A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Иргэний нисэхийн багц дүрэм - 12 Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах-
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн

 

187 дугаар тушаалын 12 дугаар хавсралт

 

Иргэний нисэхийн багц дүрэм - 12

 

Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах

 

Ерөнхий анги

 

  1. Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах иргэний нисэхийн багц дүрмийн бүтэц

Иргэний нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.12-т заасан Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах иргэний нисэхийн багц дүрэм нь дараах дүрмүүдээс бүрдэнэ:

1.1.     ИНД-63 Нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл

1.2.     ИНД-66 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх

1.3.     ИНД-67 Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ

 

2.   Иргэний нисэхийн багц дүрмийн зохицуулалт

Энэ иргэний нисэхийн багц дүрмээр дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

2.1.     Нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл:

2.1.1.     сурагч-нисэх инженерийн үнэмлэх болон нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл олгох;

2.1.2.     тухайн үнэмлэх, зэрэглэлийн нөхцөл, эрх ба хязгаарлалт;

2.2.     Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх:

2.2.1.     агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэл олгох;

2.2.2.     тухайн үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэлийн эрх, хязгаарлалт;

2.3.     Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ:

2.3.1.     нисэх багийн гишүүн болон нислэгийн хөдөлгөөний удирдагч эрүүл мэндийн гэрчилгээ эзэмших;

2.3.2.     эрүүл мэндийн гэрчилгээний хүчинтэй байх нөхцөл;

2.3.3.     нисэх багийн гишүүн, нислэгийн хөдөлгөөний удирдагчид хамаарах Эрүүл мэндийн стандарт.

 

 

 

3.   Хамрах хүрээ

Иргэний нисэхийн холбогдолтой бүх төрлийн гэрчилгээ, үнэмлэх болон бусад баримт бичгийн загварыг тодорхойлох, тэдгээрийг олгох, үйлчлэлийг нь түр зогсоох, хураах, хадгалах иргэний нисэхийн багц дүрэм нь дараах үйл ажиллагааны хүрээг хамарч зохицуулна:

3.1.     Нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл:

3.1.1.     сурагч-нисэх инженерийн үнэмлэх;

3.1.2.     нисэх инженерийн үнэмлэх;

3.1.3.     нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл;

3.1.4.     агаарын хөлгийн маягийн зэрэглэл;

3.1.5.     багш-нисэх инженерийн зэрэглэл;

3.1.6.     шалгагч-нисэх инженерийн зэрэглэл;

3.2.     Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх

3.2.1.     агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн үнэмлэх;

3.2.2.     агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн зэрэглэл;

3.2.3.     техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ;

3.2.4.     шалгах эрхийн гэрчилгээ;

3.3.     Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ:

3.3.1.     эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт;

3.3.2.     эрүүл мэндийн стандарт;

3.3.3.     эрүүл мэндийн шалгагч;

3.3.4.     Даргаас эрх шилжүүлэхэд тавих шаардлага;

3.3.5.     нисэхийн шалгагч - нөөц;

3.3.6.     шилжилтийн зохицуулалт.

 

 

 

 

 

 

 

ИНД-63 Нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл

 

A Бүлэг - Ерөнхий зүйл

 

63.1.                     Хамрах хүрээ

Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(1)    сурагч-нисэх инженерийн үнэмлэх болон нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл олгох;

(2)    тухайн үнэмлэх, зэрэглэл шаардлагатай нөхцөл;

(3)    тухайн үнэмлэх, зэрэглэлийн эрх, хязгаарлалт.

 

63.3. Үнэмлэх, зэрэглэлийн шаардлага

(a)     Монгол Улс дотор, Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэх этгээд нь дараах үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй:

(1)    энэ Дүрмийн дагуу олгосон сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн хүчинтэй үнэмлэх; эсхүл

(2)    Даргын хүлээн зөвшөөрсөн гадаадын сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн хүчинтэй үнэмлэх.

(b)     Гадаад улсад, Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэх этгээд нь дараах үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй:

(1)    энэ Дүрмийн дагуу олгосон сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн хүчинтэй үнэмлэх; эсхүл

(2)    тухайн агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа улсаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн хүчинтэй үнэмлэх.

(c)     Монгол Улс дотор, гадаадын бүртгэлтэй агаарын хөлөгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэх этгээд нь дараах үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй:

(1)    энэ Дүрмийн дагуу олгосон хүчинтэй сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэх; эсхүл

(2)    Даргын хүлээн зөвшөөрсөн хүчинтэй гадаадын сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэх; эсхүл

(3)    тухайн агаарын хөлгийг Бүртгэгч улсаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн хүчинтэй сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэх.

(d)     Монгол Улс дотор, Монгол улсын, эсхүл гадаадын бүртгэлтэй агаарын хөлөгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэх, сурагч-нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчээс бусад этгээд нь тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.

(e)     63.305(a)-д заасан багш-нисэх инженерийн эрхийг хэрэгжүүлэх этгээд нь энэ Дүрмийн дагуу олгосон, хүчинтэй багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

(f)       63.355(a)-д заасан шалгагч-нисэх инженерийн эрхийг хэрэгжүүлэх этгээд нь энэ Дүрмийн дагуу олгосон, хүчинтэй шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.

 

63.5. Үнэмлэх, зэрэглэл

(a)     Энэ Дүрмийн дагуу дараах үнэмлэх болон зэрэглэл олгоно:

(1)    Сурагч-нисэх инженерийн үнэмлэх;

(2)    Нисэх инженерийн үнэмлэх;

(3)    Нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл;

(4)    Нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл;

(5)    Багш-нисэх инженерийн зэрэглэл;

(6)    Шалгагч-нисэх инженерийн зэрэглэл.

(b)     Багш-нисэх инженерийн болон шалгагч-нисэх инженерийн зэрэглэлийг нисэх инженерийн үнэмлэхэнд тэмдэглэсэн байна. Бусад бүх зэрэглэлийг нисэх инженерийн нисгэгчийн дэвтэрт тэмдэглэх ба нисэх инженерийн үнэмлэхэнд нэмж тэмдэглэж болно.

 

63.7. Хугацаатай үнэмлэхийг хугацаагүй үнэмлэхээр солих

(a)     ИНД-63-ын дагуу өмнө олгосон сурагч-нисэх инженерийн болон нисэх инженерийн үнэмлэхийг энэ Дүрмийн дагуу олгосонд тооцох ба шалгалт, эсхүл тест авахгүйгээр шинэ үнэмлэхээр сольж болно.

(b)     ИНД-63-ын дагуу өмнө олгосон үнэмлэхний зэрэглэл нь энэ Дүрмийн дагуу олгосон үнэмлэхэнд шилжих ба энэ Дүрмийн дагуу олгосонд тооцогдоно.

 

63.9. Үнэмлэх, зэрэглэл эзэмших хүсэлт гаргах

Сурагч-нисэх инженерийн, нисэх инженерийн үнэмлэх, багш-нисэх инженерийн, эсхүл шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24061/01 маягтыг бөглөж, зохих төлбөрийн баримтын хамт Даргад хүргүүлнэ.

 

63.11. Үнэмлэх, зэрэглэл олгох

Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагч нь энэ Дүрмийн дагуу Даргын олгосон үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмших эрхтэй:

(1)    хүсэлт гаргагч нь тохирох зөв хүн байх;

(2)    хүсэлт гаргагч нь тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшигчийн хувьд, үүрэг хариуцлагаа зохих ёсоор гүйцэтгэхийн тулд тухайн байгууллагын ерөнхий заавар болон нислэгийн заавар бичигдсэн хэлээр хэлээр унших, ярих болон ойлгох чадвартай байх;

(3)    хүсэлт гаргагч нь тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэлийн хамаарах Бүлэгт заасан бүх нөхцөл хангах шаардлагыг хангасан байх;

(4)    тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэлийг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

63.13. Үнэмлэх, зэрэглэлийн хугацаа

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, хуулийн дагуу хүчингүй болгосон, эсхүл түдгэлзүүлээгүй бол энэ Дүрмийн дагуу олгосон үнэмлэх, эсхүл зэрэглэл нь тухайн эзэмшигчийн насан туршид хүчинтэй байна.

(b)     Дарга шаардлагатай гэж үзсэн тохиолдолд түр үнэмлэх, эсхүл зэрэглэл олгож болно.

 

63.15. Шалгалт

(a)  Энэ Дүрмийн дагуу бичгийн шалгалт өгөх этгээд нь:

(1)    өөрийгөө нотлох баримт бичгийг биедээ авч явах;

(2)    тухайн шалгалтад тэнцэхийн тулд боломжит үнэлгээний 70%-иас доошгүйг авсан байна.

(b)  Энэ Дүрмийн дагуу нислэгийн шалгалт өгөх этгээд нь:

(1)    өөрийгөө нотлох баримт бичгийг биедээ авч явах;

(2)    шаардлагатай сургалтад хамрагдсан тухай тэмдэглэл хийсэн нисгэгчийн дэвтэртэй;

(3)    шаардлагатай нислэгийн туршлагыг хангасан тухай тэмдэглэл хийсэн нисгэгчийн дэвтэртэй байна.

 

63.17. Шалгалтын үед зөвшөөрөхгүй үйлдэл

(a)     Энэ Дүрмийн дагуух шалгалтын үед, аливаа этгээд нь шалгалт авч байгаа ажилтны зөвшөөрөлгүйгээр дараах үйлдлийг хийхгүй байх үүрэгтэй:

 

(1)    бусад этгээдээс хуулах; эсхүл

 

(2)    мэдээллийн эх үүсвэр ашиглах; эсхүл

 

(3)    шалгалт авч байгаа ажилтнаас бусад этгээдтэй аливаа арга замаар харьцах; эсхүл

 

(4)    бусдын өмнөөс шалгалт өгөх; эсхүл

 

(5)    тухайн шалгалтын материалыг авч гарах; эсхүл

 

(6)    шалгалтын бичлэгийг цахим хэлбэрээр хийх.

 

(b)     Энэ зүйлийн (a)-д заасан аль нэг үйлдлийг хийсэн этгээдэд дараах арга хэмжээг бүгдийг, эсхүл хэсэгчлэн авч болно:

 

(1)    тухайн сэдвийн шалгалтад тэнцээгүйд тооцох;

 

(2)    өмнө нь тэнцсэн шалгалтын сэдвийг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хүчингүйд тооцох;

 

(3)    цаашид ИНД-ийн дагуу өгөх шалгалтад 12 сар хүртэлх хугацаагаар оруулахгүй байх;

 

(4)    тухайн этгээдэд энэ Дүрмийн, эсхүл бусад ИНД-ийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох.

 

 

 

 

 

 

 

 

 

 

63.19. Нисэх инженерийн нисгэгчийн дэвтэр - Ерөнхий зүйл

(a)     Сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь нислэгийн цагийг нисгэгчийн дэвтэрт бэхээр бүртгэж хөтөлнө. Нисгэгчийн дэвтэрт оруулсан нислэгийн цаг арилсан, эсхүл устаж гэмтсэнийг зөвхөн Дарга тогтоох бөгөөд хэрэв сэргээх бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр сэргээнэ.

(b)     Үнэмлэх эзэмшигч нь нислэгийн цагийн бүртгэлийг дараах хугацаанд нисгэгчийн дэвтэртээ оруулна:

(1)    бүртгэгдсэн байх шаардлагатай нислэг дууссанаас хойш 14 хоногийн дотор; эсхүл

(2)    хэрэв үнэмлэх эзэмшигч нь үндсэн байрлалаас хол нислэгийн үйл ажиллагаанд оролцож байгаа бол үндсэн байрлалдаа буцаж ирснээс хойш 2 хоногийн дотор.

(c)     Үнэмлэх эзэмшигч нь нисгэгчийн дэвтрийг, сүүлчийн нислэгийн цагийг бүртгэсэн өдрөөс хойш 12 сараас доошгүй хугацаагаар хадгална.

(d)     Үнэмлэх эзэмшигч нь, нисгэгчийн дэвтэрт шаардлагатай үзлэг шалгалт хийлгэх зорилгоор Даргад хүргүүлэхийн өмнө дараах үүрэгтэй:

(1)    хуудас бүрд оруулсан мэдээллийг багана тус бүрээр нэгтгэх;

(2)    тухайн зориулагдсан зайд, нийт ниссэн цагийг тэмдэглэх;

(3)    хамгийн сүүлд оруулсан мэдээллийн төгсгөлд, дээр оруулсан мэдээллүүд нь үнэн зөв болохыг баталгаажуулах;

(4)    гарын үсэг зурах.

(e)     Энэ Дүрмийн холбогдох шаардлагыг хангаагүй байх үедээ, агаарын хөлөгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа этгээд нь тухайн нислэгийн цагийг туршлага хуримтлуулах аль ч зорилгоор тооцохгүй.

 

63.21. Нисэх инженерийн нисгэгчийн дэвтэрт нислэгийн цаг тооцох

(a)        Хүчинтэй сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь, тухайн нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн маягийн гэрчилгээ нь нисэх инженертэй байхыг шаардсан бол тухайн нислэгийн цагийг үнэмлэх, эсхүл зэрэглэл авахад тооцож болно.

(b)        Хүчинтэй сурагч-нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь, багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчийн шууд хяналтан дор, нисэх инженерийн ажлын байрнаас нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн цагийг нийт нислэгийн цагт оруулан тооцох эрхтэй.

(c)        Хүчинтэй нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь, нисэх инженерийн, багш-нисэх инженерийн, эсхүл шалгагч-нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн цагийг нийт нислэгийн цагт оруулан тооцох эрхтэй.

