- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАРУУНТУРУУН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ
Сумын ИТХ-ын 2022 оны 10 сарын
21-ний өдрийн хуралдааны 05 дугаар
тогтоолын хавсралт
БАРУУНТУРУУН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ
Нэг: Зорилго.
Монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59,123, 66 дугаар зүйлийн 66,1 захирагааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61,1 байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17,1,2 газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52,2 52,8 52,10 Иргэний тухай хуулийн 189 дугаар зүйл, 195 дугаар зүйлийн 1.2.3 199 дугаар зүйлийн 1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2.3 49.57.58 дугаар зүйл Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 Байгалийн ургамлын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 41.1 14.3 Ургамал хамгаалалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,, 13.2 Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 23.1 заалтууд болон холбогдох дүрэм журмууд бусад сумуудтай хил залгаа бүс нутгуудын усан хангамжийг сайжруулах ургамлын төрөл зүйлийн тоог алдагдуулахгүй байх, нутгийг эзэмшин ашиглах, уур амьсгалын өөрчилтөнд тэсвэртэй Эрчимжсэн /хагас эрчимжсэн/ мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх /фермер хоршоо/ -ны хэлбэрт шилжүүлэх, тариалан, хадлангийн талбай, өвөлжөөний бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалж, эзэмших, усан хангамж бий болгох, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж бэлчээр ашиглалтын журмыг орон нутагт хэрэгжүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад журмын зорилго оршино.
Хоёр: Ерөнхий шаардлага:
2.1.Сумын иргэд нь өвөлжөө хаваржаа намаржааны газрыг эзэмшин авах шинээр барихаар бол багийн Засаг даргад хүсэлт гаргаж багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулан зөвшөөрсны үндсэн дээр сумын газрын даамлаар уламжлуулан засаг даргад уламжилан засаг дарга нөхцөл байдлыг үнэлж захирамж гаргаж баталгаажуулсны дараа уг газрыг эзэмших эрх үүсэж, зөвшөөрсөн бүс нутгийн бэлчээрийг зүй зохистой ашиглаж ургамлын бүрхүүлийн тоог цөөлөхгүй бэлчээр тахлахгүй уст цэг усан хангамжийг нэмэгдүүлэх хөрсний үржил шимийг алдагдуулахгүй байх гэрээ хийж ашиглана.
2.2.Багийн иргэдийн нийтийн хурлаар бэлчээр ашиглалтын /хаваржаа намаржаа зуслангийн / бүдүүвч зураглал гаргаж батлан мөрдөж ажиллана. Нөөцөлсөн бэлчээр, тариалангийн талбай, хадлангийн талбай, өвөлжөө, намаржааны бүс нутагт мал оруулах, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж идүүлэх зөвшөөрөлгүйгээр тус бүс нутагт оторлож нүүдэллэхийг хориглоно.
2.3 Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд мал эмнэлгийн ариун цэврийн дүрмийг мөрдөн дагаж биелүүлнэ.
2.4.Бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар гаргасан бүдүүвч зураглал, цаг хугацаа, бэлчээрийн хуваарь зэргийн нэг хувийг Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд энэ шийдвэр нь тухайн жилд мөрдөх бэлчээр ашиглах журмын хавсралт болно.
2.5.Сумын бэлчээр нутгийг упамжлапт байршлыг хадгалан мөрдүүлэх гадны сумын малчид, мал бүхий иргэд ирж нутаглахыг хориглоно. Онцгой тохиолдолд хийгдсэн гэрээ хэлцэлийг үндэслэн тухайн орон нутгийн удирдлагын хүсэлтийг үндэслэн багийн засаг дарга сумын засаг даргад уламжилснаар сумын Засаг дарга захирамжаараа гадны сумын малчид орж ирж түр оторлох нутгийн газрыг нэршлээр болон цаг хугацаатай нь тодорхой зааж хязгаарлалтын бүсийг тогтооно. Ингэхдээ хүн малын халдварт өвчингүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргана.
