A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/341

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалт, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Захиргааны Ерөнхий хуульд нийцүүлэх, эрхийн актын зохицуулалтын уялдааг сайжруулах зорилгоор шинэчлэн боловсруулсан "Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"–ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны "Журам батлах тухай" 388 дугаар тушаал, 2014 оны "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/53 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн бүрдүүлэлтийн газар /Д.Зоригоо/-т даалгасугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/19

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 хэсэг, 2711.1.2 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалт, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 09/05 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны "Журам батлах тухай" 341 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Барааны ангилал, үнэлгээний хэлтэс (Ч.Чимгэрэл)-т үүрэг болгосугай.

ДАРГАР.ОТГОНЖАРГАЛ

/ХЗДХС-ын 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр буцаан хүргүүлэх, улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийсэн тухай 1/646 тоот албан бичгийн дагуу хөдөлгөөн хийсэн/