(d)        Хүчинтэй нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь, нисэх инженер, багш-нисэх инженер, эсхүл шалгагч-нисэх инженерээс бусад, нисэх багийн гишүүнээр томилогдсон бөгөөд инженерийн ажлын байрнаас нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн бол тухайн цагийг нийт нислэгийн цагтаа оруулж тооцох эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

63.23. Эрүүл мэндийн шаардлага

(a)    Энэ Дүрмийн дагуу олгосон сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, тухайн үнэмлэхийн эрхийг хэрэгжүүлэхгүй:

(1)    ИНД-67-гийн дагуу олгосон 1-р ангиллын хүчинтэй ЭМГ эзэмшдэг байх;

(2)    тухайн ЭМГ-ний бүх эрүүл мэндийн баталгаажуулсан тэмдэглэлийн шаардлагыг хангасан байх.

 

63.25. Хоёр жилийн нислэгийн дүгнэлт

(a)  Энэ Дүрмийн дагуу олгосон нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь 63.153(6)-д шаардсан нислэгийн шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жилээс дээш хугацаа өнгөрсөн бол хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг өмнө үргэлжилсэн 2 жилийн дотор амжилттай хийлгэсэн тухай энэ зүйлийн (с)-д шаардсан хэлбэрээр тухайн эзэмшигчийн нисгэгчийн дэвтэрт баталгаажуулсан тэмдэглэл хийснээс бусад тохиолдолд, тухайн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхгүй.

(b)  Энэ зүйлийн (а)-д шаардсан хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг багш-нисэх инженерийн зэрэглэлтэй этгээд хийх бөгөөд тухайн үнэлгээ нь дараах хэсгээс бүрдэнэ:

(1)    өмнө үргэлжилсэн 2 жилийн хугацаанд хийгдсэн холбогдох өөрчлөлтөд онцгой анхаарал хандуулан, тухайн нисэх инженерийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхэд хамааралтай, хүчинтэй үйл ажиллагааны ерөнхий дүрмээр шалгасан дүгнэлт;

(2)    тухайн нисэх инженерийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхэд хамааралтай журам болон чиг үүргийг гүйцэтгэх чадварыг дүгнэх нислэгийн зааварчилгаа. Тухайн зааварчилгаанд нислэгийн симуляторыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн ашиглаж болно.

(c)   Шалгагч-нисэх инженерийг хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг амжилттай хийлгэсэн гэж үзвэл, тухайн багш нь нисэх инженерийн нисгэгчийн дэвтэрт өөрийн нэр, үнэмлэх, зэрэглэлийн дугаар болон гарын үсэг, хоёр жилийн нислэгийн дүгнэлт хийсэн огноог бичиж, дараах мэдэгдлийг оруулна:

[......Нисэх инженерийн овог нэр............] нь ИНД-63-ын шаардлагын дагуу Хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг амжилттай хийлгэсэн болохыг тодорхойлж байна.

(d)  Энэ Дүрмийн дагуу олгосон нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь энэ зүйлийн шаардлагыг хангаагүй бол сурагч-нисэх инженерийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлж болно.

 

63.27. Ур чадварын шалгалт

(a)     Энэ Дүрмийн дагуу олгосон үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшигч нь Даргын шаардсан болон тогтоож болох хугацаанд эзэмшиж байгаа үнэмлэх, эсхүл зэрэглэлийн хүрээнд ур чадвараа харуулах шалгалт, эсхүл тест өгнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

(b)     Энэ зүйлийн (а)-ийн дагуу Даргын шаардсан шалгалт, эсхүл тест нь Даргын тодорхойлж болох, энэ Дүрмээр шаардсан шалгалт, эсхүл тестийн хэсэг, эсхүл хэсгүүдээс бүрдэнэ.

(c)     Энэ зүйлийн (а)-ийн дагуу шалгалт, эсхүл тест өгсөн боловч тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгоход тавих шаардлагыг хангаагүй этгээд нь үнэмлэх, эсхүл зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэхгүй.

 

63.29. Согтууруулах ундаа, эсхүл эмийн бодистой холбоотой гэмт хэрэг

Согтууруулах ундаа, эсхүл эмийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох, хуулийн дагуух тест өгөхөөс татгалзсан үйлдлийг багтаасан, согтууруулах ундаа, эсхүл эмийн бодистой холбоотой шүүхийн шийтгэл нь тухайн этгээдийг үнэмлэх эзэмшихэд тохирох зөв хүн хэвээр байгаа эсэхийг дахин тогтоох үндэслэл болно. Тухайн шийтгэл нь үнэмлэх олгохоос татгалзах, эсхүл түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоход нөлөөлж болно.

 

 

B Бүлэг - Сурагч-нисэх инженерийн үнэмлэх

 

63.51. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь сурагч-нисэх инженерийн үнэмлэх олгоход тавих зохицуулалтын шаардлага болон тухайн үнэмлэхний эрх, хязгаарлалтыг тогтооно.

 

63.53. Нөхцөл хангах шаардлага

Сурагч-нисэх инженерийн үнэмлэх эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    18 нас хүрсэн байх;

(2)    ИНД-67-гийн дагуу олгосон 1-р ангиллын хүчинтэй ЭМГ эзэмшдэг байх.

 

63.55. Эрх, хязгаарлалт

Сурагч-нисэх инженерийн үнэмлэх нь, дараах дадлага туршлага олж авах зорилгоор хүчинтэй багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчийн шууд хяналтан дор нисэх инженерийн үүрэг гүйцэтгэх эрх олгоно:

(1)    нисэх инженерийн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгох шаардлага хангах; эсхүл

(2)    нисэх инженерийн үнэмлэхний хүчинтэй байдлыг сэргээх.

 

 

C Бүлэг - Нөөц

 

 

 

 

 

 

 

 

 

 

D Бүлэг - Нисэх инженерийн үнэмлэх

 

63.151. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь нисэх инженерийн үнэмлэх олгоход тавих зохицуулалтын шаардлага болон тухайн үнэмлэхний эрх, хязгаарлалтыг тогтооно.

 

63.153. Нөхцөл хангах шаардлага

Нисэх инженерийн үнэмлэх эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    хүчинтэй, сурагч-нисэх инженерийн үнэмлэх эзэмшдэг байх;

(2)    21 нас хүрсэн байх;

(3)    нийт 100-гаас доошгүй цаг нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн байх; нийт цагийн 50-иас доошгүй цаг нь нислэгийн цаг байх; нийт цагийн 50 хүртэлх цагийг дараах байгууллагын зохион байгуулсан нисэх инженерийн сургалтын курсийн үед нислэгийн симулятор дээр гүйцэтгэсэн байж болно:

(i)       агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн, маягийн гэрчилгээнд нь нисэх инженертэй байхыг шаардсан бол; эсхүл

(ii)     ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалт зохион байгуулах эрх олгодог бол; эсхүл

(iii)    ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигч, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалт зохион байгуулах эрх олгодог бол;

(4)    нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл эзэмшдэг байх;

(5)    нисэх инженерийн үүрэгтэй холбоотой бичгийн шалгалт, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх шалгалтыг дараах сэдвийн хүрээнд амжилттай өгсөн байх:

(i)       Нисэхийн хууль дүрэм: нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид хамаарах дүрэм журам; нисэх инженерийн үүрэгт хамааралтай, иргэний агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны зохицуулалтын дүрэм, журам;

(ii)     Нислэгийн онол болон нислэгийн үйл ажиллагаа: аэродинамикийн үндэс; агаарын хөлгийн удирдлага, нислэгийн үзүүлэлт болон хүчин чадалд ачаалалт болон жингийн хуваарилалтын үзүүлэх нөлөө; жин ба төвлөрөлтийн тооцоололт; аяллын үеийн журмыг багтаасан нислэгийн үзүүлэлтийн өгөгдлийг ашиглах болон практик хэрэглээ; техник үйлчилгээний зарчим, нислэгт тэнцэх чадварыг хадгалах техник үйлчилгээний журам, гэмтлийг мэдээлэх, нислэгийн өмнөх үзлэг, түлшний сумалгааны өмнөх урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам болон газрын тэжээл хэрэглэх; суурилагдсан төхөөрөмж болон бүхээгийн систем; хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журам; ачаа болон аюултай бараа тээвэрлэх үйл ажиллагааны журам;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(iii)    Агаарын хөлгийн инженеринг: хүчний төхөөрөмж, хийн турбинт болон поршинт хөдөлгүүрийн зарчим; түлшний удирдлагыг багтаасан түлшний үзүүлэлт болон түлшний систем; тослох материал ба тосолгооны систем; агаарын оролт болон шаталтын дараах систем, хөдөлгүүрийн очлуурын болон асаалтын системийн функц, үйл ажиллагаа; агаарын хөлгийн хүчний төхөөрөмжийн ажиллах зарчим болон техник үйлчилгээний журам, ашиглалтын хязгаарлалт; хөдөлгүүрийн хүчин чадалд атмосферийн нөхцөлийн үзүүлэх нөлөөлөл; агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, нислэгийн удирдлага, бүтэц, хөл анги, тормоз ба гулгалтын эсрэг төхөөрөмж, зэврэлт болон металлын ядаргаа; бүтцийн эвдрэл гэмтлийг тодорхойлох; мөстөлт, борооноос хамгаалах систем; бүхээгийн битүүмжлэл ба агааржуулалтын систем, хүчилтөрөгчийн систем; шингэний болон пневматик систем; цахилгааны онол, хувьсах болон тогтмол гүйдлийн систем, агаарын хөлгийн цахилгаан сүлжээний cистем, статик холболт болон тусгаарлалт; хэрэглэл, компас, автопилот, радио болон радиолокаторын навигацийн төхөөрөмж, нислэгийн удирдлагын (flight management) систем, дэлгэц ба авионик тоноглолын ажиллах зарчим; холбогдох агаарын хөлгийн хязгаарлалт; галаас хамгаалах, гал илрүүлэх, галын идэвхжил бууруулах болон унтраах систем; холбогдох агаарын хөлгийн төхөөрөмж, системийн ашиглалт болон ажиллагааг шалгах;

(iv)   Хүний хүчин зүйл: нисэх инженерт хамааралтай хүний чадвар болон

хязгаарлалт;

(6)    нисэх инженерийн үүрэгтэй холбоотой дараах журмыг чадварлагаар гүйцэтгэх ур чадвараа шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчид Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн шалгалтаар амжилттай шалгуулсан байх:

(i)       хэвийн нөхцөлийн журам: нислэгийн өмнөх үзлэг; түлшээр сумлах журам, түлшний удирдлага; техник үйлчилгээний бичиг баримтын үзлэг шалгалт; нислэгийн бүх шатны нислэгийн бүхээгийн хэвийн ажиллагааны журам; багийн гишүүн үүрэг гүйцэтгэх чадвараа алдсан үеийн багийн харилцан ажиллагааны зохицуулалт болон журам; гэмтлийг мэдээлэх;

(ii)     хэвийн бус нөхцөлийн болон нөөц журам: агаарын хөлгийн системийн хэвийн бус ажиллагааг таньж тогтоох, холбогдох хэвийн бус болон нөөц журмыг хэрэглэх;

(iii)    онцгой нөхцөлийн журам: онцгой нөхцөлийг таньж тогтоох; холбогдох онцгой нөхцөлийн журмыг хэрэглэх;

(7)    энэ зүйлийн (6)-д шаардсан нислэгийн шалгалтын үед дараах чадвараа шалгуулсан байх:

(i)       тухайн агаарын хөлгийн хүчин чадал болон хязгаарлалтын хүрээнд агаарын хөлгийн системийг ашиглах;

(ii)     нөхцөл байдлыг зөв тодорхойлох болон нисгэгчийн ур чадвар;

(iii)    нисэхийн мэдлэгээ ашиглах;

(iv)   багийн нэгдмэл гишүүний хувьд, бүх ажил үүргээ, үр дүн нь амжилттай гэдэгт эргэлзэхгүй байхаар гүйцэтгэх;

(v)     нисэх багийн бусад гишүүдтэй үр дүнтэй харилцан ажиллах.

 

 

 

 

 

 

 

 

 

 

63.155. Эрх

Нисэх инженерийн үнэмлэх нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:

(1)    сурагч-нисэх инженерийн үнэмлэхний аль ч эрхийг хэрэгжүүлэх;

(2)    тухайн маягийн зэрэглэл эзэмшдэг агаарын хөлөгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэх.

 

63.157. Туршлага хадгалах шаардлага

(a)         Нисэх инженерийн үнэмлэх эзэмшигч нь өмнө үргэлжилсэн 90 хоногт нисэх инженерийн үүргийг гүйцэтгэж байхдаа дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, нисэх инженерийн үнэмлэхний эрхийг аливаа маягийн агаарын хөлөгт хэрэгжүүлэхгүй:

(1)    нийт 10-аас доошгүй цагтай байх ба үүний 5 хүртэлх цагийг нислэгийн симулятор дээр гүйцэтгэсэн байх;

(2)    тухайн маягийн агаарын хөлгөөр 2-оос доошгүй удаа нислэг үйлдсэн байх;

(b)         Энэ Дүрмийн дагуу олгосон нисэх инженерийн үнэмлэхний эрхийг 5 жил, эсхүл түүнээс дээш хугацаагаар хэрэгжүүлээгүй тохиолдолд, үнэмлэх эзэмшигч нь тухайн үнэмлэхний эрхийг дахин хэрэгжүүлэхийн өмнө 63.153(6)-д шаардсан нислэгийн шалгалт өгч тэнцсэн байна.

 

 

E Бүлэг - Нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл

 

63.201. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл олгоход тавих зохицуулалтын шаардлага болон тухайн зэрэглэлийн эрх, хязгаарлалтыг тогтооно.

 

63.203. Нөхцөл хангах шаардлага

Энэ Дүрмийн дагуу олгох нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:

(1)    хүчинтэй, сурагч-нисэх инженерийн үнэмлэх эзэмшдэг байх;

(2)    нисэхийн радио-холбооны практик болон журмын бичгийн шалгалтад, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх шалгалтад тэнцсэн байх;

(3)    багш-нисэх инженерийн, эсхүл багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигчид дараах чадвараа шалгуулсан байх:

(i)       нисэхийн радио-холбооны дамжуулагч-хүлээн авагчийн удирдлагыг зөв тохируулан ажиллуулах;

(ii)     яриан мэдээллийг Монгол Улсын AIP-д хэвлэн нийтэлсэн журмын дагуу чадварлаг дамжуулах болон хүлээн авах чадвар.