2.6.Бэлчээр ашиглсны төлбөрийг бэлчээр нутгаа зохицон ашиглаж байгаа Өндөрхангай Цагаанхайрхан сумдаас сумдын засаг дарга нар тухайн жилийн цагийн байдал ургацаас шалтгаалан харилцан гэрээ хийж шийдвэрлэнэ. Бусад сумаас газар тариалангийн төв бүсээс авах алба татварыг авна тооцож гэрээнд тусган төлбөрөө барагдуулсны дараа уг нутаг бэлчээрт нутаглахыг зөвшөөрнө./Энэ 2,6 дугаар заалт нутаг бэлчээрээ хамтран эзэмшиж байгаа Өндөрхангай Цагаанхайрхан суманд хамаарахгүй./
2.7.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачлагаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүуд залуу үедээ өвлүүлэх талаар үр дүнд хүрэхүүц ажил зохионо.2,1, 2,7-д заасан заалтын биелэлтыг шат шатны шагнал урамшуулал ,хөнгөлөлт ,төсөл хөтөлбөрт хамруулахад гол үзүүлэлт болгон авч үзнэ.
2.8.Тус суманд шилжиж ирэхээр хүсэлтээ гаргасан малчин өрхийг "Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээллэх журам"-ын 2.1-д заагдсанаар бүртгэн авах бөгөөд өвөлжөө бууц олгох үүрэг хүлээхгүй болно
2.9.Сумын нутаг дэвсгэрт байрладаг өвөлжөөний газрыг эзэмшигч нь гадны сумын иргэнд худалдахыг хориглох бөгөөд газар эзэмших эрхээсээ татгалзаж байгаа тухайгаа багийн засаг даргаараа уламжилуулан сумын засаг даргад мэдэгдэж гэрээг дуусгавар болгож тооцоо хийж өөрийн сумын малчидад шилжүүлнэ.
2.10.Бусад сумын малчдын малыг авч маллах, /түр хугацаагаар/ хориглоно. Бэлчээр ашиглалтын журмыг зөрчин өөр аймаг, сумын мал авч малласан тохиолдолд иргэнд хариуцлага тооцоож, 2,7 заасан заалт нэгэн адил үйлчилнэ. мөн 2 хүртэл удаа энэ журмын заалтуудыг зөрчвөл малчдын өөрийн эзэмшлийн өвөлжөө хаваржаа намаржааны газрын эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
2.11.Сумын малчдаас өөр аймаг, суманд отор хийж байгаа өрхүүдийг өвөлжилт хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад сум орон нутгийн удирдлагуудтай сумын удирдлагууд биечлэн уулзаж гэрээ хэлцэл хийж отор нүүдэл хийх хугацаанд нь төрийн бүх төрлийн үйлчилгээг авах бүхий л боломжоор хангах ажлыг гэрээнд тусган зохион байгуулна.
Гурав: Нутаг бэлчээрийг зохистой зээмших ашиглах талаар:
Багуудын иргэдийн нийтийн хурлаар батлагдсан бэлчээр ашиглах график зураглал заагдсан газрын байршил бэлчээр нутгийг ашиглаж ирсэн уламжлалт арга хэлбэрээр зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, нөөц бэлчээрийн хуваарийг нутгийг доорхи байдлаар тогтооно.
3.1.Баянайраг багийн малчид: Тухайн жилийн 5-р сарын 25-наас 8-р сарын 25 хүртэл буудллана. Хар хужир, Арснаг, Хустын салаанууд, Таравгат хар уснууд, Тугалын эрүү Хиймэл нуур, Баянайраг багийн малчид Тухайн жилийн 8-р сарын 25-наас 11-р сарын 10 хүртэл Хаваржаа: Хаяа, Цагаан бураа, Адаг эрэг, Хавчиг Баян айраг, Бураагийн эх : Тухайн жилийн 4-р сарын 10-наас 6-р сарын 09 хүртэл.
Намаржаа: Цагаанбураа, Адаг эрэг, Шар гэсэн Бураагийн эх, Баянайраг, Хавчиг Хар ам Мухар шанд,
Овоонт. Тухайн жилийн 8-р сарын 25-наас 11-р сарын 10 хүртэл
Зүүнтуруун баг: Хөх гол, хярс, хар цагаан усны эх
- Хуц ухна маллах суурийн зусах, намаржих газрыг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.2.Хаваржаа, Намаржааны бүс нутаг: Хужирт, Зүүнтурууны гол дагуу,
Сумын төвийн хязгаарлалтын бүс нутаг:
Хадлан өвс бэлтгэхийн тулд нөөцөлж байгаа бэлчээр нутгийг ашиглахыг хориглоно. Хадлан бэлтгэхдээ ургацыг гүйцээх болон үр боловсорсон үед бэлтгэж байх
3.3.Сумын Засаг даргаас тухайн жилийн ургацын байдлыг харгалзан нөөц бэлчээр нутгийг тогтоож болно.
