- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭ /МАЯГТ ТТ-20А/-Г НӨХӨХ ЗААВАР
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны
А/191 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт
ГАЗРЫН ТӨЛБӨР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТИЙН
МЭДЭЭ /МАЯГТ ТТ-20А/-Г НӨХӨХ ЗААВАР
1-р багана-өмнөх газар эзэмшигч, ашиглагчийн эзэмшиж, ашиглаж байсан газрын нэгж талбарын дугаарыг бичнэ.
2-р багана-шинээр газар эзэмших, ашиглах эрх үүсэж байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын нэгж талбарын дугаарыг бичнэ.
3-р багана-мэдээллийн сан дахь шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн кодыг бичнэ:
Нийслэлийн Засаг даргын захирамж-10
Дүүргийн Засаг даргын захирамж-20
Аймгийн Засаг даргын захирамж-30
Сумын Засаг даргын захирамж-40
Тосгоны захирагч-60
Байгаль орчны яамны сайдын тушаал-80
4-р багана-тухайн шатны засаг даргын шийдвэрийн огноо
5-р багана- тухайн шатны засаг даргын шийдвэрийн дугаар
6-р багана-газар эзэмших, ашиглах эрхийн гэрээний дугаар
7-р багана-газрын хэмжээг га-аар илэрхийлж бичнэ
8-р багана-зам, шугам сүлжээний газрын хэмжээг км-ээр илэрхийлнэ
9-р багана-бэлчээрийн газрын хэмжээг хонин толгойгоор илэрхийлнэ
10-р багана- ГЗБГЭЭГ-ын даргын тушаалаар батлагдсан "Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам"-ын газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг бичнэ.
11-16-р багана-эзэмших, ашиглах эрх үүсэж буй газрын хаяг, байршлын нэрийг бичнэ.
17-25-р багана- газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой мэдээллийг бичнэ.
26-р багана-ногдуулсан төлбөрийн дүнг бичнэ.
27-28-р багана-Газрын төлбөрийн тухай хуульд заасан төлбөрөөс чөлөөлөх заалтад хамрагдах хувь, хэмжээг бичнэ.
29-р багана-тайлант онд төлбөл зохих жилийн төлбөрийн хэмжээг бичнэ.
30-33-р багана-төлбөл зохих төлбөрийг 1-4 дүгээр улирлаар оруулна.
34-р багана-эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх түдгэлзсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон зэрэг шалтгаанаар тайлант оны дүнгээс хасалт хийх тохиолдолд дүнг бичнэ.
35-р багана-Засгийн газраас тогтоосон газрын дуудлага худалдааны бүсийн дугаарыг бичнэ.
36-р багана-тухайн газрын дуудлага худалдааны анхны үнийг бичнэ.
Текст томруулах
A
A
A