|
| Сөнөд | 27 |
|
| Хамниган | 28 |
|
| Хошууд | 29 |
|
| Түвэд | 30 |
|
| Балба | 31 |
|
| Монголын харьяат бусад | 32 |
|
| Орос /Монголын харьяат/ | 33 |
|
| Хятад /Монголын харьяат/ | 34 |
|
| Бусад гадаад /Монголын харьяат/ | 35 |
|
4 | Гэрлэлтийн байдал | ||
| Огт гэрлээгүй | 1 | Огт гэрлэж байгаагүй хүнийг ойлгоно. |
| Гэрлэсэн- батлуулсан | 2 | Гэрлэлтээ иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, гэрлэлтийн баталгаатай хүнийг ойлгоно. |
| Гэрлэсэн-батлуулаагүй | 3 | Гэр бүл болж хамтран амьдарч байгаа боловч (хугацаа харгалзахгүйгээр) иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлж, гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй хүнийг ойлгоно. |
| Тусгаарласан | 4 | Гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй боловч тусдаа амьдарч байгаа хүнийг ойлгоно. Гэхдээ албан ажлын улмаас 2 тусдаа амьдарч байгаа хүнийг тусгаарласан гэж үзэхгүй. |
| Цуцалсан | 5 | Гэр бүлээ хуулийн дагуу цуцалснаас хойш дахин гэрлэж, хамт амьдраагүй хүнийг хугацаа харгалзахгүйгээр хамруулж ойлгоно. |
| Бэлэвсэн | 6 | Эхнэр/нөхрийн аль нэг нь нас барснаас хойш дахин гэрлэж, хамт амьдраагүй хүнийг хугацаа харгалзахгүйгээр хамруулж ойлгоно. |
5 | Өрхийн тэргүүлэгчийн хамаарал | ||
| Өрхийн тэргүүлэгч | 01 | Өрхийн тэргүүлэгч нь тодорхойгүй нөхцөлд өрхийн тэргүүлэгчээр хэнийг сонгохыг өрхийн гишүүдийн сайн дурын үндсэн дээр шийдвэрлэнэ. Өрхийн тэргүүлэгчид 16-аас дээш настай, хөдөлмөр эрхэлдэг буюу өрхийн орлогод голлох хувь нэмэр оруулдаг, өрхийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог ам бүлийн аль нэг гишүүнийг тодорхойлж болно. Ингэхдээ өрхийн 16 нас хүрсэн гишүүдийн саналыг харгалзах хэрэгтэй |
| Эхнэр/нөхөр | 02 | Өрхийн тэргүүлэгчийн гэрлэсэн болон хамтран амьдарч буй харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг хамааруулна. |
| Хүү/охин | 03 | Өрхийн тэргүүлэгчийн төрсөн болон өргөмөл, дагавар хүү, охиныг хамааруулна. |
| Эцэг/эх | 04 | Өрхийн тэргүүлэгчийн төрсөн болон өргөж авсан, хойд эцэг, эхийг хамааруулна. |
| Ах/эгч/дүү | 05 | Өрхийн тэргүүлэгчийн төрсөн болон өргөж авсан, ах, эгч, дүүг хамааруулна. |
| Хадам эцэг/эх | 06 | Өрхийн тэргүүлэгчийн эхнэр/нөхрийн төрсөн, өргөж авсан болон хойд эцэг, эхийг хамааруулна. |
| Хүргэн/бэр | 07 | Өрхийн тэргүүлэгчийн төрсөн болон өргөмөл, дагавар охины нөхөр, хүүгийн эхнэрийг хамааруулна. |
| Өвөг эцэг/эмэг эх | 08 | Өрхийн тэргүүлэгчийн эмээ, өвөөг хамааруулна. |
| Ач/зээ | 09 | Өрхийн тэргүүлэгчийн төрсөн болон өргөмөл, дагавар хүү, охины хүүхдийг хамааруулна. |
| Бусад/төрөл төрөгсөд | 10 | Өрхийн тэргүүлэгчийн өөрийн авга, нагац хамаатнууд болон эхнэр/нөхрийн авга, нагац хамаатнууд, тэдгээрийн эхнэр/нөхөр, хүүхэд, ах, эгч, дүү, эмээ, өвөөг тус тус хамааруулна. |
| Хамааралгүй | 11 | Өрхийн тэргүүлэгчтэй ураг төрлийн болон гэр бүлийн ямар нэг хамааралгүй, тусдаа өрх үүсгээгүй хүмүүсийг хамааруулна. |
6 | Хөгжлийн бэрхшээл | ||
| Төрөл: | ||
| Төрөлхийн | 1 | Хөгжлийн бэрхшээлийн төрөлд удамшлын эмгэг, согог, жирэмсний болон төрөх үеийн хүндрэлээс шалтгаалан бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой болж, бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь хязгаарлагдсан тохиолдлыг хэлнэ. |
| Олдмол | 2 | Хөгжлийн бэрхшээлийн төрөлд ахуйн болон үйлдвэрлэлийн осол, гэмтэл, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас бие махбод, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогтой болж, бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь хязгаарлагдсан тохиолдлыг хэлнэ. |
