- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЗҮРХ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 02
Алтрага
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус Х хуралдаанаар баталсан “Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаар “Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах санал хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Х.Адилмаа)-д даалгасугай.
ДАРГА Л.ДОРЖПҮРЭВ
Текст томруулах
A
A
A
