A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дүрэм, журам шинэчлэн батлах тухай /Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм/-/ЗХХАЭ №01. 2023.01.04/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/545

Улаанбаатар хот

Дүрэм, журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18 дахь заалт, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь.

"Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм"-ийг нэгдүгээр, "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд энэхүү дүрмийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, баталж, хэрэгжүүлэх, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

Дүрэм, үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт даалгасугай.

Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/-т даалгасугай.

Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны "Дүрэм, журам батлах тухай" А/243 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Л.ЭНХ-АМГАЛАН