 

 

 

 

 

 

 

 

 

 

63.205. Зэрэглэл олгох

(a)    Багш-нисэх инженерийн зэрэглэл, эсхүл багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь нь, 63.203-д заасан нислэгийн радио-холбооны операторын зэрэглэлийн шаардлага хангагдсан гэж үзвэл, тухайн багш нь зэрэглэл олгож, нисэх инженерийн нисгэгчийн дэвтэрт өөрийн нэр, үнэмлэх, зэрэглэлийн дугаар, гарын үсэг, зэрэглэл олгосон огноо болон дараах мэдэгдлийг оруулна:

[….Нисэх инженерийн овог нэр.........] нь нислэгийн радио-холбооны операторын

зэрэглэл олгоход тавих ИНД-63-ын шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.

(b)    Нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл эзэмшигч нь Даргад хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүргүүлж, тухайн зэрэглэлээ сурагч-нисэх инженерийн, эсхүл нисэх инженерийн үнэмлэхэндээ баталгаажуулсан тэмдэглэл хийлгэж болно.

 

63.207. Эрх, хязгаарлалт

Нислэгийн радио-холбооны операторын зэрэглэл нь түүнийг эзэмшигчид, радио холбоо барих журмын дагуу нислэгийн үйлчилгээнд хуваарилсан давтамж дээр ажилладаг агаарын хөлгийн радио-холбоо, нисэхийн холбооны станц, эсхүл газрын хөдөлгөөнт станцын дараах дамжуулагч дээр ажиллах эрх олгоно:

(1)    зөвхөн энгийн гадна удирдлага хэрэглэхийг шаарддаг;

(2)    цацаж байгаа долгионыхоо давтамжийн тогтвортой байдлыг автоматаар барьдаг.

 

 

F Бүлэг - Агаарын хөлгийн маягийн зэрэглэл

 

63.251. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавих зохицуулалтын шаардлага болон тухайн зэрэглэлийн эрх, хязгаарлалтыг тогтооно.

 

63.253. Нөхцөл хангах шаардлага

Агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    хүчинтэй, нисэх инженерийн үнэмлэх эзэмшдэг байх;

(2)    тухайн маягийн агаарын хөлгөөр сурагч-нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн 8-аас доошгүй нислэгийн цагтай байх;

(3)    дараах байгууллагаас зохион байгуулсан, тухайн агаарын хөлгийн нисэх инженерийн маягийн зэрэглэлийн сургалтын курсийг амжилттай дүүргэж, агаарын хөлгийн системийн үйл ажиллагааны хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журам, мөн тухайн агаарын хөлгийн нислэгийн үзүүлэлт, жин төвлөрөлтийг багтаасан бичгийн шалгалтад тэнцсэн байх:

(i)       тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн; эсхүл

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ii)     ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтыг зохион байгуулах эрх олгодог бол; эсхүл

(iii)    ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтыг зохион байгуулах эрх олгодог бол;

(4)    тухайн зэрэглэл шаардлагатай агаарын хөлгийн маягт тохирох хэвийн, хэвийн бус, онцгой нөхцөлийн журмыг чадварлагаар гүйцэтгэх ур чадвараа багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчид шалгуулсан байна. Хэвийн бус болон онцгой нөхцөлийн журмыг гүйцэтгэхэд нислэгийн симулятор ашиглаж болно.

 

63.255. Зэрэглэл олгох

(a)       Багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчийг ИНД-63.253-т заасан нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл авахад тавих шаардлага хангасан гэж үзвэл, тухайн багш нь нисэх инженерийн нисгэгчийн дэвтэрт агаарын хөлгийн маяг, өөрийн нэр, үнэмлэх, зэрэглэлийн дугаар, гарын үсэг болон зэрэглэл олгосон огноо зэргийг бичиж, дараах мэдэгдлийг оруулна:

[…..Нисэх инженерийн овог нэр………….] нь нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавих ИНД-63-ын шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.

(b)       Нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшигч нь Даргад хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүргүүлж, тухайн зэрэглэлээ нисэх инженерийн үнэмлэхэндээ баталгаажуулсан тэмдэглэл хийлгэж болно.

 

63.257. Эрх

Нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид, нисэх инженерийн үнэмлэхний эрхийг дараах агаарын хөлөгт хэрэгжүүлэх эрхийг олгоно:

(1)    тухайн зэрэглэлд хамаарах агаарын хөлгийн маяг дээр; эсхүл

(2)    нислэгийн үзүүлэлт, систем, эсхүл журмын зарчмын зөрүүгүй тухайн маягийн агаарын хөлгийн вариант дээр.

 

 

 

 

 

 

 

 

 

 

G Бүлэг - Багш-нисэх инженерийн зэрэглэл

 

63.301. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь багш-нисэх инженерийн зэрэглэл олгоход тавих зохицуулалтын шаардлага болон тухайн зэрэглэлийн эрх, хязгаарлалтыг тогтооно.

 

63.303. Нөхцөл хангах шаардлага

Багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    хүчинтэй, нисэх инженерийн үнэмлэх эзэмшдэг байх;

(2)    нисэх инженерийн үүрэг гүйцэтгэж, 700-гаас доошгүй нислэгийн цаг хуримтлуулсан байх;

(3)    онолын болон дадлагын зааварчилгаа өгөх сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;

(4)    шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчид, нислэгийн бүх үеийн хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн талаар нисэх инженерт зааварчилгаа өгөх ур чадвараа, Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман болон нислэгийн шалгалтыг амжилттай өгч шалгуулсан байх. Нислэгийн шалгалтыг бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсгийг нислэгийн симулятор дээр гүйцэтгэж болно.

 

63.305. Эрх, хязгаарлалт

(a)  Энэ зүйлийн (b)-г харгалзан, багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигч нь дараах эрхтэй:

(1)    тухайн нисэх инженерийн үнэмлэхний бүх эрхийг хэрэгжүүлэх;

(2)    сурагч-нисэх инженерийн, нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид техникийн болон нислэгийн зааварчилгаа өгөх;

(3)    сурагч-нисэх инженерийн, нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид нислэгийн симуляторт зааварчилгаа өгөх;

(4)    нисэх инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа сурагч-нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид хяналт тавих;

(5)    сурагч-нисэх инженер болон нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид нислэгийн радио-холбооны зэрэглэлийн үнэлгээ хийж, зэрэглэл олгох;

(6)    нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид нисэх инженерийн агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн үнэлгээ хийж, зэрэглэл олгох;

(7)    нисэх инженерийн үнэмлэх эзэмшигчид хоёр жилийн нислэгийн дүгнэлт хийх.

(b)  Багш-нисэх инженерийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэх тухайн эзэмшигч нь:

(1)    ашиглагдах агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, хүчинтэй нисэх инженерийн үнэмлэх эзэмшдэг байна;

(2)    тухайн эрхийг дараах гэрчилгээний хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагад хэрэгжүүлнэ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(i)       ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид нисэх инженерийн сургалт зохион байгуулах, үнэлгээ хийх эрх олгодог бол; эсхүл

(ii)     ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид нисэх инженерийн сургалт зохион байгуулах, үнэлгээ хийх эрх олгодог бол;

(3)    өмнө үргэлжилсэн 13 сарын дотор шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигчид, бүх хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн нислэгийн үед нисэх инженерийн зааварчилгаа өгөх ур чадвараа аман шалгалтаар болон тухайн зэрэглэлийн эрхийг бодит байдалд хэрэгжүүлэх нислэгийн шалгалтаар шалгуулна. Тухайн нислэгийн шалгалтад бүхэлд нь, эсхүл түүний зарим хэсэгт нислэгийн симулятор ашиглаж болно.

 

 

H Бүлэг - Шалгагч-нисэх инженерийн зэрэглэл

 

63.351. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь шалгагч-нисэх инженерийн зэрэглэл олгоход тавих зохицуулалтын шаардлага болон тухайн зэрэглэлийн эрх, хязгаарлалтыг тогтооно.

 

63.353. Нөхцөл хангах шаардлага

Шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    хүчинтэй, багш-нисэх инженерийн зэрэглэл эзэмшдэг байх;

(2)    нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн 1250-иас доошгүй нислэгийн цагтай байх;

(3)    багш-нисэх инженерийн эрхийг хэрэгжүүлсэн нийт 750-иас доошгүй цагтай байх, үүний 250-иас доошгүй цаг нь нислэгийн цаг байх ба 500 хүртэлх цаг нь нислэгийн симулятор дээр гүйцэтгэсэн байж болно;

(4)    шалгагч-нисэх инженерийн үүргийг чадварлагаар гүйцэтгэх ур чадвараа ИНЕГ-ын нислэгийн шалгагчид шалгуулсан байх.

 

63.355. Эрх, хязгаарлалт

(a)  Энэ зүйлийн (b)-г харгалзан, шалгагч-нисэх инженерийн зэрэглэл эзэмшигч нь дараах эрхтэй:

(1)    багш-нисэх инженерийн зэрэглэлийн бүх эрхийг хэрэгжүүлэх;

(2)    нисэх инженерийн үнэмлэх олгох нислэгийн шалгалт авах;

(3)    багш-нисэх инженерийн зэрэглэл олгох, эсхүл түүний хүчинтэй байдлыг хадгалах нислэгийн шалгалт авах.

(b)  Шалгагч-нисэх инженерийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэх эзэмшигч нь:

(1)    ашиглагдах агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй, хүчинтэй нисэх инженерийн үнэмлэх эзэмшдэг байна;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2)    ИНЕГ-ын нислэгийн шалгагчид өмнө үргэлжилсэн 13 сарын дотор шалгагч- нисэх инженерийн үүргийг чадварлагаар гүйцэтгэх ур чадвараа шалгуулсан байх ба дараах гэрчилгээний хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад нислэгийн шалгалт авна:

(i)       ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид нисэх инженерийн сургалт зохион байгуулах, үнэлгээ хийх эрх олгодог бол; эсхүл

(ii)     ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид нисэх инженерийн сургалт зохион байгуулах, үнэлгээ хийх эрх олгодог бол.

 

 

 

 

 

--oOo--

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИНД-66 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх

 

А Бүлэг - Ерөнхий зүйл

 

66.1.                     Хамрах хүрээ

Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(1)    агаарын хөлгийн техник үйлчилгээний үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэл олгох;

(2)    тухайн үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэлийн эрх, хязгаарлалт.

 

66.3. Нэр томьёо ба товчлол

Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.

 

66.5. Үнэмлэх болон гэрчилгээ

Энэ Дүрмийн дагуу дараах үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэл олгоно:

(1)    агаарын   хөлгийн   техник   үйлчилгээний инженерийн үнэмлэхийг (AMEL) дараах 1, эсхүл хэд хэдэн категориор:

(i)       нисэх онгоц;

(ii)     роторт-хөлөг;

(iii)    хүчний төхөөрөмж;

(iv)   цахилгаан;

(v)     хэрэглэл;

(vi)   радио холбоо;

(vii)  агаараас хөнгөн агаарын хөлөг;

(2)    техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ (MAC);

(3)    шалгах эрхийн гэрчилгээ (IAC);

(4)    Хавсралт В-д заасан бүлгийн зэрэглэл;

(5)    агаарын хөлөг болон бүрдэл хэсгийн зэрэглэл.

 

66.7. Үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэл эзэмших хүсэлт гаргах

(a)       AMEL, үнэмлэхний нэмэлт категори, эсхүл MAC эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24066/01 маягтыг бөглөж, зохих төлбөрийн баримтын хамт Даргад хүргүүлнэ.

(b)       IAC эзэмших хүсэлт гаргагч нь CAA 24066/03 маягтыг бөглөж, зохих төлбөрийн баримтын хамт Даргад хүргүүлнэ.

(c)        Конвенцийн Хэлэлцэн тохирогч улсаас олгосон хүчинтэй үнэмлэх, эсхүл гэрчилгээг үндэслэн үнэмлэх эзэмших хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (а), эсхүл (b)-гийн шаардлага дээр нэмж тухайн үнэмлэх, эсхүл гэрчилгээгээ Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(d)       AMEL-ийн зэрэглэл авах хүсэлт гаргагч нь CAA 24066/02 маягтыг бөглөж, зохих төлбөрийн баримтын хамт Даргад хүргүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

(e)       CAA 24066/01, CAA 24066/02, CAA 24066/03 маягт нь дараах мэдээллийг шаардана:

(1)    хүсэлт гаргагчийн нэр болон Монгол Улсад ажил үүрэг гүйцэтгэх хаяг;

(2)    тухайн маягтад заасан, хүсэлт гаргагчтай холбоотой Даргын шаардаж болох нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл.

 

66.9. Үнэмлэх, гэрчилгээ болон зэрэглэл олгох

(a)       Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагч нь энэ Дүрмийн дагуу үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэл эзэмших эрхтэй:

(1)    хүсэлт гаргагч нь тохирох зөв хүн байх;

(2)    хүсэлт гаргагч тухайн үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэлийн эрх үүргийг хэрэгжүүлэхийн тулд агаарын хөлгийн техник үйлчилгээний баримт бичгийн батлагдсан хэл дээр унших, ярих, ойлгох бүрэн чадвартай байх;

(3)    хүсэлт гаргагч нь холбогдох Бүлгийн үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэлийн нөхцөл хангах шаардлагыг хангасан байх;

(4)    тухайн гэрчилгээ, эсхүл үнэмлэхийг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.

