- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАРУУНТУРУУН СУМЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /сумын бэлчээр ашиглалтын журам/, /ЗХХАЭ №01. 2023.01.04/

УВС АЙМАГ БАРУУНТУРУУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 05
Туруун
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь.
1."Увс аймгийн Баруунтуруун сумын бэлчээр ашиглалтын журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангаж , улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Д.Баттулга)-д даалгасугай.
3.Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамаар баталгаажсаны дараа уг журмыг иргэд , аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Удаанжаргал)-д даалгасугай.
ДАРГА С.ЛООХУУЗ
Текст томруулах
A
A
A
