- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- РЕЧИНЛХҮМБЭ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ РЕЧИНЛХҮМБЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 11
Зөөлөн
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдааны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдаанаар баталсан "Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Аймгийн хэмжээнд батлагдсан тогтоолыг иргэдэд сурталчилж ажиллахыг газрын даамал (Б.Буянмөнх)-д үүрэг болгосугай.
ДАРГА С.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