(b)       Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь Конвенцийн Хэлэлцэн тохирогч улсаас олгосон хүчинтэй үнэмлэх, эсхүл гэрчилгээ эзэмшигч гэсэн үндэслэлээр үнэмлэх, эсхүл гэрчилгээ эзэмших эрхтэй:

(1)    хүсэлт гаргагч нь хүлээн зөвшөөрөхүйц үнэмлэх, эсхүл гэрчилгээ эзэмшигч байх;

(2)    хүсэлт гаргагч нь тохирох зөв хүн байх;

(3)    тухайн гэрчилгээ, эсхүл үнэмлэхийг олгох нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх;

(4)    хүсэлт гаргагч нь 66.53(а)-д шаардсан нисэхийн хууль, дүрмийн болон аман шалгалтад тэнцсэн байх.

(c)        ИНЕГ-тай Хамтын ажиллагааны зохицуулалтын гэрээтэй улсын эрх бүхий байгууллагаас олгосон AMEL эзэмшигч нь хэрэв Монгол улсын Иргэний нисэхийн тухай хууль болон Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман шалгалтыг амжилттай өгсөн бол энэ Дүрмийн дагуу олгох үнэмлэх, эсхүл гэрчилгээ эзэмших эрхтэй.

 

66.11. Үнэмлэх болон гэрчилгээний хугацаа

(a)       Энэ Дүрмийн дагуу олгосон AMEL нь, түүнийг Хуулийн дагуу түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос бусад тохиолдолд, тухайн гэрчилгээ эзэмшигчийн насан туршид хүчинтэй байна.

(b)       MAC-ийг дараах хугацаагаар олгож болно:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(1)    24 сар хүртэл; эсхүл,

(2)    тухайн агаарын хөлгийн үндсэн зохион бүтээгчид 5 жил хүртэл.

(c)        IAC-ийг 60 сар хүртэл хугацаагаар олгож болно.

(d)       Түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон AMEL, MAC, эсхүл IAC эзэмшигч нь тухайн баримт бичгийг Даргад хүргүүлнэ.

 

66.13. Шалгалт

(a)       Энэ Дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл, эсхүл гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч нь:

(1)    шалгалтад орохдоо өөрийгөө нотлох баримт бичигтэй байна;

(2)    бичгийн шалгалтад тэнцэхийн тулд боломжит үнэлгээний 70%-иас доошгүйг авсан байна;

(3)    аман шалгалтын хувьд, тухайн шалгалт өгч байгаа сэдвээр ажиллах мэдлэгээ шалгуулна.

(b)       Нисэхийн хууль, дүрмийн бичгийн шалгалтад тэнцсэн дүн 5 жилийн хугацаанд хүчинтэй байхаас бусад тохиолдолд, бичгийн шалгалтад тэнцсэн сэдвийн дүн насан туршид хүчинтэй байна.

(c)        Энэ дүрмийн 66.53(а)(3)-т шаардсан аман шалгалтыг өгөхийн тулд хүсэлт гаргагч нь 66.53(а)(2) болон (4)-т заасан бичгийн шалгалт болон туршлагад тавих шаардлагыг хангасан байх үүрэгтэй.

(d)       Энэ дүрмийн 66.53(a)(2) болон (3)-т шаардсан бичгийн, эсхүл аман шалгалтад 3 удаа тэнцээгүй хүсэлт гаргагч нь сүүлчийн шалгалт өгсөн өдрөөс хойш 3 сарын дотор тухайн шалгалтыг дахин өгөхөөр хандах эрхгүй.

 

66.15. Шалгалтын үед зөвшөөрөхгүй үйлдэл

(a)     Энэ Дүрмийн дагуух шалгалтын үед, этгээд нь шалгалт авч байгаа ажилтан зөвшөөрснөөс бусад тохиолдолд, дараах үйлдлийг хийхгүй байх үүрэгтэй:

 

(1)    бусад этгээдээс хуулах; эсхүл

 

(2)    мэдээллийн зөвшөөрөгдөөгүй эх үүсвэр ашиглах; эсхүл

 

(3)    шалгалт авч байгаа ажилтнаас бусад этгээдтэй аливаа арга замаар харьцах; эсхүл

 

(4)    бусдын өмнөөс шалгалт өгөх; эсхүл

 

(5)    шалгалт авч байгаа этгээд зөвшөөрснөөс бусад тохиолдолд, бичмэл, эсхүл хэвлэмэл материалыг шалгалтын өрөөнөөс авч гарах; эсхүл

 

(6)    шалгалтын үед түгээсэн цахим, бичмэл, эсхүл хэвлэмэл материалыг аливаа арга хэлбэрээр, эсхүл хэрэгсэл ашиглан хуулбарлах; эсхүл

 

(7)    шалгалтын өрөөнд зөвшөөрөгдөөгүй материал авч орох.

 

(b)     Энэ зүйлийн (а)-д заасан аль нэг үйлдлийг хийсэн этгээдэд Дарга дараах арга хэмжээг бүгдийг , эсхүл хэсэгчлэн оноож болно:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(1)    тухайн сэдвийн шалгалтад тэнцээгүйд тооцох;

 

(2)    өмнө нь тэнцсэн шалгалтын сэдвийг бүгдийг, эсхүл хэсэгчлэн хүчингүйд тооцох;

 

(3)    цаашид ИНД-ийн дагуу өгөх шалгалтад 12 сар хүртэл хугацаанд оруулахгүй байх;

 

(4)    тухайн этгээдэд энэ Дүрмийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэлийг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох.

 

66.17. Согтууруулах ундаа, эсхүл эмийн бодистой холбоотой гэмт хэрэг

Согтууруулах ундаа, эсхүл эмийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох, хуулийн дагуух тест өгөхөөс татгалзсан үйлдлийг багтаасан, согтууруулах ундаа, эсхүл эмийн бодистой холбоотой шүүхийн шийтгэл нь тухайн этгээдийг үнэмлэх эзэмшихэд тохирох зөв хүн хэвээр байгаа эсэхийг дахин тогтоох үндэслэл болно. Тухайн шийтгэл нь үнэмлэх олгохоос татгалзах, эсхүл түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгоход нөлөөлж болно.

 

66.19. Эрүүл мэндийн шаардлага

Энэ Дүрмийн дагуу олгосон үнэмлэх, эсхүл гэрчилгээ эзэмшигч нь өөрт болон бусад этгээдэд хохирол учруулж болох эрсдэл үүсгэх эрүүл мэндийн дутагдалтай, эсхүл тухайн дутагдал нь даамжирч байгаа бол үнэмлэх, эсхүл гэрчилгээний эрхийг хэрэгжүүлэхгүй.

 

 

B Бүлэг - Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн үнэмлэх

 

66.51. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь AMEL олгох, тухайн үнэмлэхний эрх, хязгаарлалт болон туршлага хадгалах зохицуулалтын шаардлагыг тогтооно.

 

66.53. Нөхцөл хангах шаардлага

(a)       AMEL эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:

(1)    21 нас хүрсэн байх;

(2)    нисэхийн хууль, дүрмийн шалгалтыг багтаасан бичгийн шалгалт, эсхүл тэдгээртэй дүйцэх дараах шалгалтад тэнцсэн байх:

(i)       Даргын хүлээн зөвшөөрөхүйц;

(ii)     хүсэлт гаргасан үнэмлэхний категорийн агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн үүрэг, хариуцлагатай холбоотой;

(3)    AMEL эзэмшигчийн хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын талаарх тухайн этгээдийн ойлголт болон практик хэрэглээг хамарсан аман шалгалтад тэнцсэн байх;

(4)    дараах аль нэг сургалт, дадлагад амжилттай хамрагдсан байх:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(i)       нисэхийн мэргэжлийн техникийн сургуульд хийх сургалт дадлагаар агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, хүчний төхөөрөмж, эсхүл авионикийн төхөөрөмжийн үйлдвэрлэл, техник үйлчилгээ, эсхүл модификацид өргөн ашигладаг үйл ажиллагааны журам, дадлага, материал, багаж, машин- багаж болон төхөөрөмжийг хамарсан албан ёсны техникийн сургалтыг багтаасан, нисэхийн холбоотой ажлын 48 сарын дадлага туршлагыг аль ч цаг хугацаанд хуримтлуулсан байх; эсхүл

(ii)     нисэхийн бус, холбогдох мэргэжлийн техникийн сургуульд хийх сургалт болон тухайн сургалт дууссаны дараа, агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, хүчний төхөөрөмж, эсхүл авионикийн төхөөрөмжийн үйлдвэрлэл, техник үйлчилгээ, эсхүл модификацид өргөн ашигладаг үйл ажиллагааны журам, дадлага, материал, багаж, машин-багаж болон төхөөрөмжийг хамарсан, нисэхийн холбоотой ажлын 36 сарын дадлага туршлага хуримтлуулсан байх; эсхүл

(iii)    энэ зүйлийн (4)(i), (ii) болон (iv)-т шаардсан сургалтад хамрагдаагүй боловч, агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, хүчний төхөөрөмж, эсхүл авионикийн төхөөрөмжийн үйлдвэрлэл, техник үйлчилгээ, эсхүл модификацид өргөн ашигладаг үйл ажиллагааны журам, дадлага, материал, багаж, машин-багаж болон төхөөрөмжийг хамарсан, нисэхийн холбоотой ажлын 60 сарын дадлага туршлагатай байх; эсхүл

(iv)   Иргэний нисэхийн тухай хууль болон ИНД-141, эсхүл ИНД-147-гийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулсан, хяналттай сургалт болон дадлагыг багтаасан 36 сараас доошгүй хугацаатай цогц сургалтын курс, хэрэв гэрчилгээ нь тухайн сургалтын курсийг зохион байгуулахыг зөвшөөрсөн бол.

(b)       Энэ зүйлийн (а)(4)-т заасан нөхцөлийн хувьд, шаардлагатай 24 сарын туршлага нь хүсэлт гаргасан үнэмлэхний категорид тохирсон байна.

(c)        Хэрэв AMEL эзэмшигч нь энэ зүйлийн (а)(2)-т шаардсан зохих шалгалтад тэнцсэн ба дараах шаардлагыг хангасан бол тухайн үнэмлэхэнд нэмэлт категори авах эрхтэй:

(1)    хүсэлт гаргасан үнэмлэхний категорид тохирох ажлын 24 сарын туршлагатай байх; эсхүл

(2)    хүсэлт гаргасан үнэмлэхний категорид тохирох ажлын 12 сарын туршлагатай байх, хэрэв хүсэлт гаргагч нь 10 жил, эсхүл түүнээс дээш хугацаанд AMEL- ийн эрхийг хэрэгжүүлсэн бол.

 

66.55. Эрх, хязгаарлалт

(a)       Энэ зүйлийн (b), (c) болон ИНД-145.5-ын шаардлагыг харгалзан, AMEL нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:

(1)    агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн техник үйлчилгээг гүйцэтгэх, эсхүл хяналт тавих;

(2)    техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэх.

(b)       AMEL эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан бөгөөд тухайн агаарын хөлөг, эсхүл

 

 

 

 

 

 

 

 

 

 

бүрдэл хэсгийн мэдлэгтэй байхаас бусад тохиолдолд, тухайн үнэмлэхний эрхийг агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт хэрэгжүүлэхгүй:

(1)    тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн хувьд, Хавсралт В-д заасан холбогдох бүлгийн, эсхүл маягийн зэрэглэл эзэмшдэг байх; эсхүл

(2)    тухайн эрх нь Хавсралт С-д заагдсан нэмэлт эрх байх.

(c)        AMEL эзэмшигч нь тухайн төхөөрөмжийг ашиглах сургалтад хамрагдсаныг нотлох баримттайгаас бусад тохиолдолд, тусгай тестийн төхөөрөмж ашиглахыг шаардсан, Хавсралт С-д заасан нэмэлт эрхийг хэрэгжүүлэхгүй.

 

66.57. Туршлага хадгалах шаардлага

AMEL эзэмшигч нь өмнө үргэлжилсэн 24 сарын дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, тухайн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхгүй:

(1)    6 сараас доошгүй хугацаанд:

(i)       тухайн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлсэн байх; эсхүл

(ii)     эзэмшиж байгаа зэрэглэлд хамаарах агаарын хөлгийн техник үйлчилгээнд хяналт тавьж, удирдан зохион байгуулсан байх; эсхүл

(iii)    эзэмшиж байгаа зэрэглэлд хамаарах техникийн сургалтад багшлах ажлыг гэрчилгээжсэн сургалтын байгууллагад гүйцэтгэсэн байх; эсхүл

(iv)   энэ зүйлийн (i) - (iii)-т заасан ажлын аль алинд нь оролцсон байх; эсхүл

(2)    AMEL эзэмшигчийн хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын талаарх тухайн этгээдийн ойлголт болон практик хэрэглээг хамарсан аман шалгалтад тэнцсэн байх.

 

 

C Бүлэг - Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн зэрэглэл

 

66.101. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн бүлгийн зэрэглэл болон агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн маягийн зэрэглэлд тавих зохицуулалтын шаардлагыг тогтооно.

 

66.103. Нөхцөл хангах шаардлага

Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн бүлгийн, эсхүл маягийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    тохирох категорийн хүчинтэй AMEL эзэмшдэг байх;

(2)    хүсэлт гаргасан зэрэглэлийн хувьд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн маяг, эсхүл бүлгээр ажилласан 6 сарын дадлага туршлагатай байх;

(3)    дараах сургалт, шалгалтад амжилттай хамрагдсан байх;

(i)       Даргын хүлээн зөвшөөрөхүйц шалгалт; эсхүл

(ii)     хүсэлт гаргасан зэрэглэлийн агаарын хөлгийн маяг, эсхүл бүрдэл хэсэгтэй холбоотой дараах сургалтын курс:

 

 

 

 

 

 

 

 

 

 

(A)    Иргэний нисэхийн тухай хууль болон ИНД-141, эсхүл ИНД-147-гийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээ эзэмшигчийн зохион байгуулсан, хэрэв гэрчилгээ нь тухайн сургалтын курсийг зохион байгуулахыг зөвшөөрсөн бол; эсхүл

(B)    хамааралтай агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн үйлдвэрлэгчийн зохион байгуулсан; эсхүл

(C)   Конвенцийн Хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрсөн.

