A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 472

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 8.3, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 130 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам"-д дор дурдсан агуулгатай 1.7, 1.8 дахь заалт, 2.1.6, 4.1.5 дахь дэд заалт тус тус нэмсүгэй:

"1.7.Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлт, мэдээлэл ашиглах зөвшөөрлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.3, 8.4-т тус тус заасны дагуу хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим системд жилд нэг удаа илгээнэ.

1.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтийн дагуу мэдээлэл боловсруулах, ашиглахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6.1.1, 6.2.1-д тус тус заасныг баримтална.

2.1.6.малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлт, мэдээлэл ашиглах зөвшөөрлөө хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим системд илгээж, бүртгүүлсэн байх.

4.1.5.хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим системд мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлт, мэдээлэл ашиглах зөвшөөрлөө илгээгээгүй."

2.Мөн журмын "4.1.5" гэснийг "4.1.6" гэж, журмын гарчгийн "эрхлэгчдэд" гэснийг "эрхлэгчид" гэж, журмын 1.2 дахь хэсгийн "эрхлэгчдэд" гэснийг "эрхлэгчид" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН