A

A

A

Бүлэг: 1979

Татварын ерөнхий газрын даргын

2022 оны 12 дугаар сарын 16 -ны өдрийн

 А/198 дугаар тушаалын 05 хавсралт

 

Онцгой албан татварын тайлангийн

маягт, мэдээ нөхөх заавар

 

Энэхүү тайлангийн маягтаар Онцгой албан татварын тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.

Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан "Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-ыг баримтална.

Нэг.Тайлангийн маягт

Онцгой албан татварын тайлангийн маягт нь А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И гэсэн 10 хэсэгтэй байна. Тайлангийн үзүүлэлтүүдийг Хэмжих нэгж баганын харгалзах утгаар илэрхийлнэ.

А.Хүнсний зориулалттай спиртийн онцгой албан татварын тооцоо хэсгийн

1-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь "Онцгой албан татварын ногдуулалтын мэдээ" /цаашид ТТ-05-01 хавсралт гэх/-ний 2-р баганын "Хүнсний зориулалттай спирт" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

2-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

3-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь "Онцгой албан татварын тэмдгийн мэдээ" /цаашид ТТ-05-02 хавсралт гэх/-ний 2-р баганын "Хүнсний зориулалттай спирт" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

4-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Хүнсний зориулалттай спирт" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

5-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь 2-р баганын "Хүнсний зориулалттай спирт" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

6-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 4-р мөрийн дүнгээс 5-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Хүнсний зориулалттай спирт" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

7-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 2 болон 3-р мөрийн нийлбэрээс 4-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

8-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан ОАТ-ын дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Хүнсний зориулалттай спирт" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

Б.Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундааны онцгой албан татварын тооцоо хэсгийн

9-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

10-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

11-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

12-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

13-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

14-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 12-р мөрийн дүнгээс 13-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

15-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 10 болон 11-р мөрийн нийлбэрээс 12-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

16-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

17-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татвар нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д  заасан баримтаар нотлогдсон дүн байна.

18-р мөр буюу Төлбөл зохих онцгой албан татвар нь 16-р мөр буюу тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татварын дүнгээс 17-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварын дүнг хассан дүн байна.

В.Бүх төрлийн коньяк, виски, ром, джины онцгой албан татварын тооцоо хэсгийн

19-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн коньяк, виски, ром, джин" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

20-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

21-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн коньяк, виски, ром, джин" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

22-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн коньяк, виски, ром, джин" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

23-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн коньяк, виски, ром, джин" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

24-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 22-р мөрийн дүнгээс 23-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн коньяк, виски, ром, джин" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

25-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 20 болон 21-р мөрийн нийлбэрээс 22-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

26-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн коньяк, виски, ром, джин" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

27-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татвар нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д  заасан баримтаар нотлогдсон дүн байна.

28-р мөр буюу Төлбөл зохих онцгой албан татвар нь 26-р мөр буюу тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татварын дүнгээс 27-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварын дүнг хассан дүн байна.

Г.Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архины онцгой албан татварын тооцоо хэсгийн

29-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

30-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

31-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

32-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

33-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

34-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 32-р мөрийн дүнгээс 33-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

35-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 30 болон 31-р мөрийн нийлбэрээс 32-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

36-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Үйлдвэрийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

Д. Бүх төрлийн дарсны онцгой албан татварын тооцоо хэсгийн

37-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн дарс" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгийн нийлбэр дүн байна.

38-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

39-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн дарс" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

40-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн дарс" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

41-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн дарс" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

42-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 40-р мөрийн дүнгээс 41-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн дарс" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

43-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 38 болон 39-р мөрүүдийн нийлбэрээс 40-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

44-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн дарс" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

45-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татвар нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д  заасан баримтаар нотлогдсон дүн байна.

46-р мөр буюу Төлбөл зохих онцгой албан татвар нь 44-р мөр буюу тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татварын дүнгээс 46-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварын дүнг хассан дүн байна.

Е. Бүх төрлийн пивоны онцгой албан татварын тооцоо хэсгийн

47-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн пиво" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

48-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

49-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн пиво" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

50-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн пиво" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

51-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн пиво" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

52-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 50-р мөрийн дүнгээс 51-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн пиво" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

53-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь  48 болон 49-р мөрүүдийн нийлбэрээс 50-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

54-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Бүх төрлийн пиво" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

Ё. Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхины онцгой албан татварын тооцоо хэсгийн

55-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

56-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

57-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

58-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

59-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

60-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 58-р мөрийн дүнгээс 59-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

61-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь  56 болон 57-р мөрүүдийн нийлбэрээс 58-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

62-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

63-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд ногдох задгай тамхинд төлсөн онцгой албан татвар нь үйлдэвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татвар байна.

