A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/198

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Онцгой албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Онцгой албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-05/-ыг 1 дүгээр, "Онцгой албан татварын ногдуулалтын мэдээ /ТТ-05_01/"-г 2 дугаар, "Онцгой албан татварын тэмдгийн мэдээ /TT-05_02/"-ыг 3 дугаар, "Спиртийн хөдөлгөөний мэдээ /ТТ-05_03/"-ыг 4 дүгээр, "Онцгой албан татварын тайлангийн маягт, мэдээ нөхөх заавар"-ыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/31 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

3.Тайлангийн маягтыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв /Б.Алтанхуяг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