- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮМЭНЦОГТ СУМ БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
2022 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн
хуралдааны 03 тогтоолын хавсралт
ТҮМЭНЦОГТ СУМ БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь тус сумын бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр ашиглалтыг экологийн чадавхад суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Монгол Улсын Үндсэн хуулийн (6), Төсвийн тухай хуулийн (60.2.8), Газрын тухай хуулийн (50.1.1, 52.1, 52.2, 52.4, 52.7, 53.4, 53.5, 63.1, 63,2), Малын генетик нөөцийн тухай хуулийн (8.3.6), Тариалангийн тухай хуулийн (24-р зүйл), Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн (7), Ашигт малтмалын тухай хуулийн (12), Малын тоо толгойн албан татварын хууль, Хар ямаатын байгалийн нөөц газрын хамгаалалтын горим болон холбогдох бусад хууль тогтоомжууд, түүнтэй нийцүүлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг үндэслэн энэхүү журмыг боловсруулав.
1.3.Энэхүү журмыг сумын хэмжээнд дагаж мөрдөнө.
1.4.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам, төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 58.2, 60.2.8-д заасны дагуу сумын төсөв, төлөвлөгөөнд жил бүр тусгана.
1.5.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч хариуцна.
1.6.Журмыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 8.3.3, 8.3.4, 8.3.5, Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор баталсан "Монгол малчин" үндэсний хөтөлбөрийн 4.4 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
ХОЁР. Ерөнхий шаардлага:
2.1.Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны бэлчээр, отрын бүс нутгийг Газрын тухай хуулийн 52.2- д зааснаар тогтооно.
2.2.Тухайн жилд бэлчээр чөлөөлсөн бүс нутагт мал оруулан гишгүүлэх, заасан хугацаанаас түрүүлж зөвшөөрөлгүйгээр бүс нутагт буудаллахгүй байх.
2.3.Сумын иргэдэд бэлчээр ашиглаж байсан уламжлалт туршлагыг түгээн дэлгэрүүлэх
2.4.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх зэрэг үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачилгаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүүд, залуу хойч үедээ өвлүүлэх.
2.5.Сумын нутаг дэвсгэрт өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшигч иргэд нь тус сумын харьяалалгүй иргэнд эзэмших эрхээ шилжүүлэхгүй бөгөөд газар эзэмших эрхээсээ татгалзах тохиолдолд Засаг дарга, газрын даамалд мэдэгдэж гэрээг дуусгавар болгох
2.6.Өөрсдөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд иргэдийн шинээр эзэмших өвөлжөө, хаваржааны хоорондын зайн хэмжээ нь хамгийн доод талдаа 3КМ метрээс доошгүй зайд байрлах
2.7.Бусад аймаг сумуудын хил залгаа нутаг дэвсгэрийг бүрэн эзэмшиж, ашиглах
2.8. Сумын төвийн "А" зэрэглэлийн бүсэд мал маллах болон бэлчээхийг хориглоно.
ГУРАВ. Бэлчээрийг зохистой эзэмших ашиглах талаар:
3.1. Бэлчээр ашиглалтыг тухайн сумын бэлчээрийн экологийн чадавхи, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн байдал болон фотомониторингийн тухайн жиийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.
3.2. Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглах гэрээ /цаашид БАГ гэх/-ний үндсэн дээр талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална.
3.3. Зуслан-намаржааны бэлчээрийг СГЗБТЖТ-ний дагуу өрх,хот айлаар нийтээр зохистой ашиглана. Нийтээр ашиглах зуслан, намаржааны бэлчээрт гадны аймаг, сумдын мал оруулахыг хориглоно.
3.4. Бэлчээр ашиглагчдад гэрээгээр ашиглуулж байгаа болон уламжлалт зохицуулалтаар ашиглаж байгаа бэлчээрээр мал дайран өнгөрөх, тууварлах, түр буудаллах хугацааг 3 хоногоос илүүгүйгээр тогтооно.
