A

A

A

Бүлэг: 1979

Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан

татварын тайлангийн маягт /ТТ-23(1)/ -ын 8 дугаар хавсралт

ГАЗРААС АВАХ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАР НОГДУУЛАЛТ ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭ /МАЯГТ ТТ-23(1)А/-Г БӨГЛӨХ ЗААВАР

1-р багана - Өмнөх газар өмчлөгчийн өмчилж байсан газрын нэгж талбарын дугаарыг бичнэ.

2-р багана - Шинээр газар өмчлөх эрх үүсэж байгаа газар өмчлөгчийн газрын нэгж талбарын дугаарыг бичнэ.     

3-р багана - Газрын хэмжээг м2-ээр илэрхийлж бичнэ.

4-р багана - Газрын хэмжээг га-аар илэрхийлж бичнэ.

5-р багана - Иргэнд газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрт тусгасан газрын үнийг төгрөгөөр бичнэ.

6-р багана - ГЗБГЗЗГ-ын даргын тушаалаар батлагдсан "Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл хөтлөх журам"-ын Газрын нэгдмэл сангийн ангиллын кодыг бичнэ.

7-12-р багана - Өмчлөх эрх үүсч буй газрын хаяг, байршлын нэрийг бичнэ.

13-21-р багана - Газар өмчлөгчтэй холбоотой мэдээллийг бичнэ.

22-25-р багана - ГЗБГЗЗГ, УБЕГ-ын дундын мэдээллийн сангаас бичнэ.

26-р багана - Үл хөдлөх албан татварын тухай хуулийн 6.1-д зааснаар 5-р багана дахь үнийн дүнгийн 0.6%-1.0%-аар тооцсон татварын хэмжээг бичнэ.

27-р багана - Тухайн онд ногдуулсан татварыг бичнэ.

28-29-р багана - Үл хөдлөх албан татварын тухай хуульд заасан албан татварын хөнгөлөх заалтад хамрагдах хувь, хэмжээг 26-р багана дахь татварын хэмжээнд тооцож бичнэ.

30-р багана - Ногдуулсан татварын дүнгээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хассан дүнг бичнэ.

31-р багана - Урьд онуудын татварын илүү, дутуу үлдэгдлийн дүнг бичнэ.

34-р багана - Тайлант онд ногдуулсан жилийн татвар дээр урьд оны илүү, дутуу төлөлтийн дүн, нөхөн төлбөр, хүү торгуулийн хэмжээг нэмсэн татварын хэмжээг бичнэ.

35-38-р багана - Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль, тогтоомжид заасны дагуу барагдуулалтын дүнг бичнэ.

39-р багана -Тайлант оны эцсийн илүү дутуу үлдэгдэл (34-38)-ийг бичнэ

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэдээллийг авч бөглөх хэсэг:

32-33-р багана - Татварын байцаагчийн хяналтаар ногдуулсан нөхөн татвар, хүү торгуулийг бичнэ.

35-38-р багана - Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль, тогтоомжид заасны дагуу барагдуулалтын дүнг бичнэ.

39-р багана -Тайлант оны эцсийн илүү дутуу үлдэгдэл (34-38)-ийг бичнэ

40-р багана – Хөрөнгө борлуулсан бол орлогод ногдуулж, төлсөн татварын дүнг бичнэ.