• Намаржааны бүс нутийг 8 дугаар сарын 25-ны дотор багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж мөрдөнө.
• Онцгой байдал бүхий өрхийн нэрсийг гарган тусгайлсан нутагт зусаж намаржихыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. /Хүн, малын гоц халдварт өвчин гарсан, хорио цээр, хязгаарлалт тогтоосон /
• Тухайн жилийн өвс ургацын гарцын байдалтай уялдуулан хадлан өвс бэлтгэх талбайг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийн дагуу Багийн засаг дарга,/багийн иргэдийн нийтийн хурлын дарга/ Газрын даамал, бэлчээр худаг уст цэг газар тариалан хариуцсан мэргэжилтэн нар хуваарилан олгох ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Хадлангийн талбайн газрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах .
4.1.Ган зуд хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар багийн Засаг дарга нар бороо, цас үерийн усыг хуримтлуулах далан хаалт намрын цэнэг усалгаа / нуур цөөрөм / байгуулах иргэдийн үүсгэл санаачлагыг өрнүүлэн ажиллах үйл ажиллагааг зохион байгуулана.
4.2.Сумын нутагт байгаа ашиглагдаагүй бэлчээр ашиглах зорилгоор уст цэг гарган бэлчээрээ тэлж ашиглах , олон настын үр цацах хөрсний бүтэцийг сайжруулах энэ журмын 2,1, 2,7 4,1, заалтуудыг адилтган үзэж, малчдын бүлэг иргэдийг дэмжиж тухайн сайжруулсан бэлчээр нутгийг нь ашиглуулна.
Тав: Ган, зуд байгаль, цаг уурын болзошгүй нөхцөлд отор хийх үеийн үйл ажиллагаа
5.1.Тухайн жилийн цаг уурын байдлаас шалтгаалан Сумандаа шаардлагатай үед Дөрөө, Алтан элс, Нарийний эх, Мөнгөт хөндий, Дунд хөндий, Нисэх, Агартаг, Шар ширэнгэ, Цагаан салаа, Тарлаг, Жираалаг гэх газруудад отор нүүдлийг багийн ИНХ-аар хэлэлцэж, Хилийн цэргийн анги, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатай зөвшилцөж сумын Засаг даргын шийдвэрээр зохицуулна.
5.2.Оторлож яваа малчид нь орон нутгаас зааж өгсөн нутагт гэрээний дагуу оторлож, заасан хугацаанд тухайн нутгийг чөлөөлнө.
5.3.Өвөлжөө хаваржааны орчны ариун цэврийн шаардлагыг хангаж нүүсэн үедээ ойр орчмын хогоо цэвэрлэж шатаах, тусгайлсан цэгт үнс нурам хаях, малын сэг зэмийг устгах булах, хашаа хороог ариутгах зэрэг ажлуудыг тухайн малчин хариуцаж гүйцэтгэнэ.
5.4.Мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгана, бусдын өвөлжөө, хаваржааны газар оруулахгүй байх.
5.5.Бод малыг отроор оруулахдаа тухайн газар нутгийн онцлог, бэлчээрийн даацанд тохируулан малын тоог гэрээнд тусгана. Мал сүрэгтээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн удирдлагуудад яаралтай мэдэгдэнэ.
Зургаа.Тариалангийн талбайн талаар:
6.1.Тариалангийн талбайд үр тариа ,төмс хүнсний ногоо тэжээлийн болон тосны ургамлын үр суулгаж эхэлсэн өдрөөс болон хогийн ургамлыг устгах зориулалтаар химийн хор бордоо цацсан , хурааж дуусах хүртлэх /тухайн жилийн ургацын болцоос хамаарч Хадлан тариалан өвөлжөөны отрын бүс нутгийн талбайг мал амьтанаас хамгаалах тухай захирамжинд заасан хугацааг мөрдлөг болгон энэхүү журмын 5,1, 5,2, 5,3 заасан заалтыг мөрдлөг болгоно.
6.2.Аж ахуй нэгж, иргэд тариалангийн талбайн мал хөөгүүлч , сахиултай байж хамгаалалтын тор татах зэрэг ажлыг хариуцна. Хар цагаан усны тасгийн төвийн болон сумын ногооны нэгдсэн газрын орчмын айл өрхүүд тариалалтаас хураалт хүртэлх хугацаанд гаднаа малтай байхыг хориглоно.