3.5. Өвөлжөө, хаваржааны бэлчээрээс бүх өрх 05 дугаар 20-ны дотор зусланд гарч, малаас бүрэн чөлөөлнө.
3.5. Тариалангийн газрын бүс орчмын айл өрхүүд хашаа,саравчаа тариалангийн талбайгаас 3км-ээс доошгүй байрлахаар зохион байгуулалт хийж, бүс орчмын бэлчээрийг 10-р сарын 15-наас дараа оны 05-р сарын 10-ыг хүртлэх хугацаанд ашиглана.
3.8.Улирлаар ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газарзүйн онцлог ба цаг агаарын нөхцлөөс хамааруулан өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.
4.1.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
4.1.2.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийг нэг үзүүлэлт болгох.
4.1.3.Энэ журмын хэрэгжилтийг ханган үлгэр жишээ ажиллаж буй баг, малчдын бүлэг, хэсэг, малчин, мал бүхий өрхийг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох.
4.1.4.Малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зохистой ашиглах дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах.
4.1.5.Тухайн жилийн бэлчээрийн фото мониторингийн үнэлгээ, бэлчээрийн даац зэргийг үндэслэн бусад аймаг, сумын Засаг даргатай отор нүүдлийн гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлэж, гэрээнд хугацаа, бэлчээр нутгийг заавал тусгана.
4.1.6.Бэлчээрийн даацыг тодорхойлох, суурь судалгааны тогтоогдсон цэгүүдийг хамгаалах, мониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах.
4.1.7.Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулах, ажлын хэсгийн үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, нэгдсэн удирдлагаар хангах.
4.1.8.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулна.
4.1.9.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг зохион байгуулна.
4.1.10.Малчдын бүлэг, айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжиж уг бэлчээр нутгийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.
4.1.11.Сумын нутагт ашиглагддаггүй алсын бэлчээрийг ашиглах зорилгоор уст цэг гарган тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг бодлогоор дэмжин тухайн жилийн бэлчээрийн хуваарьт тусгаж ажиллахдаа зориулалтаасаа хамаарч "Усны тухай хууль"-ийн 27.1, 28.6-т заасан заалтыг мөрдлөгө болгон ажиллана.
4.1.12. Малын эрүүл мэндийг сайжруулах, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор малын суурин болон зөөврийн ванн барих, ашиглах тохиолдолд "Усны тухай" хуулийн 22.2.1, 22.6-т заасан заалтын хүрээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн гадна байршуулах болон 24.1-т заасан заалтуудыг мөрдлөгө болгон ажиллана.
4.2.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.Тухайн жилд хэрэгжүүлэх бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, шаардагдах зардлын төсөлд малчин өрх, малчдын бүлэг, хэсгийн саналыг авч тусгах, сумын Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, ашиглагдахгүй байгаа газар нутгийн судалгааг гарган ашиглалтыг төлөвлөж багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
4.2.2.Бэлчээр ашиглалтын хуваарийг зөрчсөн малчин, мал бүхий иргэнд хугацаатай мэдэгдэх хуудас өгч, сумын Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах
4.2.3.Бэлчээр чөлөөлөх хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүй малчин, мал бүхий иргэнийг албадан нүүлгэж, гарсан зардлыг тухайн малчнаас гаргуулах,
4.2.4.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, хуваарийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, санал авах, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
4.2.5.Энэ журамд заасан заалтуудыг, багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан санал, шийдвэр, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, бэлчээр ашиглах хуваарийг малчин өрхүүдэд танилцуулах, хэрэгжилтийг зохион байгуулах.
4.2.6.Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй хадлангийн талбай болон бэлчээр, уст цэгийн хамгаалалт, ашиглалтын ажлыг зохион байгуулах.
4.3.Сумын хөдөө аж ахуйн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.Бэлчээр ашиглалтын хуваарийн төсөлд тусгах саналыг багийн Засаг дарга болон багийн Иргэдийн нийтийн хурлаас авч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах ажлыг зохион байгуулах.
