- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ САЛБАРЫН ЯАМДАД ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 469
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЧИГ ҮҮРГИЙГ САЛБАРЫН ЯАМДАД ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдаж, чиг үүрэг нь салбарын яамдад шилжих болсонтой холбогдуулан дараахь яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарт дор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам
1.1.1."Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.10 дахь заалт нэмсүгэй:
"2.10.Салбарын хяналтын газар."
1.1.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "121" гэснийг "129" гэж өөрчилсүгэй.
1.2.Барилга, хот байгуулалтын яам
1.2.1."Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.8 дахь заалт нэмсүгэй:
"2.8.Салбарын хяналтын газар."
1.2.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "78" гэснийг "93" гэж өөрчилсүгэй.
1.3.Боловсрол, шинжлэх ухааны яам
1.3.1."Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.9 дэх заалт нэмсүгэй:
"2.9.Салбарын хяналтын газар;
2.10.Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар."
1.3.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "95" гэснийг "116" гэж өөрчилсүгэй.
1.4.Зам, тээврийн хөгжлийн яам
1.4.1."Зам, тээврийн хөгжлийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 1.8 дахь заалт нэмсүгэй:
"1.8.Салбарын хяналтын газар."
1.4.2.Мөн тогтоолын 1.7 дахь заалтын "үнэлгээ, дотоод аудитын газар (зам, тээврийн хяналтын хэлтэстэй)" гэснийг "үнэлгээ, дотоод аудитын газар" гэж, 2 дахь заалтын "145" гэснийг "151" гэж өөрчилсүгэй.
1.5.Соёлын яам
1.5.1."Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 300 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.8 дахь заалт нэмсүгэй:
"2.8.Салбарын хяналтын газар."
1.5.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "78" гэснийг "84" гэж өөрчилсүгэй.
1.6.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
1.6.1."Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 105 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.8 дахь заалт нэмсүгэй:
"2.8.Салбарын хяналтын газар."
1.6.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "78" гэснийг "89" гэж өөрчилсүгэй.
1.7.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
1.7.1."Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 231 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.10 дахь заалт нэмсүгэй:
"2.10.Салбарын хяналтын газар."
1.7.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "119" гэснийг "137" гэж өөрчилсүгэй.
1.8.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
1.8.1."Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 50 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.9 дэх заалт нэмсүгэй:
"2.9.Салбарын хяналтын газар."
1.8.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "105" гэснийг "121" гэж өөрчилсүгэй.
1.9.Цахим хөгжил, харилцаа холбооны яам
1.9.1."Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 13 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.7 дахь заалт нэмсүгэй:
"2.7.Салбарын хяналтын газар."
1.9.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "87" гэснийг "90" гэж өөрчилсүгэй.
1.10.Эрчим хүчний яам
"2.7.Салбарын хяналтын газар."
1.10.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "95" гэснийг "100" гэж өөрчилсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1.11.Эрүүл мэндийн яам
1.11.1."Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 231 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.7 дахь заалт нэмсүгэй:
"2.7.Салбарын хяналтын газар."
1.11.2.Мөн тогтоолын 3 дахь заалтын "100" гэснийг "114" гэж өөрчилсүгэй.
2."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 5 дахь заалтын "Стандарт, хэмжил зүйн газар"-ын орон тооны хязгаар "115" гэснийг "182" гэж, 17 дахь заалтын "Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар"-ын орон тооны хязгаар "86" гэснийг "93" гэж тус тус өөрчилсүгэй.
3."Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 360 дугаар тогтоолын 5.25 дахь заалт, "Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолын 4.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт зохих нэмэлт, өөрчлөлтийг тусган боловсруулж, батлуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
5.Мэргэжлийн хяналтын чиг үүрэг шилжсэнтэй холбоотойгоор энэ тогтоолын 1-д заасан яамдын зохион байгуулалтын бүтцийн нэгжид шилжин ажиллах төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шуурхай баталгаажуулах арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулахыг холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгаж, Төрийн албаны зөвлөл (Б.Баатарзориг)-д зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A