6.3.Аж ахуй нэгж, иргэдийн тариалангийн талбайд мал орвол, тухайн малыг хашаалах хашаатай байна.Тухайн хашаа нь мал амьтныг гэмтэж бэртээхгүй нөхцлийг хангасан байна. Хашсан малынхаа аюулгүй байдал амь насыг тухайн аж ахуй нэгж, иргэд бүрэн хариуцна. Захиргааны байгууллага тухайн үед гарсан хохиролыг нөхөн барагдуулахгүй бөгөөд энэхүү журамд заасан хариуцлага тооцно.
6.4.Төмс хүнсний ногоо, тариалан эрхлэдэг иргэд, ААН талбайн ойр орчмын талбайн байгаль, орчинд хог хаяхгүй, талбайн захад жорлон барих хогийн цэг байгуулах хуримтлагдсан хогийг хогийн цэгт хүргэж, тухайн талбайг Багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгөх ажлыг хариуцна.
6.5.Сумын нутагт ашиглагддаггүй бэлчээр ашиглах зорилгоор уст цэг гарган бэлчээрээ тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг дэмжин энэ бэлчээр нутгийг нь ашиглуулж болно. Бэлчээрийн даац муудсан талхагдсан газар нутагт олон настай ургамлын үр цацаж бэлчээрийн ургацыг сэргээх ажлыг дэмжинэ.
Долоо: Журмыг мөрдөх хугацааны талаар:
7.1.Өвөлжөөний бүс нутаг чөлөөлөх хугацаа: 5 дугаар сарын 15 -наас 10 дугаар сарын 15 хүртэл
7.2.Хадлангийн талбайг чөлөөлөх хугацаа 5 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл
7.3.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа: 4 дүгээр сарын 25-наас 6-р сарын 05-нийг хүртэл
7.4.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа: 9 дүгээр сарын 01-нээс 11 дугаар сарын 10 хүртэл, зарим бүс нутагт нутаглах хугацаа 2 үе шаттай байна. Тухайн асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тогтооно
7.5.Сумын төвийн хязгаарлалтын бүсэд 5-р сарын 1-нээс 10-р сарын 15- нийг хүртэл малчин өрх буухыг хориглоно.
7.6.Тариалангийн талбайд 5 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-нийг хүртэл мал оруулах, малчин өрх буухыг хориглоно.
Найм. Журмын биелэлтийг хангах талаар:
8.1.Энэ журмыг биелэлтыг хэрэгжүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж хяналт тавьж ажиллах бүрэлдэхүүн нь Багийн засаг дарга багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар Бэлчээр тэжээл худаг уст цэг хариуцсан мэргэжилтэн, Газар тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, тамгын газрын ажилтнууд хэрэгжүүлнэ.
Ес.Хариуцлага .
9.1.Хүнс хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн сайд ,хууль зүй дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018-08-20-ны өдрийн А-36,А-58, А-210 дугаарын "Аргачлал батлах тухай"тушаалаар батлагдсан"Тариалангийн талбайд мал,тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидэд учруулсан хохиролыг тооцох аргачлал"-ыг үндэслэн хохиролыг тооцож өгнө. Хохиролыг тухайн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид хохирол учруулсан мал амьтны эзэдтэй тохирч барагдуулна.
9.2.Газрын тухай хуулинд зааснаар газарт хохирол учруулсан гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээсэн эсэхийг үл харгалзан уг хохиролыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг зөрчил гаргагч иргэн, аж ахуйн нэгж бүрэн хариуцна.
9.3.Бэлчээр ашиглалтын журмыг давтан зөрчсөн нь баримтаар тогтоогдвол өвөлжөө, хаваржаа ,намаржааны газрыг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.
9.4.Бэлчээр ашиглалтын журам зөрчсөн нөхцөлд журмаар шийдвэрлэгдэхгүй бол хоёр тал шүүхээр шийдвэрлэнэ.
9.5.Журмын биөлэлтийн явцыг жил бүр Сумын засаг даргын зөвлөлд танилцуулан тодотгож , ИТХ-д оруулан танилцуулж цаашид зохион байгуулах арга хэмжээг тодорхойлно.
______ 0 0 0 _______
Текст томруулах
A
A
A