- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН АЙМГИЙН АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №01. 2023.01.04/

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар IX/14
Булган
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.4, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дах удаагийн сонгуулийн IX Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараах хэмжээгээр ногдуулсугай.
д/д | Авто тээврийн төрөл | Жилд ногдох албан татварын дээд доод хязгаар |
1 | 2 дугуйтай мотоцикл | 2,250 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 3,500 |
3 | Автобус | 50,000 |
4 | Микроавтобус/15 хүртэл суудалтай | 35,000 |
5 | Суудлын машин 2000 см3 хүртэл | 17.5 |
6 | Суудлын машин 2001-3000 см3 | 20 |
7 | Суудлын машин 3001 см3-ээс дээш | 25 |
8 | Ачааны машин 1тн хүртэл даацтай | 25,000 |
9 | Ачааны машин 1-2 тн даацтай | 35,000 |
10 | Ачааны машин 2-3 тн даацтай | 45,000 |
11 | Ачааны машин 3-5 тн даацтай | 44,000 |
12 | Ачааны машин 5-8 тн даацтай | 80,000 |
13 | Ачааны машин 8-10 тн даацтай | 90,000 |
14 | Ачааны машин 10-20 тн даацтай | 100,000 |
15 | Ачааны машин 20-30 тн даацтай | 150,000 |
16 | Ачааны машин 30-40 тн даацтай | 200,000 |
17 | Ачааны машин 40-50 тн даацтай | 250,000 |
18 | Ачааны машин 50-60 тн даацтай | 300,000 |
19 | Ачааны машин 60-70 тн даацтай | 350,000 |
20 | Ачааны машин 70-80 тн даацтай | 400,000 |
21 | Ачааны машин 80-90 тн даацтай | 475,000 |
22 | Ачааны машин 90-100 тн даацтай | 525,000 |
23 | Ачааны машин 100 тн даацтай | 550,000 |
24 | Тусгай зориулалтын автомашин | 18,75 |
25 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 14,000 |
26 | Бага оврын трактор | 7,000 |
27 | Чиргүүл /тн тумаас/ | 5,500 |
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Батжаргал)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Ариун-Эрдэнэ)-д даалгасугай.
4.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөх цагаас эхлэн 2011 оны 03-р сарын 01-ний өдрийн 31-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A

