- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №01. 2023.01.04/

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар IX/15
Булган
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дах удаагийн сонгуулийн IX Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймгийн Татварын хэлтэст үндсэн бүртгэлтэй хувь хүн, хуулийн этгээд 0.6 хувь, бусад татварын албадад үндсэн бүртгэлтэй, Булган аймгийн нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хуулийн этгээд, хувь хүн 1 хувь, Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд 2 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тус тус ногдуулсугай.
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Батжаргал)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Ариун-Эрдэнэ)-д даалгасугай.
4.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхлэх цагаас эхлэн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн XII/07, 2013 оны 01-р сарын 09-ний 04-р тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