| Хэлбэр: |
|
|
| Харааны | 1 | Харааны эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний "харах" хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсаныг ойлгоно. |
| Ярианы | 2 | Хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний "ярих" хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсаныг ойлгоно. |
| Сонсголын | 3 | Сонсголын болон хэл, ярианы эрхтний гэмтэл, согог, өвчин эмгэгийн улмаас хүний "сонсох" хэвийн үйл ажиллагааны чадвар алдагдсан буюу хязгаарлагдсаныг ойлгоно. |
| Хөдөлгөөний | 4 | Биеийн тодорхой хэсгийг хөдөлгөх чадваргүйн улмаас хүний амьдралын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвар алдагдсан буюу хязгаарлагдсаныг ойлгоно. |
| Сэтгэцийн | 5 | Сэтгэцийн эмгэг нь бодох сэтгэх, мэдрэх ухамсарлахуйн болон зан төлөвийн өөрчлөлтөөр илрэх бөгөөд үүнийхээ улмаас хүний нийгэмд биеэ авч явах байдал нь өөрчлөгдсөн, гадаад (төрөх үеийн хүндрэлийн үлдцийн улмаас 0-3 насанд тэнэгрэх) болон дотоод (хромосомын өөрчлөлт, бодисын солилцоо дутмагшил гэх мэт) шалтгааны улмаас ойлгох, сэтгэх, мэдрэх үйл ажиллагаа нь хязгаарлагдсан оюун ухааны бэрхшээлийг сэтгэцийн эмгэг гэж ойлгоно. |
| Хавсарсан | 6 | Хүнд нэгээс дээш төрлийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, согог тохиолдвол хавсарсан хөгжлийн бэрхшээлд хамруулж ойлгоно. |
| Бусад | 7 | Хөгжлийн бэрхшээлийн дээр дурдсан хэлбэрээс бусад ямар нэгэн эмгэг болон өвчний улмаас өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадвараа алдсан буюу хязгаарлагдсаныг ойлгоно. |
7 | Хөдөлмөр эрхлэлтийн байдал | ||
| Цалин хөлстэй ажиллагч | ||
| Байнгын ажиллагч | 1 | Ажлын цагийн доод хэмжээгээр ажиллах нь хүлээн зөвшөөрөгдсөн, байнгын буюу тухайн эдийн засгийн нэгжид ажиллах насны дээд хязгаар, тэтгэвэрт гарах нас зэргээс бусад хөдөлмөр эрхлэлтийг зогсоох тодорхой хугацаа, нөхцөл заагдаагүйгээр хөдөлмөр эрхэлдэг ажиллагч юм. Эдгээр ажиллагчид нь албан болон албан бус ажлын байранд бүтэн эсвэл хагас цагаар ажиллагч 48 байж болно. Мөн ажилд ороод удаагүй, туршилтын хугацаандаа ажиллаж байгаа боловч цаашид үргэлжлүүлээд байнгын хугацаагаар ажиллуулахаар хүлээгдэж байгаа ажиллагч орно. |
| Түр ажиллагч | 2 | Хөдөлмөр эрхлэх хугацаа нь 3 ба түүнээс дээш сараар хязгаарлагдсан буюу тодорхой хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм. Эдгээр ажиллагчид нь албан болон албан бус ажлын байранд бүтэн эсвэл хагас цагаар ажиллагч байж болно. |
| Тохиолдлын ажиллагч | 3 | Ажлын тогтсон цаггүй, хөдөлмөр эрхлэлт нь 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарлагдсан буюу богино хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм. |
| Дагалдан, мэргэшиж буй дадлагажигч | 4 | Ажлын тогтсон цаггүй, хөдөлмөр эрхлэлт нь 3 сар хүртэлх хугацаагаар хязгаарлагдсан буюу богино хугацаатай хөдөлмөр эрхэлж буй ажиллагч юм. |
| Гүйцэтгэх гэрээлэгч | 5 | Эдийн засгийн өөр нэг нэгжид, эсвэл уг нэгжээр дамжуулаад бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх зорилгоор арилжааны шинжтэй гэрээ (хөдөлмөрийн бус) байгуулан ажиллаж буй ажиллагч юм. |
| Ажил олгогч | ||
| Аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч | 6 | Ашиг олох зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бие даан эсвэл нэг болон хэд хэдэн хувь нийлүүлэгч бүхий бизнесийн хамтрагчтайгаа хамтран эрхэлж, тухайн үйл ажиллагаандаа нэг буюу түүнээс дээш хүнийг тогтмол "цалин хөлстэй ажиллагч"-аар ажиллуулан, хувийн бизнесийнхээ үйл ажиллагаанд оролцуулж байгаа байгууллагын эзэн бүхий ажиллагч юм. |
| Зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажил олгогч | 7 | Ашиг олох зорилгоор аж ахуй нэгж байгууллага бус зах зээлийн аж ахуй нэгжийг бие даан эсвэл нэг болон хэд хэдэн хувь нийлүүлэгч бүхий бизнесийн хамтрагчтайгаа хамтран эрхэлж, тухайн үйл ажиллагаандаа нэг буюу түүнээс дээш хүнийг тогтмол "цалин хөлстэй ажиллагч"-аар ажиллуулж байгаа ажиллагч юм. |
| Ажилтан ажиллуулдаггүй | ||
| ААНБ-ын үйл ажиллагаа эрхлэгч | 8 | Ашиг олох зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бие даан эсвэл нэг болон |
| Зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуй эрхлэгч | 9 | Ашиг олох зорилгоор аж ахуйн нэгж байгууллага бус зах зээлийн аж ахуйн нэгжийг бие даан эсвэл нэг болон хэд хэдэн хувь нийлүүлэгч бүхий бизнесийн хамтрагчтайгаа хамтран эрхэлж, тухайн үйл ажиллагаандаа нэг буюу түүнээс дээш хүнийг тогтмол "цалин хөлстэй ажиллагч"-аар ажиллуулж байгаа ажиллагч юм. |
| Хувь нэмрээ оруулагч гэр бүлийн гишүүн | 10 | Өрхийн гишүүд, мөн өөр өрхөд амьдарч буй гэр бүлийн холбоотой (эцэг, эх, ах, дүү гэх мэт) хүмүүсийн эрхэлж буй зах зээлд чиглэсэн өрхийн аж ахуйн нэгжийн ажилд, эсвэл тэдгээрийн цалинтай ажил болон гүйцэтгэх гэрээлэгчээр ажиллаж буй ажилд нь тусалж байгаа ажиллагчийг хэлнэ. Тэд эдийн засгийн нэгжийн үйл ажиллагаанд нь нөлөөлөх шийдвэр гаргадаггүй, үүрэг хүлээдэггүй бөгөөд цалин хөлсгүйгээр оролцож, үйл ажиллагаанаас олсон орлогоос өрх дотроо ашиг хүртдэг. |
8 | Хөдөлмөр эрхлээгүй/бизнес эхлээгүй шалтгаан | ||
| Сургуульд сурдаг | 1 | Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай их, дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн анхан болон дунд шатны сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 6 сараас дээш хугацаагаар мэргэжлийн сургалтад хамрагдагч, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй иргэнийг хэлнэ. |
| Тэтгэвэрт | 2 | Өндөр насны тэтгэвэрт энгийн болон хөнгөлөлттэй, тусгай нөхцөлөөр гарсан хүмүүсийг хэлнэ. |
| Хөдөлмөр эрхлэх чадваргүй | 3 | Хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар бүтэн болон хэсэгчлэн алдсан бөгөөд нөхөн сэргээгдэх боломжгүй хөдөлмөрийн насны хүнийг хэлнэ. |
| Ажил хайгаад залхсан, ажлын байр байхгүй гэж бодож байна | 4 | Сүүлийн 30 хоногт ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой хүн амаас хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой буюу мэргэжил, туршлага байхгүйгээс тохирох ажлын байр олж авч чадахгүй байгаагаас эсвэл хэтэрхий залуу, хөгшин байна гэсэн шалтгаанаар ажил олгогчдын шаардлагад нийцэхгүй байгаагаас ажлын байр хайж олох найдвараа алдан, ажил хайгаагүй байгаа хөдөлмөрийн насны хүнийг хэлнэ. |
| Ур чадварт тохирохгүй, туршлага байхгүй | 5 | Ажил хийх боломжтой хүн амаас хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой буюу мэргэжил, туршлага байхгүйгээс тохирох ажлын байр олж авч чадахгүй байгаа хөдөлмөрийн насны хүнийг хэлнэ. |
| Гэрийн ажилтай | 6 | Хүүхэд, өндөр настан, өвчтөн асардаг, гэр бүлийн хүний ажлын онцлогоос шалтгаалан хөдөлмөр эрхлээгүй зэрэг тухайн хугацаанд үндсэн үйл ажиллагаа нь эдийн засгийн бус үйл ажиллагаанд тооцогдож буй хөдөлмөрийн насны хүмүүсийг энд хамруулна. Хуулийн дагуу жирэмсний болон хүүхэд төрүүлсний амралт, 2 хүртэлх насны хүүхдээ асардаг захиргааны чөлөөтэй байгаа хүмүүс, цалин хөлстэйгөөр гэрийн үйлчлэгч хийж байгаа хүмүүс, биет хэмжээний болон мөнгөн орлого олох зорилгоор гэртээ ажил хийдэг хүмүүс хөдөлмөр эрхэлдэг хүнийг энд хамруулахгүй. |
