- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ (кино найруулагч)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 473
Улаанбаатар хот
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдсан "Венецийн олон улсын кино наадам"-д баримтат киноны төрлөөр оролцож "Алтан арслан" гран-при шагналт байрыг эзэлсэн кино найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламд 65.0 (жаран таван) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах 65.0 (жаран таван) сая төгрөгийг 2022 оны батлагдсан төсвийн багцаасаа гаргахыг Соёлын сайд Ч.Номинд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Соёлын сайд Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