 

66.105. Эрх

(a)       Бүлгийн зэрэглэл нь AMEL эзэмшигчид, тухайн үнэмлэхний эрхийг Хавсралт В-гийн хамаарах бүлгийн тодорхойлолтод багтсан агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт хэрэгжүүлэх эрхийг олгоно.

(b)       ИНД-145.5-ын шаардлагыг харгалзан, маягийн зэрэглэл нь AMEL эзэмшигчид, тухайн зэрэглэлд заасан агаарын хөлгийн маяг, эсхүл бүрдэл хэсэгт тухайн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэх эрх олгоно.

 

 

D Бүлэг - Техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ

 

66.151. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь MAC олгох болон тухайн гэрчилгээний эрх, хязгаарлалтад тавих зохицуулалтын шаардлагыг тогтооно.

 

66.153. Нөхцөл хангах шаардлага

MAC эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)    хүсэлт гаргасан MAC-ийн хувьд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн тодорхой маяг, эсхүл бүлгээр ажилласан Даргын хүлээн зөвшөөрөхүйц дадлага туршлагатай байх;

(2)    хүсэлт гаргасан MAC-ийн хувьд, агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн тодорхой маяг, эсхүл бүлгээр:

(i)       Даргын хүлээн зөвшөөрөхүйц сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх; эсхүл

(ii)     нисэхийн хууль, дүрмийн шалгалтыг багтаасан, Даргын хүлээн зөвшөөрөхүйц шалгалтад тэнцсэн байх.

 

66.155. Эрх

(a)       MAC-д тухайн гэрчилгээ эзэмшигчийн хэрэгжүүлж болох эрхийг заана.

(b)       MAC нь дараах эрхийг олгоно:

(1)    AMEL эзэмшигч нь 66.103(2)-т шаардсан дадлага туршлагагүй бол агаарын хөлгийн маягт техник үйлчилгээ гүйцэтгэж, ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх; эсхүл

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2)    тухайн этгээд нь AMEL эзэмшигч биш боловч, Дарга тухайн этгээдийг ур чадвартай гэж үзвэл, дараах техник үйлчилгээг гүйцэтгэх, эсхүл хяналт тавих:

(i)       тухайн гэрчилгээнд заасан техник үйлчилгээг агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэгт гүйцэтгэх болон тухайн агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх; эсхүл

(ii)     ИНД-21-ийн H Бүлгийн дагуу олгосон тусгай категорийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгийн техник үйлчилгээг гүйцэтгэх, ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлэх.

 

 

E Бүлэг - Шалгах эрхийн гэрчилгээ

 

66.201. Хамрах хүрээ

Энэ Бүлэг нь IAC олгох болон тухайн гэрчилгээний эрх, хязгаарлалтад тавих зохицуулалтын шаардлагыг тогтооно.

 

66.203. Нөхцөл хангах шаардлага

IAC эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:

(1)    энэ Дүрмийн дагуу олгосон, нисэх онгоц болон хүчний төхөөрөмжийн категори, эсхүл роторт-хөлөг болон хүчний төхөөрөмжийн категорийн аль алинаар зэрэглэлтэй AMEL эзэмшдэг ба хүсэлт гаргах үедээ:

(i)       тухайн үнэмлэхийг 60 сараас доошгүй хугацаагаар эзэмшсэн байх;

(ii)     66.57-д заасан туршлага хадгалах шаардлагыг 60 сараас доошгүй хугацаанд хангасан байх.

(2)    өмнө үргэлжилсэн 24 сарын хугацаанд:

(i)       AMEL-ийн эрхийг хэрэгжүүлсэн байх; эсхүл

(ii)     агаарын хөлгийн техник үйлчилгээнд хяналт тавьж, удирдан зохион байгуулсан байх.

(3)    агаарын хөлгийн хүчилсэн бүтцийн их засвартай холбоотой Даргын хүлээн зөвшөөрөхүйц шалгалтад тэнцсэн байх:

(4)    дараах этгээдийн зохион байгуулсан зааварчилгааны сургалтын курсийг амжилттай дүүргэж, агаарын хөлөг болон бүрдэл хэсэг нь ИНД-ийн шаардлагыг хангаж байгааг тогтоох үзлэг шалгалт хийх бичгийн шалгалтад тэнцсэн байх:

(i)       ИНД-147-гийн дагуу олгосон техник үйлчилгээний сургалтын байгууллагын гэрчилгээ, эсхүл техник үйлчилгээний сургалтын байгууллагын хязгаарлагдмал гэрчилгээ эзэмшигчийн; эсхүл

(ii)     Даргын.

 

66.205. Эрх, хязгаарлалт

(a)       Энэ зүйлийн (b)-г харгалзан, IAC нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:

(1)    агаарын хөлгийн техник үйлчилгээний жилийн дүгнэлтийг (annual review) ИНД-43-ын D Бүлгийн дагуу хийх;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2)    ИНД-43-ын E Бүлгийн дагуу хийгдсэн том хэмжээний засвар болон том хэмжээний модификацийн дараа ИНД-21-ийн Хавсралт D-д заасан техникийн өгөгдөлтэй нийцэж байгааг баталгаажуулах.

(b)       Тухайн этгээд нь агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, хүчний төхөөрөмж, сэнс, эсхүл холбогдох эд анги, эсхүл бүрдэл хэсэгт бүрэн гүйцэд үзлэг шалгалт хийхэд шаардлагатай төхөөрөмж, байгууламж болон тухайн үзлэг шалгалтын өгөгдөл бэлэн байхаас бусад тохиолдолд, энэ зүйлийн (а)-д заасан эрхийг хэрэгжүүлэхгүй.

 

66.207. Туршлага хадгалах шаардлага

IAC эзэмшигч нь өмнөх 12 сарын хугацаанд дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, тухайн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхгүй:

(1)    4 удаа агаарын хөлгийн техник үйлчилгээний жилийн дүгнэлтийг ИНД-43-ын D Бүлгийн дагуу хийсэн байх; эсхүл

(2)    4 удаа том хэмжээний засвар, эсхүл том хэмжээний модификацийн дараа агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсэг нь ИНД-21-ийн Хавсралт D-д заасан өгөгдөлтэй нийцэж байгааг баталгаажуулсан байх; эсхүл

(3)    энэ зүйлийн (1) болон (2)-т заагдсан ажлын аль алийг нь гүйцэтгэсэн байх; эсхүл

(4)    Даргын хүлээн зөвшөөрөхүйц, 8-аас доошгүй цагийн сэргээх сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх; эсхүл

(5)    Даргын хүлээн зөвшөөрөхүйц шалгалтыг амжилттай өгсөн байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт А - Шилжилтийн зохицуулалт

 

(a)    ИНД-66-гийн дагуу олгосон үнэмлэх, эсхүл зэрэглэлийг энэ Дүрэм батлагдсанаас хойш 6 сарын дотор шинэчлэн олгоно.

(b)    Энэ Дүрэм шинэчлэгдэхээс өмнө олгосон AMEL, гэрчилгээ, эсхүл зэрэглэлийг, энэ Дүрмийн дагуу үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэл шинэчлэн олгох хүртэл хүчинтэйд тооцно.

(c)     Хэрэв Дарга эзэмшигчийн ур чадварыг тогтоох арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл, ИНД-66-гийн дагуу олгосон үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэл эзэмшигчийг дахин шалгаж болно. Хэрэв шаардлагатай бол Дарга дахин шалгалтын үр дүнд тухайн үнэмлэх, гэрчилгээ, эсхүл зэрэглэлийг өөрчилж, эсхүл хүчингүй болгож болно. (шилжилт)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт B - Бүлгийн болон маягийн зэрэглэл

 

B.1.                        Бүлэг

Зэрэглэлийг дараах Бүлгээр олгож болно:

(a)       Нисэх онгоц:

Бүлэг-1: Хүчилсэн металл гадаргуутай, битүүмжлэлгүй, хураагддаггүй хөл ангитай, MCTOW нь 5700 кг-аас хэтрэхгүй жинтэй нисэх онгоц;

Бүлэг-2: Хүчилсэн металл гадаргуутай, битүүмжлэлгүй, Бүлэг-1-ээс бусад нисэх онгоц;

Бүлэг-3: Үндсэн хийц нь модон эсхүл хөндий хоолой (tubular) бүтэцтэй, даавуун бүрээстэй нисэх онгоц;

Бүлэг-4: Мяндсаар хүчилсэн пластик (Fibre reinforced plastic), эсхүл төстэй материалаар үндсэн хийц нь хийгдсэн нисэх онгоц;

(b)       Роторт-хөлөг:

Бүлэг-1: Поршинт хөдөлгүүртэй роторт-хөлөг;

Бүлэг-2: Турбинт хөдөлгүүртэй роторт-хөлөг;

(c)        Хүчний төхөөрөмж:

Бүлэг-1: Агаарын энгийн оролттой (Normally aspirated) поршинт хөдөлгүүр;

Бүлэг-2: Turbocharged, supercharged эсхүл радиал поршинт хөдөлгүүр

(d)       Цахилгаан:

Бүлэг-1: MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс доош жинтэй, битүүмжлэлтэй нисэх онгоц болон дараах цахилгааны анхдагч үүсгүүртэй битүүмжлэлгүй агаарын хөлгийн цахилгаан систем:

(i)       DC генератор; эсхүл

(ii)     Стартер генератор; эсхүл

(iii)    өөртөө шулуутгагч агуулсан хувьсах гүйдлийн Алтернатор;

Бүлэг-2: Цахилгааны анхдагч үүсгүүр болох дараах цахилгаан систем:

(i)       DC генератор, эсхүл стартер генератор болон хоёрдогч эх үүсвэр болдог тогтмол бус давтамжтай хувьсах гүйдлийн генератор; эсхүл

(ii)     тогтмол эргэлтийн төхөөрөмжөөс эргэлтээ авдаг тогтмол давтамжтай AC алтернатор;

(e)       Хэрэглэл:

Бүлэг-1: агаарын хөлгийн хэрэглэлийн ерөнхий систем; нислэгийн хэрэглэлийн үндсэн систем; MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс дээш жинтэй, битүүмжлэлтэй нисэх онгоцонд суурилагдсанаас бусад хүчилтөрөгчийн систем, бүхээгийн даралтын болон агааржуулалтын систем;

Бүлэг-2: MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс дээш жинтэй, битүүмжлэлтэй нисэх онгоцонд суурилагдсанаас бусад, air data computer системийг багтаасан auto flight болон навигацийн систем, servo driven хэрэглэл, remote reading compasses-ийг багтаасан remote gyro систем, automatic flight control систем болон inertial navigation систем;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(f)         Радио холбоо:

Бүлэг-1: VHF, HF, CVR, аудио систем болон ELT-г багтаасан нислэгийн холбооны систем;

Бүлэг-2: ADF, VOR, ILS, VLF, Omega, маркерын дохио, GPS болон GNSS-г багтаасан нислэгийн навигацийн систем;

Бүлэг-3: Цаг агаарын радар, doppler, радио өндөр-хэмжигч, DME, транспондер, ADS-B систем болон TCAS-ийг багтаасан ажиглалтын систем;

(g)       Агаараас хөнгөн агаарын хөлөг

Бүлэг-1: Халуун агаарын чөлөөт бөмбөлөг болон халуун агаарын дирижабль бүхэлдээ;

Бүлэг-2: Хөнгөн хийгээр дүүргэсэн дирижабль болон түүний бүрдэл хэсэг; хөдөлгүүр болон сэнс, эсхүл fan, эсхүл аль аль нь багтахгүй.

 

B.2.                        Маяг

Дарга дараах агаарын хөлгийн, эсхүл бүрдэл хэсгийн маяг тус бүрээр агаарын хөлгийн, эсхүл бүрдэл хэсгийн маягийн зэрэглэл олгох үүрэгтэй.

(1)    Нисэх онгоц: битүүмжлэлтэй нисэх онгоц;

(2)    Роторт-хөлөг: роторт- хөлгийн Бүлэг-1, эсхүл Бүлэг-2 зэрэглэлд хамаарахгүй гэж Даргын үзсэн роторт- хөлөг;

(3)    Хүчний төхөөрөмж: турбинт хүчний төхөөрөмж;

(4)    Цахилгаан: MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй, битүүмжлэлтэй нисэх онгоцонд суурилуулсан цахилгааны систем болон төхөөрөмж;

(5)    Хэрэглэл: MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй, битүүмжлэлтэй нисэх онгоцонд суурилуулсан нислэгийн нэгдсэн систем (integrated flight system) ;

(6)    Радио холбоо: MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй, битүүмжлэлтэй нисэх онгоцонд суурилуулсан радио холбооны бүрэн тоноглол;

(7)    Бүрдэл хэсэг: ИНД-43.54(b), (c)-д заагдсан агаарын хөлөг, эсхүл бүрдэл хэсгийн их засвар болон техник үйлчилгээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт C - Нэмэлт эрх

 

(a)       Нисэх онгоцны категори, эсхүл роторт- хөлгийн категорийн үнэмлэх эзэмшигч нь, хэрэв холбогдох агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй бол дараах техник үйлчилгээг гүйцэтгэх, эсхүл хяналт тавих болон ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж болно:

(1)    Бүлэг-1-ийн зэрэглэлд багтах цахилгааны болон хэрэглэлийн систем болон Бүлэг-1, 2 болон 3-ын зэрэглэлд багтах радио системд ИНД-91-ийн G Бүлэг, эсхүл ИНД-125-ын G Бүлэг, эсхүл ИНД-135-ын G Бүлэгт шаардсан холбогдох үзлэг шалгалт;

(2)    тусгай тестийн төхөөрөмж шаардлагатайгаас бусад тохиолдолд, тухайн агаарын хөлөг дээр хийгдэх цахилгааны ба хэрэглэлийн бүрдэл хэсэг, системийн (компасын систем багтахгүй) солилт, тохируулга болон ажиллагааны тест;

(3)    цахилгаан цэнэг хуримтлуулагчийн (battery) техник үйлчилгээ;

(4)    VHF, HF радио системийг суурилуулах болон техник үйлчилгээ;

(5)    шугамын үйлчилгээний үед сольж болох эд ангийг солих;

(6)    компас системд, шууд ба зайн уншилтын компасын (direct and remote reading compasses) тэнцүүлэх тохируулга хийх, шууд уншилтын компасын системийн бүрдэл хэсгийг солихоор хязгаарлах.