| Бусад | 7 | Дээр дурдсанаас бусад өөр шалтгаанаар ажил хийхгүй байгаа хүмүүсийг энд хамааруулна. |
2. Тооллого, судалгаанд статистикийн зорилгоор өрхийн түвшинд нийтлэгээр ашиглаж байгаа код, ойлголт, тодорхойлолт
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо |
Ашиглалт: | Статистикийн мэдээлэл эрхэн гаргахад бүх төрлийн тооллого, судалгаанд ашигладаг. |
Хэрэглэгч: | Үндэсний статистикийн хороо |
Тушаал, шийдвэр: | Үндэсний Статистикийн Хорооны даргын 2019 оны А/151 дүгээр тушаалаар баталсан Хүн ам, орон сууцны тооллогын асуулга, түүнийг нөхөх заавар |
д/д | Өрхийн код | Код | Ойлголт, тодорхойлолт |
1 | Өрхийн сууцны төрөл |
|
|
| Гэр | 10 | Монголын ард түмний уламжлалт сууц болох бүх төрлийн гэр, цаатны урцыг ойлгоно. |
| Байшин | 20 | Байшин гэж нэг болон олон өрөөтэй, дээвэртэй, гадуураа ханатай, сууриас дээвэр хүртэл ханаар хуваагдсан талбай бүхий орон байрыг хэлнэ. Байшинд орон сууцны байшин, бие даасан тохилог сууц (хаус), сууцны тусдаа байшин (гэр хорооллын хашаанд барьсан тоосгон, шавар болон модон ханатай сууцны байшин), нийтийн болон нийтийн зориулалтын бусад байр орно. |
| Орон сууцны байшин | 21 | Бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь сууцны зориулалттай, тоолох үед бүхлээрээ хүн амьдрахаас өөр зорилгоор ашиглагдаагүй байгаа суурин барилгын доторх сууцыг хэлнэ. Энэ нь айл, өрх амьдрахаар баригдсан, өрх тус бүрд зориулагдсан тусдаа нэг буюу хэд хэдэн өрөө тасалгаа, дэд бүтэц бүхий өрөөнүүдтэй байна. Орон сууцны байшин нь бүх төрлийн дэд бүтцээр хангагдсан, дараах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байна. Үүнд: (а) Цахилгаан, дулааны шугам сүлжээ болон усан хангамжийн сүлжээтэй; (б) Сууцны дотор бие засах газартай; (в) Сууцны дотор байрлуулсан онгоц, шүршүүртэй; (г) Зориулалтын гал тогоо болон хоол хийх талбайтай байна. |
| Бие даасан тохилог сууц | 22 | Нэг өрх амьдрах зориулалттай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний системд холбогдсон эсвэл инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, дулаан, агааржуулалтын систем, ус хангамж, бохирын шугам, цахилгаан хангамж ба холбооны шугам сүлжээтэй, дотроо боловсон бие засах газартай (ус татдаг) байна. Өрөө тасалгаа нь өөр айлын сууцны өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, дээврийн хөндий, зоорины давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн бус зориулалттай сууцыг үүнд хамруулна. Сууцны өрөө /унтлагын ба зочны/, гал тогоо, ариун цэврийн буюу шүршүүрийн өрөө, бие засах өрөө, агуулах, ханын шүүгээтэй мөн мансардтай болон мансардгүй байж болно |
| Сууцны тусдаа байшин | 23 | Нэг өрх амьдрах зориулалттай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний системд холбогдсон эсвэл инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, дулаан, агааржуулалтын систем, ус хангамж, бохирын шугам, цахилгаан хангамж ба холбооны шугам сүлжээтэй, дотроо боловсон бие засах газартай (ус татдаг) байна. Өрөө тасалгаа нь өөр айлын сууцны өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, дээврийн хөндий, зоорины давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн бус зориулалттай сууцыг үүнд хамруулна. Сууцны өрөө /унтлагын ба зочны/, гал тогоо, ариун цэврийн буюу шүршүүрийн өрөө, бие засах өрөө, агуулах, ханын шүүгээтэй мөн мансардтай болон мансардгүй байж болно |