4.3.2.Бэлчээрийн төлөв байдал, чанарын мониторинг дүнд суурилан, бэлчээрийг ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг боловсруулах,
4.3.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,
Усыг бохирдуулж, хомсдуулахаас урьдчилан сэргийлэх үүднээс ус хэрэглэх болон ашиглах зөвшөөрөл авах, бэлчээрийн усан хангамжийг шийдэх худаг гаргах, мал угаалгын ванн байршуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахдаа усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний дэглэмийг мөрдлөгө болгон ажиллах, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулах
4.3.4.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед санал боловсруулан сумын Засаг даргад танилцуулах,
4.3.5.Жил бүр бэлчээр, хадлангийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан заасан бэлчээр ашиглагчдын хэсэг, малчин өрх, орон нутгийн удирдлагад мэдээлэх,
4.3.6. Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;
4.3.7.Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж байгаа мэрэгч амьтан, шавжтай тэмцэх арга хэмжээг байгаль орчинд халгүй, дэвшилтэт арга технологи ашиглан зохион байгуулах.
4.3.8.Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, цас борооны ус тогтоох, усан сан, нуур, хөв, цөөрөм байгуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар малчид, иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих.
4.3.9.Бэлчээр ашиглагч-малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах талаар сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах.
4.4.Сумын газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1.Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;
4.4.2.Өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх ажлыг зохион байгуулах
4.4.3.Өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих.
4.4.4.Сумын Засаг даргатай малчдын бүлэг, хэсгийн байгуулсан бэлчээр ашиглуулах гэрээг бүртгэх, гэрээг улсын газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах ажилд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх.
4.4.5.Бэлчээр ашиглуулах гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилт, биелэлтийг дүгнэх чиглэлээр холбогдох албан тушаалтан, байгууллага, малчдыг мэдээллээр хангах.
4.4.6.Газрын тухай хуулийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, дүнг мэдээлэх.
4.4.7.Фото мониторингийн аргачлалын дагуу буулгасан зурган мэдээлэлд боловсруулалт хийж, төлөв байдлыг тодорхойлох, даацын мэдээ гаргах
4.4.8.Фото мониторингийн дүнг үндэслэн орон нутгийн удирдлага, Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, малчдад зориулсан тайлан, мэдээ гаргах ажлыг сумын бэлчээрийн мэргэжилтэн,газрын даамал хариуцна.
4.5.Сумын Цаг уурын харуул дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.2.Хур тунадас бага үед үүлэнд болон цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц ажиллуулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулна.
4.5.3.Ган, зуд, үерийн эрсдэлийн үнэлгээ хийх ажилд оролцож ажиллана.
4.6.Мал эмнэлгийн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
4.6.1.Мал, амьтны шилжилт хөдөлгөөн, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлын баталгаажуулалтын хяналтыг тогтмол хэрэгжүүлнэ.
4.6.2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэр дэх мал, амьтны шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөлтийг малчин өрхийн малын албан ёсны бүртгэл, мал эмнэлгийн гэрчилгээ /эрүүл мэндийн тодорхойлолт/ олголттой харьцуулан хяналт тавих
4.6.3. Малын эрүүл мэндийг сайжруулах, устай холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын суурин болон зөөврийн ванн барих, ашиглах тохиолдолд "Усны тухай" хуулийн 22.2.1, 22.6-т заасан заалтын хүрээнд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн гадна байршуулах болон 24.1-т заасан заалтуудыг мөрдлөгө болгон ажиллана.