(b)       Хүчний төхөөрөмжийн категорийн үнэмлэх эзэмшигч нь, хэрэв холбогдох хүчний төхөөрөмжийн маягийн зэрэглэлтэй бол дараах техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж болно:

(1)    тусгай тестийн төхөөрөмж шаарддаггүй бол хөдөлгүүрийн хэрэглэлийн ажиллагааг шалгах болон тест;

(2)    тусгай тестийн төхөөрөмж шаарддаггүй бол хөдөлгүүрт хамаарах бүрдэл хэсэг, системийн солилт, тохируулга болон ажиллагааны тест;

(3)    шугамын техник үйлчилгээний үед сольж болох, хүчний төхөөрөмжид хамаарах авионикийн эд ангийг солих.

(c)        Цахилгаан, хэрэглэл, эсхүл радио холбооны категорийн зэрэглэлтэй үнэмлэх эзэмшигч нь дараах техник үйлчилгээ хийх, эсхүл хяналт тавих болон ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж болно:

(1)    Бүлэг-1-ийн зэрэглэлийн цахилгааны болон хэрэглэлийн систем болон Бүлэг- 1, 2 болон 3-ын зэрэглэлийн радио холбооны системд ИНД-91-ийн G Бүлэг, ИНД-125-ын G Бүлэг, ИНД-135-ын G Бүлэгт шаардсан холбогдох үзлэг шалгалт;

(2)    тусгай тестийн төхөөрөмж шаардлагатайгаас бусад тохиолдолд, тухайн агаарын хөлөг дээр хийгдэх цахилгааны болон хэрэглэлийн бүрдэл хэсэг, системийн (компасын систем багтахгүй) солилт, тохируулга болон ажиллагааны тест;

(3)    цахилгаан цэнэг хуримтлуулагчийн (battery) техник үйлчилгээ;

(4)    VHF, HF радио системийг суурилуулах, түүнд хийх техник үйлчилгээ;

(5)    шугамын техник үйлчилгээний үед сольж болох эд ангийг солих;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(d)       Агаараас хөнгөн агаарын хөлгийн категорийн зэрэглэлтэй үнэмлэх эзэмшигч нь дараах техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлж болно:

(1)    ИНД-91-ийн G Бүлэг, ИНД-125-ын G Бүлэг, ИНД-135-ын G Бүлэгт шаардсан байнгын үзлэг;

(2)    тусгай тестийн төхөөрөмж шаардлагатайгаас бусад тохиолдолд, тухайн агаарын хөлөг дээр хийгдэх цахилгааны болон хэрэглэлийн бүрдэл хэсэг, системийн (компасын систем багтахгүй) солилт, тохируулга болон ажиллагааны тест;

(3)    хэрэглэлийн холболт, цахилгааны утсыг засах, солих;

(4)    VHF, HF радио системийг суурилуулах;

(5)    шууд уншигдах компасын тэнцүүлэх тохируулга хийх, бүрдэл хэсгийг солих.

 

 

 

 

 

--oOo--

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИНД-67 Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ

 

A Бүлэг - Ерөнхий зүйл

 

67.1.                     Зорилго

Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(1)    нисэх багийн гишүүн болон нислэгийн хөдөлгөөний удирдагчид шаардлагатай Эрүүл мэндийн гэрчилгээ (цаашид ЭМГ гэх) олгох болон эзэмших;

(2)    ЭМГ-ний ангиллын эрүүл мэндийн стандарт;

(3)    Эрүүл мэндийн  шалгагчийн (цаашид ЭМШ гэх) гэрчилгээжүүлэлт болон үйл ажиллагаа;

(4)    зохих ёсоор мэргэшсэн, ИНЕГ-т ажилладаггүй ЭМШ-ийг тодорхойлох.

 

67.3.                     Нэр томьёо ба товчлол

(a)     Энэ Дүрэмд:

Холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, эрүүл мэндийн нөхцөл нь, хэрэв ЭМГ-нд хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн чиг үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй бол нисэхийн эрүүл мэндийн онцлох шаардлагад тооцогдоно.

(b)     Ажил үүрэг гүйцэтгэх чадвараа гэнэт, эсхүл бусад хэлбэрээр алдах шалтгаан болж байгаа, эсхүл шалтгаан болж болзошгүй эрүүл мэндийн нөхцөлийг нисэхийн эрүүл мэндийн онцлох шаардлагын (цаашид НЭМОШ гэх) эрүүл мэндийн нөхцөлд тооцно.

(c)     Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.

 

67.4.                     Дүрмийн шаардлагаас чөлөөлөх

(a)     Дарга энэ дүрмийн С Бүлгийн шаардлагаас аливаа этгээдийг чөлөөлөхгүй.

(b)     Энэ зүйлийн (a) нь, энэ Дүрмийн дагуу хүсэлт гаргагчид ЭМГ олгохдоо уян хатан хандаж болох Даргын бүрэн эрхэд нөлөөлөхгүй.

 

 

B Бүлэг - Эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлт

 

67.51. Зорилго

Энэ Бүлэг нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(a)     дараах тохиолдолд шаардагдах маягт болон мэдээллийн:

(1)    ЭМГ эзэмших хүсэлт гаргах;

(2)    ЭМГ эзэмших хүсэлт гаргагчид үнэлгээ хийх;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(b)     ЭМГ-ний ангилал, хүчинтэй огноо болон үргэлжлэх хугацааны;

(c)     Итгэмжлэгдсэн эрүүл мэндийн дүгнэлт гаргах зорилгоор Даргын хүлээн зөвшөөрөхүйц эксперт-эмчийг тодорхойлох шаардлага болон шалгуурын.

 

67.53. Эрүүл мэндийн гэрчилгээний ангилал

Дарга энэ Дүрмийн дагуу дараах ангиллын ЭМГ олгоно:

(1)    1-р ангиллын;

(2)    2-р ангиллын;

(3)    3-р ангиллын.

 

67.55. Эрүүл мэндийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

ЭМГ эзэмших хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    Даргын тогтоосон холбогдох маягтыг бөглөж, зохих төлбөрийн баримтын хамт хүргүүлэх;

(2)    тухайн этгээдийг нотлох дараах аль нэг баримт бичгийг хүргүүлэх:

(i)       хүчинтэй Монгол Улсын иргэний үнэмлэх;

(ii)     хүчинтэй Жолооны үнэмлэх;

(iii)    Даргын хүлээн зөвшөөрөхүйц, фото зурагтай, дүйцэх бусад бичиг баримт;

(3)    хамааралтай бол үзлэгт шаардлагатай дараах баримт бичгийг хүргүүлэх:

(i)       ЭМГ шаардсан, хүсэлт гаргагчийн эзэмшиж байгаа үнэмлэх;

(ii)     хүсэлт гаргагчийн хамгийн сүүлд эзэмшиж байсан ЭМГ;

(iii)    хамгийн сүүлд гаргасан эрүүл мэндийн үнэлгээний тайлан.
(iv) ЭМГ эзэмших хүсэлт анх гаргаж байгаа бол сэтгэл зүйн судалгааны дүгнэлт /ЗТХС-ын 2022 оны А/311-р тушаалаар нэмсэн.

(4)    ЭМГ-ний стандартыг хангаж байгааг тодорхойлох зорилгоор Даргын шаардаж болох, сэтгэцэд нөлөөлөх эмийн бодис, согтууруулах ундаа, төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэснээс үүдэлтэй гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан эсэх талаарх мэдээллийг багтаасан, хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн нөхцөл, эсхүл түүхтэй холбоотой мэдээллийг ил болгох, эсхүл ил болгох эрхийг Дарга болон ЭМШ-д олгох.

 

67.57. Үзлэгийн дүгнэлт бэлтгэхэд тавих шаардлага

Энэ хэсгийн дагуу эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт гаргах зорилгоор, ЭМШ нь:

(1)    дараах үүрэгтэй:

(i)       хүсэлт гаргагчид эрүүл мэндийн ерөнхий үзлэг хийхдээ, хүсэлт гаргасан ЭМГ-нд тавих эрүүл мэндийн стандарт болон холбогдох ерөнхий чиглэлийг харгалзан үзэх;

(ii)     ерөнхий чиглэлд заасан холбогдох маягтыг бөглөх;

(2)    ерөнхий чиглэлд өөрөөр заагаагүй бол, энэ Дүрмийн дагуу шаардсан шинжилгээ, үзлэг, эсхүл давтан үзлэгийн хариу нь тухайн шинжилгээ, үзлэг, эсхүл давтан үзлэг хийлгэсэн өдрөөс хойш 90 хоног хэтэрсэн бол түүнд үндэслэн дүгнэлт гаргахгүй байж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

67.59. Эрүүл мэндийн үнэлгээний тайлан

Дарга дараах үүрэгтэй:

(1)    анхаарах шаардлагатай эрүүл мэндийн нөхцөлийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан, ЭМГ эзэмших хүсэлтэд хийсэн үнэлгээ болон, хэрэв ЭМГ олгосон бол тухайн ЭМГ-нд заасан байнгын хяналтын шаардлага болон баталгаажуулсан тэмдэглэлийг Ерөнхий чиглэлд заасан холбогдох маягтын дагуу үнэлгээний тайланд тэмдэглэх;

(2)    хувийг хүсэлт гаргагчид хүргүүлэх.

 

67.61. Эрүүл мэндийн гэрчилгээний хүчинтэй хугацаа

(a)     Энэ зүйлийн (c) болон (e)-г харгалзан, Дарга ЭМГ-г дараах хугацаагаар олгож болно:

(1)    1-р ангиллын ЭМГ:

(i)       6 сар хүртэлх хугацаагаар, ганц-нисгэгчтэй зорчигч тээвэрлэх арилжааны нислэгийн үйл ажиллагааны хувьд, хэрэв хүсэлт гаргагч нь ЭМГ олгох үед 40, эсхүл түүнээс дээш настай бол; эсхүл
(ii) 6 сар хүртэлх хугацаагаар, хэрэв хүсэлт гаргагч нь ЭМГ олгох үед 60, эсхүл түүнээс дээш настай бол, эсхүл /ЗТХС-ын 2022 оны А/311-р тушаалаар нэмсэн./

(iii)  12 сар хүртэлх хугацаагаар, бусад бүх тохиолдолд;
 

(2)    2-р ангиллын ЭМГ:

(i)       60 сар хүртэлх хугацаагаар, хэрэв ЭМГ олгох үед хүсэлт гаргагч нь 40-өөс доош настай бол; эсхүл

(ii)     24 сар хүртэлх хугацаагаар, хэрэв ЭМГ олгох үед хүсэлт гаргагч нь 40, эсхүл түүнээс дээш настай бол;

(3)    3-р ангиллын ЭМГ:

(i)       48 хүртэлх сарын хугацаагаар, хэрэв ЭМГ олгох үед хүсэлт гаргагч нь 40- өөс доош настай бол; эсхүл

(ii)     24 сар хүртэлх хугацаагаар, хэрэв ЭМГ олгох үед хүсэлт гаргагч нь 40, эсхүл түүнээс дээш настай бол.

(b)                           Энэ зүйлийн (a)-ийн дагуу олгосон ЭМГ нь:

(1)     олгосон өдрөөс эхлэн хүчинтэй болно;

(2)    дараахаас бусад тохиолдолд, хүчинтэй хугацаа нь дуусах хүртэл хүчинтэй хэвээр байна:

(i)       тухайн ЭМГ-г хураасан; эсхүл

(ii)     тухайн эзэмшигч дараагийн, эсхүл нөхөн олгосон ЭМГ авсан.

(c)     Хэрэв шинэ ЭМГ олгох үед хүсэлт гаргагч нь 30 хоног, эсхүл түүнээс бага хугацаанд дуусах хүчинтэй ЭМГ эзэмшиж байгаа бол Дарга шинэ ЭМГ-г энэ зүйлийн (a)-д заасан хугацаанаас урт, өмнөх хүчинтэй ЭМГ-ний хугацаа дууссан үед шинээр олгож болох гэрчилгээний хүчинтэй хугацаагаар олгож болно.

(d)     Энэ зүйлийн (c) нь зөвхөн дараах нөхцөлд хамаарна, хэрэв:

(1)    Дарга хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (a)-ийн дагуу зөвшөөрсөн максимум хугацаагаар шинэ ЭМГ эзэмших шалгуурыг хангаж байгааг тогтоосон бол;

(2)    Дарга өмнөх гэрчилгээний дуусах хугацааг 60-аас дээш хоногоор сунгаагүй бол.

 

 

 

 

 

 

 

 

 

 

(e)     Дарга, тухайн ЭМГ олгох үед 40, эсхүл түүнээс дээш настай хүсэлт гаргагчид энэ зүйлийн (a)-д заасны дагуу 1-р ангиллын ЭМГ олгохдоо энэ зүйлийн (a)(1)(i)-д заасан нэг бүтэн хугацаа болон (a)(1)(ii)-т заасан нэг бүтэн үргэлжлэх хугацаагаар олгож болно.