| Оюутан, сурагчдын нийтийн байр | 24 | Нийтийн байр нь ихэвчлэн нийтийн гал тогоо, бие засах газар, халуун усны шүршүүр, уулзалтын танхимтай байдаг. Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид, бүх шатны сургуулийн оюутан, сурагчдын дотуур байр, түүнтэй адилтгах бусад нийтийн байрыг хэлнэ |
| Ажиллагчдын нийтийн байр | 25 | Аж ахуйн нэгж,байгууллагын ажиллагчид хамтран буюу ганц нэгээрээ суухад зориулагдсан нийтийн байрыг хэлнэ. |
| Нийтийн зориулалтын бусад байр | 26 | Нийтийн байр нь ихэвчлэн нийтийн гал тогоо, бие засах газар, халуун усны шүршүүр, уулзалтын танхимтай байдаг. Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчид, бүх шатны сургуулийн оюутан, сурагчдын дотуур байр, түүнтэй адилтгах бусад нийтийн байрыг хэлнэ |
| Зориулалтын бус сууц | 30 | Анхнаасаа хүн амьдрах зориулалтаар бариагүй эсвэл хүн амьдрахад зориулан өөрчлөн засаж тохижуулсан, гэхдээ тоолох үед хүн амьдарч байгаа сууц багтана. Энэ нь сургууль, үйлдвэр, албан газар, байгууллагын хэсэг буюу өрөө тасалгаанд (зориулалтаараа аж ахуйн нэгж, байгууллага байрлахад зориулагдсан) өрх айл, хүн ам амьдарч байвал зориулалтын бус сууц гэж үзнэ. Жишээлбэл, вагончик, амбаар, пин, агуулах, дэлгүүр, мухлаг зэрэгт өрх айл, хүн амьдарч байгаа бол зориулалтын бус сууц гэж үзнэ |
| Бусад сууц | 40 | Хүн амьдарч байгаа, байнгын бус, түр орогнох, хүн амьдрахад тохиромжгүй байр, талбайг бусад төрөлд хамааруулна. Эдгээрт байшингийн дээвэр, хонгил, орц, дулааны шугам сүлжээний худаг (траншей), ой мод, уул хад, агуй зэрэг орно. |
2 | Өрхийн сууцны эзэмшлийн төрөл | ||
| Өөрийн эзэмшлийн | 1 | Сууцаа хувьчилж авсан болон худалдаж авсан, 73 өөрөө барьсан хувийн өмчийн сууцыг өөрийн эзэмшлийн сууцанд хамруулна. |
| Бусдын сууцанд түрээстэй суудаг | 2 | Төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагын эсвэл бусдын хувийн өмчийн сууцыг түрээслэн амьдарч байгаа өрх, хүн амын сууцыг түрээсийн сууц гэж ойлгоно. Сууц ашиглалттай холбоотой төлж буй зардлыг түрээс гэж үзэхгүй |
| Бусдын сууцанд түрээсгүй суудаг | 3 | Төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын эсвэл бусдын хувийн өмчийн сууцанд түрээсийн хөлс төлөхгүйгээр амьдарч байгаа өрх, хүн амын сууцыг бусдын сууцанд түрээсгүй суудаг гэж үзнэ. |
| Бусад | 4 | Дээрхээс бусад тохиолдолд сууцны эзэмшлийг бусад гэсэнд хамааруулна |
3 | Өрхийн усан хангамжийн төрөл |
| |
| Төвлөрсөн системд холбогдсон | 1 | Улсын болон орон нутгийн дулаан, ус хангамж хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаас төвлөрсөн байдлаар ус түгээж байгаа системийг ойлгоно. |
| Бие даасан системд холбогдсон | 2 | Улсын болон орон нутгийн дулаан, ус хангамж хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралгүйгээр тухайн сууцны хэрэгцээг хангах зорилгоор суурилуулан бие даасан байдлаар ус түгээж байгаа системийг ойлгоно. Тухайлбал, сууцны тусдаа байшинд ихэвчлэн тохиолддог ус халаах бойлер, зөвхөн өрхийн хэрэгцээг хангахад зориулагдсан бага оврын ус түгээх систем гэх мэтийг ойлгоно. |
4 | Өрхийн ундны усны эх үүсвэр /ихэвчлэн хэрэглэдэг/ | ||
| Хамгаалагдсан гүний худаг | 1 | Газрын гүний усны нөөцөд хүрэхийн тулд гүнзгий өрөмдөж гаргасан худгийг ойлгоно. Гүний худгийг хийхдээ жижиг голчтой нүхний хажуу талын хөрс нурахаас болон гадаргын урсац нэвчихээс хамгаалж дотор нь суултын яндан суулгасан байдаг. Хамгаалалт нь бүрэн бүтэн бол хамгаалагдсан гэж үзнэ. Гүний худгаас усыг салхи, цахилгаан эрчим хүч, дизель түлш, нарны эрчим хүчний төхөөрөмж, эсвэл гар шахуургын тусламжтайгаар шахуургадан гаргадаг. Гүний худгийн нийтийн ус түгээх байрыг энд мөн хамруулна. |
| Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон нийтийн ус түгээх байр | 2 | Хот, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон ус түгээх байрыг хамруулна. |
| Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй нийтийн ус түгээх байр | 3 | Хот, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн усан хангамжийн системд холбогдоогүй нийтийн ус түгээх байрыг хамруулна. |
| Хамгаалагдсан гар худаг | 4 | Гадаргын урсац худагт орохоос сэргийлж өндөрлөсөн, бетон бүүрэг, мал амьтан, хог унахаас хамгаалсан ам таглаа бүхий худаг. |
| Хамгаалагдсан булаг, шанд | 5 | Булгийн эх ундарга нь тусгай хамгаалалтад байдаг, засаж тохижуулан хашиж хамгаалсан, гадаргын урсац орохоос хамгаалж, тоосго болон бетон хийцээр битүүлсэн ус авах зориулалтын хоолойтой булаг, шандыг хамруулна. |
| Хамгаалагдаагүй гүний худаг | 6 | Газрын гүний усны нөөцөд хүрэхийн тулд гүнзгий өрөмдөж гаргасан худгийг ойлгоно. Гүний худгийг хийхдээ жижиг голчтой нүхний хажуу талын хөрс нурахаас болон гадаргын урсац нэвчихээс хамгаалж дотор нь суултын яндан суулгасан байдаг. Хамгаалалт нь эвдэрч гэмтсэн тохиолдолд хамгаалагдаагүй гэж үзнэ. Гүний худгаас усыг салхи, цахилгаан эрчим хүч, дизель түлш, нарны эрчим хүчний төхөөрөмж, эсвэл гар шахуургын тусламжтайгаар шахуургадан гаргадаг. Гүний худгийн нийтийн ус түгээх байрыг энд мөн хамруулна. |
| Хамгаалагдаагүй гар худаг | 7 | Худагт гадаргын урсац орохоос хамгаалаагүй, мал амьтан хог унахаас хамгаалах ам таглаа муутай гар худгийг ойлгоно. |
| Хамгаалагдаагүй булаг, шанд | 8 | Гадаргын урсац болон мал, амьтан орохоос хамгаалаагүй ил задгай буюу засаж тохижуулсан хаалт, хашлагагүй 65 булаг, шандыг хамруулна |
| Зөөврийн усны үйлчилгээ | 9 | Эрх бүхий байгууллага, аж ахуй нэгж ус зөөх зориулалтын тээврийн хэрэгслээр тээж борлуулах үйлчилгээг хэлнэ. |
| Ердийн хөсгөөрх зөөврийн ус | 10 | Ус зөөврийн зориулалтын авто тээврээс бусад төрлийн ус зөөх хөсөг. Энэ нь усыг үхэр, морь, тэмээн тэрэг болон бусад төрлийн хэрэгслээр зөөвөрлөн түгээх үйлчилгээг гүйцэтгэхийг хэлнэ. |
| Савласан ус | 11 | Аж ахуйн нэгж,үүд тусгай хяналт, зөвшөөрөл авч, стандартад нийцүүлэн ундны зориулалтаар цэвэршүүлэн савласан, зөвхөн хувийн ариун цэвэр болон ундны зориулалтаар бэлтгэгдсэн усыг хэлнэ. |
| Хурын ус | 12 | Бороо, цасны усыг дээвэр ба газрын гадаргуугаас цуглуулж, нөөцлүүрт хадгалсан усыг ойлгоно. |
| Усны ил эх үүсвэр (гол, мөрөн, нуур, тойром, цөөрөм) | 13 | Гол, мөрөн, нуур, тойром, цөөрөм, голын салаа, татуурга болон усалгааны сувгаас шууд авсан усыг ойлгоно. |
| Бусад | 14 | Дээрхээс өөр ундны эх үүсвэр ашигладаг бол энэ хариултыг сонгоно. |
5 | Өрхийн цахилгааны эх үүсвэр |
| |
| Төвлөрсөн систем | 1 | Хот, суурины ихэнх хэрэглэгчдийг нэгдсэн сүлжээний нэг буюу хэд хэдэн эх үүсгүүрээс төвлөрсөн байдлаар дулаанаар хангаж байвал төвлөрсөн дулаан хангамжийн систем гэнэ. Өөрөөр хэлбэл, улсын цахилгааны шугам сүлжээ болон усан станцаас цахилгаанаа авдаг сууцыг төвлөрсөн систем гэж үзнэ. Цахилгаан станцад холбогдсон цахилгааны сүлжээг (дэд станц) төвлөрсөн систем гэж ойлгоно |
| Дизель станц | 2 | Тухайн орон нутгийн хувьд бие даасан дизель станцтай холбогдсон цахилгааны сүлжээтэй орон сууцыг хамааруулна. Энд тусгайлан барьсан дизель станцад холбогдсон цахилгааны сүлжээг ойлгоно. |
| Сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж | 3 | Нар салхины эрчим хүчийг хуримтлуулан цахилгаан эрчим хүч болгодог төхөөрөмжийг үүнд хамааруулна. |
| Бага оврын цахилгаан үүсгүүр | 4 | Тухайн нэг өрх болон хэсэг өрхийн хэрэгцээг хангах зорилгоор шатах болон бусад материалаар ажилладаг бага оврын мотор, цахилгаан үүсгүүрийг үүнд хамааруулна |
6 | Өрхийн халаалтын эх үүсвэр |
| |
| Төвлөрсөн систем | 1 | Улсын болон тухайн орон нутгийн хувьд дулааны цахилгаан станц, уурын зуухтай холбогдсон дулааны сүлжээтэй сууцыг төвлөрсөн халаалттай гэж үзнэ |
| Уурын зуух | 2 | Тухайн барилга байгууламжийн халаалтыг шийдэх зорилгоор уурын зуухыг байрлуулан халаалтаа шийддэг бол хувийн уурын зуухаар халаалтаа шийддэг гэж үзнэ. |
| Цахилгаан халаагуур | 3 | Тухайн өрхийн хэрэгцээг хангах үүднээс цахилгаан эрчим хүчээр ажилладаг халаах төхөөрөмжийг үүнд хамааруулна. |
| Газрын гүнийн дулаан | 4 | Газрын гүний дулаан ашиглан халаалтын эх үүсвэрээ шийддэг бол тухайн сууцны халаалтыг газрын гүний дулааны эх үүсвэртэй гэж үзнэ. |
| Шатдаг хий | 5 | Шатдаг хийг (Байгалийн хий) ашиглан халаалтын эх үүсвэрээ шийддэг бол тухайн сууцны халаалтыг шатдаг хийн дулааны эх үүсвэртэй гэж үзнэ. |
| Нам даралтын зуух | 6 | Нэг болон хэсэг өрхийн хэрэгцээг хангах үүднээс нэгдсэн халаалтын сүлжээнд ашиглаж буй бага оврын зуухыг үүнд оруулна. |
| Ердийн галлагаа | 7 | Энгийнээр галлаж, халаадаг зуух, пийшинтэй бол ердийн галлагаатай гэнэ. |
7 | Өрхийн сууцны доторх бие засах газрын төрөл | ||
| Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон | 1 | Хүний ялгадас, бохир ус зэргийг цуглуулан, гадагшлуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам хоолойн системд холбогдсон бие засах газрыг хамруулна. Энэ 69 систем нь бохирыг цуглуулах, шахуургадах, ариутгах, ялгадас бохирыг устгах зориулалттай байгууламжуудаас бүрдэнэ. |
| Соруулдаг бохир усны цооног | 2 | Жорлон болон гэрээс хол, газар дор байрлуулсан, ус нэвтэрдэггүй ялгадас, бохирыг хуримтлуулах савтай бохирын хоолойгоор холбогдсон бие засах газрыг ойлгоно. Хуримтлагдсан бохирыг зөөж халдваргүйжүүлэн цэвэрлэнэ. |
| Битүү тунгаагуур | 3 | Бохир усан дахь үл уусах хольц болон шим бодисыг агааргүй орчинд бактерийн тусламжтайгаар эрдэсжүүлэн тунгаах замаар бохир уснаас ялгах тунгаагуурыг хэлнэ. Тунасан лагийг үе үе юүлж цэвэрлэнэ. /Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан стандартын дагуу хийгдсэн, шаардлага хангасан ариун цэврийн байгууламж/ |
| Бусад | 4 | Бие засах газар сууцны дотор байрладаг боловч дээрх төрлүүдээс өөр бие засах газартайг ойлгоно. |
8 | Өрхийн сууцны гаднах бие засах газрын төрөл | ||
| Энгийн нүхэн жорлон | 1 | Газарт ухсан нүхэнд ялгадас хуримтлагддаг бөгөөд гадаргын ус орохоос сэргийлсэн, тавцан суурь нь газраас дээш өндөрлөгдсөн нүхэн жорлонг ойлгоно. Энгийн нүхэн жорлон нь суултууртай, эсвэл суухад зориулагдсан тавцантай байна. |
| Сайжруулсан нүхэн жорлон | 2 | Дээвэр дээрээ агааржуулах хоолой, эсвэл яндантай, хоолой болон яндангийн амсрыг ялаа, шавж орохоос хамгаалан тороор тагласан, газар ухаж хавтангаар доторлосон, суудалд тааруулж гаргасан нүхтэй, гадаргын ус орохоос хамгаалж бүх талаас нь хаалт хийсэн жорлонг ойлгоно. Мөн хагас нэвчилттэй жорлон болон нэвчилтгүй жорлонг мөн сайжруулсан нүхэн жорлонд авч үзнэ. (Дотор талыг харанхуй байлгадаг) |
