A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын  2022 оны
А/191 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт

 

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГИЙН МАЯГТ

/ТТ-20/-ЫГ НӨХӨХ ЗААВАР

 

Тайлангийн маягтаар Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.

Татварын тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/263 дугаар тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.

Тайлангийн маягт ногдуулалтын хэсгийн дүнгүүд нь "Газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн мэдээ" /цаашид хавсралт мэдээ гэх/-ний холбогдох багануудаас татагдаж, өөрөө бөглөгдөхөөр цахим тайлангийн системд боломсруулсан бөгөөд (г)-р баганад тухай үзүүлэлтийн хэмжээ, (д)-р баганад татвар төлөгчийн тоо, (е)-р баганад төлбөрийн мөнгөн дүнг улирлаар, өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.

 1-р мөр буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газар мөрөнд тавигдах дүн нь (2+3+4+5+6+7+8+9+10+11+12+13+14) мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

2-14 дүгээр мөрийн (г) баганад тавигдах дүн нь "Газрын төлбөр ногдуулалт, төлөлтийн мэдээ" /цаашид хавсралт мэдээ гэх/-ний 10-р баганад бичигдэх газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг үндэслэн 7, 8, 9-р баганд бичигдсэн дүнтэй тэнцүү байна.

2-14 дүгээр мөрийн (д) баганад тавигдах дүн нь хавсралт мэдээний 10-р баганад бичигдэх газрын нэгдмэл сангийн ангиллын кодоор ангилсан газруудын татвар төлөгчийн нийт дүн байна.

2-14 дүгээр мөрийн (е) баганад тавигдах дүн нь хавсралт мэдээний газрын нэгдмэл сангийн ангиллын холбогдох  кодтой газруудын 26-р баганад бичигдсэн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.

15-р мөрийн дүн буюу газрын төлбөрөөс чөлөөлөгдөх дүн нь (16+19+20+21+22+23+24+25+26+27+28+29+30+31+32+33+34+35) мөрүүдийг нэмж тодорхойлсон дүн байна.

16-р мөрийн дүн нь (17+18) мөрүүдийг нэмж ирдорхойлсон дүн байна.

17-35 дугаар мөрийн (г) баганад тавигдах дүн нь хавсралт мэдээний 10-р баганад бичигдэх газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг үндэслэн 7, 8, 9-р баганд бичигдсэн түнтэй тэнцүү байна.

17-35 дугаар мөрийн (д) тавигдах дүн нь хавсралт мэдээний 10-р баганад бичигдэх газрын нэгдмэл сангийн ангиллын кодоор ангилсан газруудын татвар төлөгчийн нийт дүн байна.

17-35 дугаар мөрийн (е) баганад тавигдах дүн нь хавсралт мэдээний 10-р баганад бичигдэх газрын нэгдмэл сангийн ангиллын кодтой газруудын 28-р баганд бичигдсэн дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.

36-р мөрийн буюу төлбөл зохих төлбөрийн дүн нь 1-р мөрөөс 14-р мөрийг хассан дүн байна.