4.7.Малчид, мал бүхий иргэдийн хүлээх үүрэг:
4.7.1.Бэлчээрийг ашиглаж байгаа иргэд тухайн газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх, Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэж, сумыг хогийн нэгдсэн цэгт хаях
4.7.2.Сумын ИТХ-аас батлагдсан журмын хуваарийн дагуу нутаг дэвсгэрт хамаарагдах зуслангийн газрыг сумын малчид, мал бүхий иргэд нийтээрээ ашиглах,
4.7.3.Бусад сум, орон нутгаас малчдын малыг авч маллахгүй байх, бусад зэргэлдээ аймаг сумын малчдын малыг зусуулахгүй байх, өөр аймаг суманд отроор болон нүүдэллээд ирж байгаа тохиолдолд сумын мал эмнэлгийн тасагт мэдэгдэж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах
4.7.4.Сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх,
4.7.5.Тухайн жилийн бэлчээрийн хуваарь, бэлчээрийг зүй зохистой ашиглах талаарх саналаа багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан өгөх,
4.7.6.Бэлчээр ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа багийн Иргэдийн нийтийн хурлаар дамжуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах
4.7.7.Өөрийн ашиглаж байгаа бэлчээрт ой хээрийн түймэр болон байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад мэдээлэх, хамтран ажиллах мөн өөрийн эзэмшилийн өвөлжөө, хаваржааны орчмын 1-2км газарт бэлчээрийн мэрэгч амьтан огтоно устгалын ажлыг байгаль орчинд хоргүй энгийн механик аргаар хийх.
4.7.8.Гол, горхи, булаг шандын эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх
4.7.9.Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө, хаваржаа түүний ойр орчинд дураар мал оруулахгүй байх
4.7.10.Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүйгээс албадан нүүлгэсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн малчин хариуцах
4.7.11. Бэлчээрт шинээр худаг гаргах тохиолдолд сум, багийн Засаг даргад "Усны тухай хууль"-ийн хүрээнд хамаарах төрийн байгуулагад хандаж, холбогдох дүрэм журмын дагуу зөвшөөрөл авах
4.7.12. Сумын ИТХ-аас баталсан хадлангийн бүсэд мал оруулахыг хориглоно.
ТАВ. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох, хохирол нөхөн төлүүлэх:
5.1.Энэхүү журам нь бусад аймаг, сумаас нутагшилтын хил заагийг зөрчиж нүүдэллэн ирсэн иргэнд нэгэн адил хамаарна.
5.2.Сумын малчин, мал бүхий иргэд отроор яваа, гаднын харьяалалгүй иргэн сумын нутаг дэвсгэрт гадны аймаг сумын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэхээс гадна суманд бүртгэлтэй өвөлжөө хаваржааны эзэмшлийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
5.3.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг маргалдагч талууд багийн хурлын зөвлөл, багийн Засаг дарга нарын төлөөллийг байлцуулан зөвшилцөж, журмын хүрээнд эвлэрлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
5.4.Энэхүү журмын зөрчсөн малчид, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд: Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6, 8.1.8-д заасны дагуу хариуцлага тооцно.
5.5.Бэлчээр ашиглалтын хуваарь зөрчиж нүүгээгүйн улмаас малаараа бусдын бэлчээр идүүлсэн малчин, мал бүхий иргэнийг "Байгаль орчныг хамгаалах тухай хуул"-ийн 57 дугаар зүйлийн 57.1 заалтуудыг тус тус үндэслэл болгон "Газрын харилцаа геодези зураг зүйн газар"-аас гаргасан аргачлалын дагуу бэлчээрт учирсан хохирлыг тооцож нөхөн төлбөр оногдуулж, төлбөрийг орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд төвлөрүүлнэ.
5.6.Журмыг зөрчсөн албан тушаалтанд "Төрийн албаны тухай хууль" болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
5.7.Бэлчээрийн бүс нутгийн улирлын хуваарь зөрчин, бусдын өвөлжөө хаваржаанд хохирол учруулбал албадан нүүлгэн түүнд гарах зардлыг тухайн малчнаас гаргуулна.
ЗУРГАА. Журам хүчин төгөлдөр болох.
Текст томруулах
A
A
A