- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 465
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 15.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Улсын өмгөөлөгчийн мөнгөн урамшуулалд шаардагдах зардлын эх үүсвэрийг хуулиар тогтоосон хугацаатай нь уялдуулан улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
