A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 10/08

Ховд

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сум дахь төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Уг тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Тус тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (Э.Болормаа) -д үүрэг болгосугай.

4.Шинэчлэн баталсан хураамжийн хувь хэмжээг мөрдөж эхэлсэн өдрөөс аймгийн ИТХ-ын 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Хураамжийн хувь хэмжээ тогтоох тухай" 8/02 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