 

67.63. Итгэмжлэгдсэн эрүүл мэндийн дүгнэлт

Итгэмжлэгдсэн эрүүл мэндийн дүгнэлт гаргах зорилгоор эксперт-эмчийг хүлээн зөвшөөрөхүйц болохыг тодорхойлохын өмнө Дарга дараах шаардлага хангасан болохыг бататгах үүрэгтэй:

(1)    эксперт-эмч нь нарийн мэргэжлийн эмч байх;

(2)    эксперт-эмч нь дараах байгууллагад ажиллаж, шаардлагатай түвшинд мэргэшсэн ба туршлагатай байх:

(i)       нисэхийн анагаах ухааны; эсхүл

(ii)     хэрэв тодорхой нөхцөлд Дарга шаардлагатай гэж үзвэл, итгэмжлэгдсэн эрүүл мэндийн дүгнэлт гаргадаг эмнэлгийн салбарт.

 

67.65. Эрүүл мэндийн гэрчилгээг нөхөн олгох

(a)     ЭМГ эзэмшдэг этгээд нь дараах тохиолдолд, гэрчилгээг нөхөн авах тухай хүсэлтээ Даргад бичгээр гаргаж болно, хэрэв гэрчилгээ нь:

(1)    гээгдсэн, алдагдсан, эсхүл үрэгдсэн бол; эсхүл

(2)    гэрчилгээн дээрх дэлгэрэнгүй мэдээлэл нь уншигдах боломжгүй гэмтсэн бол.

(b)     Гэрчилгээ нөхөн олгох хүсэлт гаргагч нь зохих төлбөрийн баримтыг дараах баримтын хамт Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)    ЭМГ-г гээсэн, алдсан, эсхүл үрэгдсэн тухай албан ёсны мэдүүлэг; эсхүл

(2)    гэмтсэн гэрчилгээ.

 

67.67. Эрүүл мэндийн заавар

Дарга өөрийн гаргасан ерөнхий чиглэл болон ЭМГ-ний хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг агуулсан, эмчилгээний, захиргааны болон эрх зүйн талаарх мэдээлэл, зөвлөмж материалыг багтаасан эрүүл мэндийн заавар гаргах үүрэгтэй.

 

67.69. Эрүүл мэндийн нууцлал

Энэ дүрэм нь Хувь хүний нууцын тухай хуулийн зүйл заалтыг сулруулах, үгүйсгэх утга санааг агуулаагүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

C Бүлэг - Эрүүл мэндийн стандарт

 

67.101. Зорилго

Энэ Бүлэг нь ЭМГ-ний стандартыг тогтооно.

 

67.103. 1-р ангиллын Эрүүл мэндийн гэрчилгээ

(a)     Энэ зүйлийн (b) - (m)-д заасан стандартыг хангаж байгаа хүсэлт гаргагчийг 1-р ангиллын ЭМГ-ний стандарт хангасанд тооцно.

 

Ерөнхий шаардлага

(b)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах эрүүл мэндийн нөхцөлгүй байх;

(2)    энэ зүйлийн (b)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       хэвийн бус байдал;

(ii)     хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл өвчтэй (идэвхтэй, эсхүл нуугдмал);

(iii)    осол, гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iv)   физиологийн, эсхүл эмгэг зүйн явц;

(v)     хорт хавдрын явц;

(vi)   ядаргаа үүсгэх нөхцөл;

(vii)  халдвар; тохирох эмчилгээ, эсхүл эмчилгээний шийдэл, эсхүл аль аль нь тодорхой байхаас бусад тохиолдолд;

(3)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 1-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй дараах нөхцөлгүй байх:

(i)       эм, эмийн бодис, эмийн бэлдмэл хэрэглэдэг, эсхүл тухайн цаг хугацаанд эмчилгээнд бэлдэж байгаа, эсхүл хийлгэж байгаа; эсхүл

(ii)     эм, эмийн бодис, эмийн бэлдмэл, эмчилгээний бэлтгэл, эсхүл эмчилгээнээс үүдэлтэй гаж нөлөөнд орсон.

 

Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

(c)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэтгэцийн, эсхүл сэтгэл зүйн нөхцөлийн, эсхүл зан төлөвийн, эсхүл танин мэдэхүйн эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (c)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)            мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн өвчин, эсхүл эмгэг;

(ii)          мигрень /толгой таллаж өвдөх/, эсхүл бусад хүнд хэлбэрийн толгойн өвчин;

(iii)        сэтгэхүйн, эсхүл үйл хөдлөлийн хэвийн бус байдал;

(iv)        сэтгэцийн өөрчлөлтийн нөхцөл;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(v)          солиорол;

(vi)        зан чанарын эмгэг;

(vii)      сэтгэцийн хэвийн бус байдал, эсхүл невроз;

(viii)    сэтгэл гутрал;

(ix)        хүнд гэмтлийн дараах стрессийн эмгэг;

(x)          мэдрэлийн мэс засал, эсхүл тархины гэмтлийн үр дагавар;

(3)    энэ зүйлийн (c)(1)-ээр хязгаарлахгүйгээр, татаж унадаг өвчний, эсхүл түүнээс үүдэлтэй таталт өгдөг эрсдэл ихэссэнтэй холбоотой бусад нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(4)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 1-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(5)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 1-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэггүй байх.

 

Зүрх судасны эрхтэн тогтолцоо

(d)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах зүрх судасны, эсхүл цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (d)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       зүрхний титэм судасны өвчин;

(ii)     зүүн багцын салааны хориг;

(iii)    баруун багцын салааны хориг; ишемигийн шалтгааныг арилгасан байхаас бусад тохиолдолд;

(iv)   цусны даралт тогтворгүй ихсэх;

(v)     зүрхний булчингийн, хавхлагын, эсхүл дамжуулах тогтолцооны хэвийн бус байдал;

(vi)   зүрхний хэмнэлийн хэвийн бус байдал;

(3)    энэ зүйлийн (d)(1)-ээр хязгаарлахгүйгээр, зүрхний электрон төхөөрөмж шаарддаг эмгэггүй байх;

(4)    зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй хүчин зүйл байхгүй байх; зүрхний булчингийн перфузийн хэвийн үйл ажиллагааг хангаж чаддаг байхаас бусад тохиолдолд.

 

Амьсгалын замын эрхтэн тогтолцоо

(e)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах амьсгалын замын эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2)    энэ зүйлийн (e)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох гуурсан хоолойн багтраа өвчний оношгүй, эсхүл түүхгүй байх; зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор кортикостероид эмчилгээ хэрэглэдэг, тохирох хяналтад байгаагаас бусад тохиолдолд.

 

Хоол боловсруулах болон дотоод шүүрлийн булчирхайн эрхтэн тогтолцоо

(f)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах хоол боловсруулах, эсхүл дотоод шүүрлийн булчирхайн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (f)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       хоол боловсруулах эрхтэн, эсхүл түүний дайвар эрхтний хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     хоол боловсруулах эрхтэн, эсхүл түүний дайвар эрхтний өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    энэ хэсгийн (3)-т зааснаас бусад, бодисын солилцооны, хоол тэжээлийн, эсхүл дотоод шүүрлийн булчирхайн эмгэг;

(3)    энэ зүйлийн (f)(1)-ээр хязгаарлахгүйгээр, дараахаас бусад тохиолдолд, чихрийн шижин, эсхүл хэвийн бус глюкозын ямар ч шинж тэмдгийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       чихрийн шижингийн эсрэг эмийн бодис хэрэглэхгүйгээр тухайн нөхцөлийг хангалттай түвшинд хянадаг байх; эсхүл

(ii)     хэрэв тухайн нөхцөлийг хянахын тулд чихрийн шижингийн эсрэг эмийн бодис уухаар хэрэглэдэг бол:

(iiа) тухайн нөхцөл нь эмчийн тогтмол үзлэг, хяналтад байх; (iib) инсулин хэрэглэдэггүй байх;

(iic) холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, хэрэглэж байгаа уудаг эмийн бодисыг дангаар болон хавсран хэрэглэх нь 1-р ангиллын ЭМГ-нд хамаарах эрх, үүргээ аюулгүй хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй ба бараг нөлөөлөхөөргүй байх.

Цус болон дархлааны эрхтэн тогтолцоо

(g)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах цус болон дархлааны эрхтэн тогтолцооны өвчний оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (g)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       дэлүү томрох; цус төлжүүлэлт /миелопролифератив/ болон халдварын шалтгааныг арилгасан байхаас бусад тохиолдолд;

(ii)     тодорхой хэсгийн, эсхүл бүх биеийн тунгалгийн булчирхай томрох;

(iii)    цусны өвчин, эсхүл цус, эсхүл түүний бүрдэл хэсгийн өвчний нөхцөл;

(iv)   дархлаа сулрах, эсхүл хэт идэвхжихтэй холбоотой эмгэг, эсхүл нөхцөл.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шээс - бэлгийн замын эрхтэн тогтолцоо

(h)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах шээс-бэлгийн замын эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (h)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       шээс-бэлгийн замын эрхтэн тогтолцооны хэвийн бус байдал, эсхүл өвчин;

(ii)     шээс-бэлгийн замын өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    бөөр, эсхүл шээсний зам бөглөрсөн, эсхүл бөглөрөх эрсдэл ихэссэн.

 

 

 

Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

(i)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (i)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал;

(ii)     жирэмслэлт.

 

 

 

Яс- булчингийн эрхтэн тогтолцоо

(j)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах яс-булчингийн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (j)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       арьс, холбогч эд, яс, үе мөч, булчин, шөрмөс эсхүл булчин-шөрмөсний хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     арьс, холбогч эд, яс, үе мөч, булчин, шөрмөс эсхүл булчин шөрмөсний өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар.

 

 

Чих, хамар, хоолойн эрхтэн тогтолцоо

(k)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах чих, хамар, хоолойн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (k)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       гадна, дунд, эсхүл дотор чихний хэвийн бус  байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ii)     шүд, ам, эсхүл амьсгалын дээд замын хэвийн бус байдал,өвчин, эсхүл эмгэг явц;

(iii)    евстахиевийн сувгийн битүүрэл, эсхүл дунд чихний хэвийн бус байдал;

(iv)   тэнцвэрийн эрхтэн тогтолцооны хэвийн бус байдал.

 

Сонсгол

(l)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах сонсголын эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (l)(1)-ээр хязгаарлахгүйгээр, аль ч чихний сонсох чадварын дутагдал нь дараахаас хэтэрсэн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       500, 1000, 2000 Гц-ийн давтамж бүрд 35 дб; эсхүл

(ii)     НЭМОШ-д хүргэж болох 3000 Гц-ийн давтамжид 50 дб.

 

Хараа

(m)   Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах харааны эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       нүд, эсхүл түүний дайврын хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     нүд, эсхүл түүний дайврын өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    харааны талбайн, эсхүл хос харааны үзүүлэлтийн хэвийн бус байдал;

(iv)   мэс заслаас үүдэлтэй аль нэг нүдний харааны хугарлын өөрчлөлт;

(3)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, холын хараа нь хоёр нүдэнд тус тусдаа шилтэй, эсхүл шилгүй 6/9, эсхүл илүү сайн харах болон хос хараа нь 6/6, эсхүл илүү сайн харах;

(4)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, ойрын хараа нь шилтэй, эсхүл шилгүйгээр N5-ын дүрсийг, эсхүл хос хараагаар 30 - 50 см-ийн хоорондох зайнаас илүү сайн харах болон дундын хараа нь N14 дүрсийг, эсхүл хос хараагаар 1 м-ийн зайнаас илүү сайн харах;

(5)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох өнгө ялгах чадварын дутагдал илрээгүй байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

67.105. 2-р ангиллын Эрүүл мэндийн гэрчилгээ

(a)     Энэ зүйлийн (b) - (m)-д заасан стандартыг хангаж байгаа хүсэлт гаргагчийг 2-р ангиллын ЭМГ-ний стандартыг хангасанд тооцно.

 

Ерөнхий шаардлага

(b)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах эрүүл мэндийн нөхцөлгүй байх;

(2)    энэ зүйлийн (b)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       хэвийн бус байдал;

(ii)     хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл өвчтэй (идэвхтэй, эсхүл нуугдмал);

(iii)    осол, гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iv)   физиологийн, эсхүл эмгэг зүйн явц;

(v)     хорт хавдрын явц;

(vi)   ядаргаа үүсгэх нөхцөл;

(vii)  халдвар; тохирох эмчилгээ, эсхүл эмчилгээний шийдэл, эсхүл аль аль нь тодорхой байхаас бусад тохиолдолд;

(3)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 2-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй дараах нөхцөлгүй байх:

(i)       эм, эмийн бодис, эмийн бэлдмэл хэрэглэдэг, эсхүл тухайн цаг хугацаанд эмчилгээнд бэлдэж байгаа, эсхүл хийлгэж байгаа; эсхүл

(ii)     эм, эмийн бодис, эмийн бэлдмэл, эмчилгээний бэлтгэл, эсхүл эмчилгээнээс үүдэлтэй гаж нөлөөнд орсон.

 

Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

(c)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэтгэцийн, эсхүл сэтгэл зүйн нөхцөлийн, эсхүл зан төлөвийн, эсхүл танин мэдэхүйн эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (c)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)            мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн өвчин, эсхүл эмгэг;

(ii)          мигрень /толгой таллаж өвдөх/, эсхүл бусад хүнд хэлбэрийн толгойн өвчин;

(iii)        сэтгэхүйн, эсхүл үйл хөдлөлийн хэвийн бус байдал;

(iv)        сэтгэцийн өөрчлөлтийн нөхцөл;

(v)          солиорол;

(vi)        зан чанарын эмгэг;

(vii)      сэтгэцийн хэвийн бус байдал, эсхүл невроз;

(viii)    сэтгэл гутрал;

(ix)        хүнд гэмтлийн дараах стрессийн эмгэг;

(x)          мэдрэлийн мэс засал, эсхүл тархины гэмтлийн үр дагавар;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(3)    энэ зүйлийн (c)(1)-ээр хязгаарлахгүйгээр, татаж унадаг өвчний, эсхүл түүнээс үүдэлтэй таталт өгдөг эрсдэл ихэссэнтэй холбоотой бусад нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(4)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 2-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(5)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 2-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэггүй байх.

