A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 35

Орхон

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг айл, өрх сар бүр 8000 /найман мянган/ төгрөгөөр тогтоосугай.

2.Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн эрх үүргийн дагуу тогтоосон үйлчилгээний хураамжийг хугацаанд нь бүрэн төлж байхыг иргэн, айл, өрхөд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөн, олон нийтэд сурталчилан таниулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Түмэнцогт/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 2021 оны 20/04 тоот тогтоолыг 1 дэх заалтын айл өрх сар бүр 3000 (гурван мянган) төгрөг гэсэн заалтыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Б.АЛТАНСАРНАЙ