A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/574, А/537

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Генетик нөөцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Генийн сан байгуулах, сан хөмрөгийг баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, түгээх, солилцох журмыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Буяннэмэх/, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Баттогтох/ нарт тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

Б.БАТ-ЭРДЭНЭ

Л.ЭНХ-АМГАЛАН