- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН АЙМГИЙН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №01. 2023.01.04/

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар XII/26
Булган
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дах удаагийн сонгуулийн XII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын засаг дарга тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг 300 000 төгрөгөөр тогтоож баталсугай.
2.Тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, ажиллахыг сумын Засаг дарга нар болон Татварын хэлтэс (Д.Лхагвасүрэн)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (М.Батжаргал)-д даалгасугай.
4.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 33 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