64-р мөр буюу Төлбөл зохих онцгой албан татвар нь 62-р мөр буюу тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татварын дүнгээс 63-р мөр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд ногдох задгай тамхинд төлсөн онцгой албан татварын дүнг хассан дүн байна.

Ж. Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины онцгой албан татварын тооцоо хэсгийн

65-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

66-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

67-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

68-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

69-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

70-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 68-р мөрийн дүнгээс 69-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

71-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь  66 болон 67-р мөрүүдийн нийлбэрээс 68-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

72-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

З. Автобензиний онцгой албан татварын тооцоо хэсгийн

73-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Автобензин" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

74-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

75-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Автобензин" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

76-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Автобензин" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

77-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Автобензин" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

78-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 76-р мөрийн дүнгээс 77-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Автобензин" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

79-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 74 болон 75-р мөрүүдийн нийлбэрээс 76-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

80-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Автобензин" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

И. Дизелийн түлшний онцгой албан татварын тооцоо хэсгийн

81-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дизелийн түлш" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

82-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

83-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Дизелийн түлш" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

84-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дизелийн түлш" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

85-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дизелийн түлш" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

86-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 84-р мөрийн дүнгээс 85-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дизелийн түлш" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

87-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 82 болон 83-р мөрүүдийн нийлбэрээс 84-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

88-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Дизелийн түлш" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

К. Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосины онцгой албан татварын тооцоо хэсгийн

89-р мөр буюу Борлуулалтын орлогын нийт дүн нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин" төрлийн 4,5-р багануудын нийт дүнгүүдийн нийлбэр байна.

90-р мөр буюу Тайлант хугацааны эхний үлдэгдэл нь өмнөх сарын тайлангийн Тайлант хугацааны эцсийн үлдэгдэлийн дүнтэй тэнцүү байна.

91-р мөр буюу Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь ТТ-05-02 хавсралт мэдээний 2-р баганын "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

92-р мөр буюу Тайлант хугацаанд борлуулсан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин" төрлийн 6-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

93-р мөр буюу Экспортод гаргасан хэмжээ нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин" төрлийн 7-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

94-р мөр буюу Онцгой албан татвар ногдуулах хэмжээ нь 92-р мөрийн дүнгээс 93-р мөрийн дүнг хассан дүн буюу ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин" төрлийн 8-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

95-р мөр буюу Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь 90 болон 91-р мөрүүдийн нийлбэрээс 92-р мөрийн дүнг хассан дүнтэй тэнцүү байна.

96-р мөр буюу Тайлант хугацаанд ногдуулсан онцгой албан татвар нь ТТ-05-01 хавсралт мэдээний 2-р баганын "Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин" төрлийн 10-р баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.

Л. Албан татварын тооцоолол хэсгийн

97-р мөр буюу Нийт ногдуулсан онцгой албан татвар нь А хэсгийн 8, Б хэсгийн 16, В хэсгийн 26, Г хэсгийн 36, Д хэсгийн 44, Е хэсгийн 54, Ё хэсгийн 62, Ж хэсгийн 72, З хэсгийн 79 гэсэн мөрүүдийн дүнг нэмж тодорхойлсон дүн байна.

98-р мөр буюу Хасаж тооцох онцгой албан татвар нь Б хэсгийн 17, В хэсгийн 27, Д хэсгийн 45, Ё хэсгийн 63 гэсэн мөрүүдийн дүнг нэмж тодорхойлсон  дүн  байна.

99-р мөр  буюу Нийт төлбөл зохих онцгой албан татвар нь 81-р мөрийн дүнгээс 82-р мөрийн дүнг хассан дүн байна.

Хоёр. Хавсралт мэдээ

 ТТ-05 тайлан нь 3 хавсралт мэдээтэй байна. Монгол улсын нутаг дэвсгэрт бүх төрлийн онцгой албан татвар ногдох бараа үйлдвэрлэж, борлуулсан аж ахуйн нэгжүүд Онцгой албан татвар ногдуулалтын мэдээ /ТТ-05-01/, Онцгой албан татварын тэмдгийн мэдээ /ТТ-05-02/ гарган татварын албанд ирүүлнэ. Мөн архи, дарс үйлдвэрлэхэд спирт ашигладаг бол Спиртийн хөдлөгөөний  мэдээ /ТТ-05-03/-г гарган татварын албанд ирүүлнэ.

Онцгой албан татварын ногдуулалтын мэдээ /ТТ-05-01/-ний

1-р баганад дэс дугаар байна. 

2-р багана буюу Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл баганад хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрлөөс сонгоно.

3-р багана буюу Хатуулгийн хэмжээ, зориулалт, октан баганад хуулийн 6-р зүйлийн 6.1,  6.11–д заасан зориулалт, хатуулаг, октаны хэмжээ сонгоно. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи, Бүх төрлийн пиво, Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи, Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи, дизелийн түлш, Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосины хувьд сонгохгүй.