| Био жорлон | 3 | Нүүрстөрөгчөөр баялаг материал (хүнсний ногооны хаягдал, сүрэл, өвс, үртэс, үнс) ашиглан хүний өтгөн ялгадсаар үнэргүй, гэм хоргүй бордоо хийх хуурай бие засах газрыг оруулна. Энд зөөж авч явдаг болон суурин зориулалттай аль алиныг хамруулна. |
| Битүү тунгаагуур (Септик) | 4 | Бохир усан дахь үл уусах хольц болон шим бодисыг агааргүй орчинд бактерийн тусламжтайгаар эрдэсжүүлэн тунгаах замаар бохир уснаас ялгах тунгаагуурыг ойлгоно. Тунасан лагийг үе үе юүлж цэвэрлэнэ. |
| Задгай нүх | 5 | Тавцан, гишгүүр, суултуургүй, ялгадас хуримтлуулах энгийн ухсан нүхийг хамруулна. (халхавчтай) |
9 | Өрхийн бохир ус зайлуулалт |
| |
| Төвлөрсөн систем | 1 | Улсын болон тухайн орон нутгийн бохир ус зайлуулалт хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага төвлөрсөн байдлаар бохир ус зайлуулдаг системийг оруулна. |
| Бие даасан систем | 2 | Тухайн орон сууцны хэрэгцээг хангах зорилгоор суурилуулсан, орон нутгийн ус хангамж хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралгүйгээр бохир ус зайлуулах бага хэмжээний системийг оруулна. Тухайлбал, хувийн болон амины орон сууцны зөвхөн өрхийн хэрэгцээг хангахад зориулагдсан бохир ус зайлуулах, бага оврын систем (бохир, ялгадас саармагжуулах танк) орно. |
| Цооногт асгадаг | 3 | Хүчилтгэсэн болон энгийн доторлогоотой, тооцоолсон эзлэхүүнтэй нүхэнд ахуйн хэрэглээнээс гарсан бохир угаадсыг хуримтлуулах, зайлуулах шаардлага хангасан хийц бүхий байгууламжийг ойлгоно. |
| Угаадасны нүхэнд асгадаг | 4 | Бохир усыг цуглуулах, хөрсөнд шингээдэг нүхийг ойлгоно. |
| Задгай асгадаг | 5 | Тусгайлан зориулсан бохир ус зайлуулах цооноггүй, задгай газарт бохир усаа асгадаг болон зөөх, булах гэх мэт гар аргаар бохирыг зайлуулдаг тохиолдлууд орно. |
10 | Өрхийн хог хаягдлын зайлуулалт | ||
| Тохижилт үйлчилгээний байгууллагаар | 1 | Улсын болон тухайн орон нутгийн албан ёсны тохижилт, үйлчилгээний байгууллага эсвэл бусадтай (хог ачигчтай) гэрээ хийж хог хаягдлыг зайлуулдаг тохиолдлыг хамааруулна. |
| Зөвшөөрөгдсөн цэгт хаядаг | 3 | Албан ёсны тохижилт, үйлчилгээний байгууллагын зааварчилгаагаар эсвэл албан зохицуулалтгүйгээр оршин суугчид хогоо нийтийн хогийн газар болон тодорхой төвлөрсөн цэгт зайлуулдаг тохиолдлыг хамааруулна. |
| Шатаадаг | 4 | Хог зайлуулах тодорхой газаргүй, хогоо хуримтлуулж байгаад шатаадаг тохиолдлыг хамруулна. |
| Булдаг | 5 | Хог зайлуулах тодорхой газаргүй, хогоо хуримтлуулж байгаад газар нүх ухаж булдаг тохиолдлыг хамруулна. |
| Ил задгай /тогтсон газар байхгүй/ | 6 | Хог зайлуулах тодорхой газаргүй, хогоо ил 72 задгай хаядаг тохиолдлыг хамруулна. |
3. Засаг захиргааны нэгжийн код
Хариуцах байгууллага: | Стандартчилал, хэмжил зүйн үндэсний газар |
Ашиглалт: | Түүвэр судалгаа, мэдээллийн сангийн хүрээнд мэдээ нэгтгэх, дамжуулахад ашигладаг. |
Хэрэглэгч: | Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд |
Тушаал, шийдвэр: | Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар тогтоол.
|
4. Улс, орны нутаг дэвсгэрийн ангилал, код
Хариуцах байгууллага: | Үндэсний Статистикийн Хороо |
Ашиглалт: | Албан ёсны болон захиргааны статистик мэдээлэлд улсын нэрсийг давхардалгүй, албан ёсны нэршлээр ашиглах мөн статистик мэдээллийн бааз бүрдүүлэх. |
Хэрэглэгч: | Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд |
Тушаал, шийдвэр: | 2019 оны 7-р сарын 10 -ны өдөр Үндэсний Статистикийн Хорооны дарга А/104 дугаар тушаалыг баталсан.
|
|
|
---o0o---
1
Текст томруулах
A
A
A