- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮМЭНЦОГТ СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №37. 2022.12.28/

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 03
Баян-Овоо
СУМЫН БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дүгээр заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн бэлчээр ашиглах, хариуцлагажуулах нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.
2.Сумын малчид, мал бүхий иргэд, хуулийн этгээдээс бэлчээр ашиглах, хариуцлагажуулах талаар нийтээр дагаж мөрдөх журмыг сурталчлан удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Энхтуяа )-д үүрэг болгосугай.
3.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Наранзул )-д даалгасугай.
4.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
5.Батлагдсан тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хороо, Байгаль орчин, дэд бүтцийн бодлогын хороодод үүрэг болгосугай.
ДАРГА Э.МӨНХТУЛГА
Текст томруулах
A
A
A