4-р багана буюу Борлуулалтын орлого Дотоод баганад тухайн нэр төрлийн барааны тайлант сарын дотоодын борлуулалтын орлогын дүн байна.

5-р багана буюу Борлуулалтын орлого Экспорт баганад тухайн нэр төрлийн барааны тайлант сарын экспортын борлуулалтын орлогын дүн байна.

6-р багана буюу Борлуулсан тоо хэмжээ /литр, ширхэг, килограм, тонн/ баганад хуулийн 6-р зүйлийн 6.1,  6.11д заасан биет нэгж сонгоно.

7-р багана буюу Экспортод гаргасан тоо хэмжээ баганад тухайн нэр төрлийн барааны экспортод гаргасан хэмжээ байна.

8-р багана буюу ОАТ ногдуулах тоо хэмжээ нь 6-р багана буюу Борлуулсан тоо хэмжээнээс 7-р багана буюу Экспортод гаргасан тоо хэмжээг хасаж тооцсон дүн байна.

9-р багана буюу Биет нэгжид  ногдуулах ОАТ-ын хэмжээ /төгрөг/ баганад хуулийн 6-р зүйлийн 6.1,  6.11–д заасан ногдуулах онцгой албан татварын хэмжээ сонгоно.

10-р багана буюу Ногдуулсан ОАТ-ын дүн /төгрөг/ нь 7-р багана буюу ОАТ ногдуулах тоо хэмжээг 8-р багана буюу Биет нэгжид ногдуулах ОАТ-ын  хэмжээгээр үржүүлж тооцсон дүн байна.

Онцгой албан татварын тэмдгийн мэдээ /ТТ-05-02/-ний

1-р баганад дэс дугаар байна. 

2-р баганад Онцгой албан татвар ногдуулах барааны нэр төрөл байна.

3-р баганад Барааны код байна.

4-р баганад Барааны нэршил байна.

5-р баганад Хатуулаг  байна.

6-р баганад ОАТ-ын тэмдгийн төрөл байна.

7,8-р баганад Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ нь тоолуурын заалт, литр, ширхэг, килограмм, тонноор байна.

9-р баганад Онцгой албан татварын тэмдгийн  савалгааны хэмжээ /литр, ширхэг, килограмм/ байна.

10, 11-р баганад Тэмдгийн эхний үлдэгдэл нь Серийн дугаар, Тоо хэмжээгээр байна.

12, 13-р баганад Тайлант хугацаанд татварын албанаас авсан тэмдэг Серийн дугаар, Тоо хэмжээгээр байна.

14, 15-р баганад Тайлангийн хугацаанд худалдсан бараанд наасан тэмдэг Серийн дугаар, Тоо хэмжээгээр байна.

16, 17-р баганад Тайлангийн хугацаанд татварын албанд буцаасан тэмдэг Серийн дугаар, Тоо хэмжээгээр байна.

18, 19-р баганад Тайлант хугацааны эцэст байгаа ОАТ-ын тэмдгийн үлдэгдэл нь Серийн дугаар, Тоо хэмжээгээр байна.

Спиртийн хөдөлгөөний мэдээ /ТТ-05-03/-ний

1-р мөр буюу Тайлант хугацааны эхэнд байсан спиртийн үлдэгдэл нь Тоо хэмжээ, Тоолуурын заалтаар байна.

2-р мөр буюу Тайлант хугацаанд худалдан авсан спиртийн хэмжээ нь Тоо хэмжээ, Тоолуурын заалтаар байна.

3-р мөр буюу Тайлант хугацаанд зарцуулсан спиртийн хэмжээ нь 4-р мөр буюу Архи үйлдвэрлэхэд, 5-р мөр буюу Дарс үйлдвэрлэхэд, 6-р мөр буюу Бусад мөрүүдийн тоо хэмжээг нэмж тооцоолсон дүнтэй тэнцүү байна.

4-р мөрөнд Архи үйлдвэрлэхэд зарцуулсан спиртийн тоо хэмжээ байна.

5-р мөрөнд Дарс үйлдвэрлэхэд зарцуулсан спиртийн тоо хэмжээ байна.

6-р мөрөнд Бусад зориулалтаар зарцуулсан спиртийн тоо хэмжээ байна.

7-р мөр буюу Тайлант хугацааны эцэст байгаа спиртийн үлдэгдэл нь 1-р мөр буюу Тайлант хугацааны эхэнд байсан спиртийн үлдэгдэл болон 2-р мөр буюу Тайлант хугацаанд худалдан авсан спиртийн хэмжээ мөрүүдийн нийлбэрээс 3-р мөр буюу Тайлант хугацаанд зарцуулсан спиртийн хэмжээг хасаж тооцсон дүн байна.

 

--- о0о ---