A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 8/07

Цагаандэнж

СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 9/02 дугаар тогтоолоор батлагдаж, Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн сангийн 4335 дугаарт бүртгэлтэй "Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн одлогын газрын Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст уламжилж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Н.Дэмбэрэл)-д даалгасугай.

ДАРГА Б.ЭНХБААТАР