 

Зүрх судасны эрхтэн тогтолцоо

(d)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах зүрх судасны, эсхүл цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (d)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       зүрхний титэм судасны өвчин;

(ii)     зүүн багцын салааны хориг;

(iii)    баруун багцын салааны хориг; ишемигийн шалтгааныг арилгасан байхаас бусад тохиолдолд;

(iv)   цусны даралт тогтворгүй ихсэх;

(v)     зүрхний булчингийн, хавхлагын, эсхүл дамжуулах тогтолцооны хэвийн бус байдал;

(vi)   зүрхний хэмнэлийн хэвийн бус байдал;

(3)    энэ зүйлийн (d)(1)-ээр хязгаарлахгүйгээр, зүрхний электрон төхөөрөмж шаарддаг эмгэггүй байх;

(4)    зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй хүчин зүйл байхгүй байх; зүрхний булчингийн перфузийн хэвийн үйл ажиллагааг хангаж чаддаг байхаас бусад тохиолдолд.

 

Амьсгалын замын эрхтэн тогтолцоо

(e)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах амьсгалын замын эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (e)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох гуурсан хоолойн багтраа өвчний оношгүй, эсхүл түүхгүй байх; тохирох, найдвартай хяналтад байгаагаас бусад тохиолдолд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоол боловсруулах болон дотоод шүүрлийн булчирхайн эрхтэн тогтолцоо

(f)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах хоол боловсруулах, эсхүл дотоод шүүрлийн булчирхайн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (f)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       хоол боловсруулах эрхтэн, эсхүл түүний дайвар эрхтний хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     хоол боловсруулах эрхтэн, эсхүл түүний дайвар эрхтний өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    энэ хэсгийн (3)-т зааснаас бусад, бодисын солилцооны, хоол тэжээлийн, эсхүл дотоод шүүрлийн булчирхайн эмгэг;

(3)    энэ зүйлийн (f)(1)-ээр хязгаарлахгүйгээр, дараахаас бусад тохиолдолд, чихрийн шижин, эсхүл хэвийн бус глюкозын ямар ч шинж тэмдгийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       чихрийн шижингийн эсрэг эмийн бодис хэрэглэхгүйгээр тухайн нөхцөлийг хангалттай түвшинд хянадаг байх; эсхүл

(ii)     хэрэв тухайн нөхцөлийг хянахын тулд чихрийн шижингийн эсрэг эмийн бодис уухаар хэрэглэдэг бол:

(iiа) тухайн нөхцөл нь эмчийн тогтмол үзлэг, хяналтад байх; (iib) инсулин хэрэглэдэггүй байх;

(iic) холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, хэрэглэж байгаа уудаг эмийн бодисыг дангаар болон хавсран хэрэглэх нь 2-р ангиллын ЭМГ-нд хамаарах эрх, үүргээ аюулгүй хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй ба бараг нөлөөлөхөөргүй байх.

Цус болон дархлааны эрхтэн тогтолцоо

(g)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах цус болон дархлааны эрхтэн тогтолцооны өвчний оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (g)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       дэлүү томрох; цус төлжүүлэлт /миелопролифератив/ болон халдварын шалтгааныг арилгасан байхаас бусад тохиолдолд;

(ii)     тодорхой хэсгийн, эсхүл бүх биеийн тунгалгийн булчирхай томрох;

(iii)    цусны өвчин, эсхүл цус, эсхүл түүний бүрдэл хэсгийн өвчний нөхцөл;

(iv)   дархлаа сулрах, эсхүл хэт идэвхжихтэй холбоотой эмгэг, эсхүл нөхцөл.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шээс - бэлгийн замын эрхтэн тогтолцоо

(h)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах шээс-бэлгийн замын эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (h)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       шээс-бэлгийн замын эрхтэн тогтолцооны хэвийн бус байдал, эсхүл өвчин;

(ii)     шээс-бэлгийн замын өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    бөөр, эсхүл шээсний зам бөглөрсөн, эсхүл бөглөрөх эрсдэл ихэссэн.

 

 

 

Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

(i)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (i)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал;

(ii)     жирэмслэлт.

 

 

 

Яс - булчингийн эрхтэн тогтолцоо

(j)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах яс-булчингийн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (j)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       арьс, холбогч эд, яс, үе мөч, булчин, шөрмөс эсхүл булчин-шөрмөсний хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     арьс, холбогч эд, яс, үе мөч, булчин, шөрмөс эсхүл булчин шөрмөсний өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар.

 

 

Чих, хамар, хоолойн эрхтэн тогтолцоо

(k)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах чих, хамар, хоолойн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (k)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       гадна, дунд, эсхүл дотор чихний хэвийн бус  байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ii)     шүд, ам, эсхүл амьсгалын дээд замын хэвийн бус байдал,өвчин, эсхүл эмгэг явц;

(iii)    евстахиевийн сувгийн битүүрэл, эсхүл дунд чихний хэвийн бус байдал;

(iv)   тэнцвэрийн эрхтэн тогтолцооны хэвийн бус байдал.

 

Сонсгол

(l)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах сонсголын эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (l)(1)-ээр хязгаарлахгүйгээр, харилцан ярианы тестэд аль ч чихний сонсох чадварын дутагдал илрээгүй, эсхүл дараахаас хэтрээгүй байх:

(i)       500, 1000, 2000 Гц-ийн давтамж бүрд 35 дб; эсхүл

(ii)     НЭМОШ-д хүргэж болох 3000 Гц-ийн давтамжид 50 дб.

 

Хараа

(m)   Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах харааны эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       нүд, эсхүл түүний дайврын хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     нүд, эсхүл түүний дайврын өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    харааны талбайн, эсхүл хос харааны үзүүлэлтийн хэвийн бус байдал;

(iv)   мэс заслаас үүдэлтэй аль нэг нүдний харааны хугарлын өөрчлөлт;

(3)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, холын хараа нь хоёр нүдэнд тус тусдаа шилтэй, эсхүл шилгүй 6/12, эсхүл илүү сайн харах болон хос хараа нь 6/9, эсхүл илүү сайн харах;

(4)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, ойрын хараа нь шилтэй, эсхүл шилгүйгээр N5-ын дүрсийг, эсхүл хос хараагаар 30 - 50 см-ийн хоорондох зайнаас илүү сайн харах;

(5)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох өнгө ялгах чадварын дутагдал илрээгүй байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

67.107. 3-р ангиллын Эрүүл мэндийн гэрчилгээ

(a)     Энэ зүйлийн (b) - (m)-д заасан стандартыг хангаж байгаа хүсэлт гаргагчийг 3-р ангиллын ЭМГ-ний стандартыг хангасанд тооцно.

 

Ерөнхий шаардлага

(b)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах эрүүл мэндийн нөхцөлгүй байх;

(2)    энэ зүйлийн (b)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       хэвийн бус байдал;

(ii)     хөгжлийн бэрхшээлтэй, эсхүл өвчтэй (идэвхтэй, эсхүл нуугдмал);

(iii)    осол, гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iv)   физиологийн, эсхүл эмгэг зүйн явц;

(v)     хорт хавдрын явц;

(vi)   ядаргаа үүсгэх нөхцөл;

(vii)  халдвар; тохирох эмчилгээ, эсхүл эмчилгээний шийдэл, эсхүл аль аль нь тодорхой байхаас бусад тохиолдолд;

(3)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 3-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй дараах нөхцөлгүй байх:

(i)       эм, эмийн бодис, эмийн бэлдмэл хэрэглэдэг, эсхүл тухайн цаг хугацаанд эмчилгээнд бэлдэж байгаа, эсхүл хийлгэж байгаа; эсхүл

(ii)     эм, эмийн бодис, эмийн бэлдмэл, эмчилгээний бэлтгэл, эсхүл эмчилгээнээс үүдэлтэй гаж нөлөөнд орсон.

 

Мэдрэлийн эрхтэн тогтолцоо

(c)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэтгэцийн, эсхүл сэтгэл зүйн нөхцөлийн, эсхүл зан төлөвийн, эсхүл танин мэдэхүйн эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (c)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)            мэдрэлийн эрхтэн тогтолцооны бүрэлдэхүүн хэсгийн өвчин, эсхүл эмгэг;

(ii)          мигрень /толгой таллаж өвдөх/, эсхүл бусад хүнд хэлбэрийн толгойн өвчин;

(iii)        сэтгэхүйн, эсхүл үйл хөдлөлийн хэвийн бус байдал;

(iv)        сэтгэцийн өөрчлөлтийн нөхцөл;

(v)          солиорол;

(vi)        зан чанарын эмгэг;

(vii)      сэтгэцийн хэвийн бус байдал, эсхүл невроз;

(viii)    сэтгэл гутрал;

(ix)        хүнд гэмтлийн дараах стрессийн эмгэг;

(x)          мэдрэлийн мэс засал, эсхүл тархины гэмтлийн үр дагавар;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(3)    энэ зүйлийн (c)(1)-ээр хязгаарлахгүйгээр, татаж унадаг өвчний, эсхүл түүнээс үүдэлтэй таталт өгдөг эрсдэл ихэссэнтэй холбоотой бусад нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(4)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 3-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(5)    холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, 3-р ангиллын ЭМГ-д хамаарах эрхийг аюулгүй хэрэгжүүлэх, эсхүл тухайн ажил үүргийг аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэггүй байх.

 

Зүрх судасны эрхтэн тогтолцоо

(d)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах зүрх судасны, эсхүл цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (d)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       зүрхний титэм судасны өвчин;

(ii)     зүүн багцын салааны хориг;

(iii)    баруун багцын салааны хориг; ишемигийн шалтгааныг арилгасан байхаас бусад тохиолдолд;

(iv)   цусны даралт тогтворгүй ихсэх;

(v)     зүрхний булчингийн, хавхлагын, эсхүл дамжуулах тогтолцооны хэвийн бус байдал;

(vi)   зүрхний хэмнэлийн хэвийн бус байдал;

(3)    энэ зүйлийн (d)(1)-ээр хязгаарлахгүйгээр, зүрхний электрон төхөөрөмж шаарддаг эмгэггүй байх;

(4)    зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй хүчин зүйл байхгүй байх; зүрхний булчингийн перфузийн хэвийн үйл ажиллагааг хангаж чаддаг байхаас бусад тохиолдолд.

 

Амьсгалын замын эрхтэн тогтолцоо

(e)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах амьсгалын замын эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (e)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох гуурсан хоолойн багтраа өвчний оношгүй, эсхүл түүхгүй байх; зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор кортикостероид эмчилгээ хэрэглэдэг, тохирох хяналтад байгаагаас бусад тохиолдолд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоол боловсруулах болон дотоод шүүрлийн булчирхайн эрхтэн тогтолцоо

(f)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах хоол боловсруулах, эсхүл дотоод шүүрлийн булчирхайн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (f)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       хоол боловсруулах эрхтэн, эсхүл түүний дайвар эрхтний хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     хоол боловсруулах эрхтэн, эсхүл түүний дайвар эрхтний өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    энэ хэсгийн (3)-т зааснаас бусад, бодисын солилцооны, хоол тэжээлийн, эсхүл дотоод шүүрлийн булчирхайн эмгэг;

(3)    энэ зүйлийн (f)(1)-ээр хязгаарлахгүйгээр, дараахаас бусад тохиолдолд, чихрийн шижин, эсхүл хэвийн бус глюкозын ямар ч шинж тэмдгийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       чихрийн шижингийн эсрэг эмийн бодис хэрэглэхгүйгээр тухайн нөхцөлийг хангалттай түвшинд хянадаг байх; эсхүл

(ii)     хэрэв тухайн нөхцөлийг хянахын тулд чихрийн шижингийн эсрэг эмийн бодис уухаар хэрэглэдэг бол:

(iiа) тухайн нөхцөл нь эмчийн тогтмол үзлэг, хяналтад байх; (iib) инсулин хэрэглэдэггүй байх;

(iic) холбогдох ерөнхий чиглэлийн хувьд, хэрэглэж байгаа уудаг эмийн бодисыг дангаар болон хавсран хэрэглэх нь 3-р ангиллын ЭМГ-нд хамаарах эрх, үүргээ аюулгүй хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүй ба бараг нөлөөлөхөөргүй байх.

Цус болон дархлааны эрхтэн тогтолцоо

(g)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах цус болон дархлааны эрхтэн тогтолцооны өвчний оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (g)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       дэлүү томрох; цус төлжүүлэлт /миелопролифератив/ болон халдварын шалтгааныг арилгасан байхаас бусад тохиолдолд;

(ii)     тодорхой хэсгийн, эсхүл бүх биеийн тунгалгийн булчирхай томрох;

(iii)    цусны өвчин, эсхүл цус, эсхүл түүний бүрдэл хэсгийн өвчний нөхцөл;

(iv)   дархлаа сулрах, эсхүл хэт идэвхжихтэй холбоотой эмгэг, эсхүл нөхцөл.

 

Шээс - бэлгийн замын эрхтэн тогтолцоо

(h)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах шээс-бэлгийн замын эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2)    энэ зүйлийн (h)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       шээс-бэлгийн замын эрхтэн тогтолцооны хэвийн бус байдал, эсхүл өвчин;

(ii)     шээс-бэлгийн замын өвчлөл, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    бөөр, эсхүл шээсний зам бөглөрсөн, эсхүл бөглөрөх эрсдэл ихэссэн.

 

 

 

Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

(i)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (i)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал;

(ii)     жирэмслэлт.

 

 

 

Яс - булчингийн эрхтэн тогтолцоо

(j)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах яс-булчингийн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (j)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       арьс, холбогч эд, яс, үе мөч, булчин, шөрмөс эсхүл булчин-шөрмөсний хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     арьс, холбогч эд, яс, үе мөч, булчин, шөрмөс эсхүл булчин шөрмөсний өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар.

 

 

Чих, хамар, хоолойн эрхтэн тогтолцоо

(k)     Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах чих, хамар, хоолойн эрхтэн тогтолцооны нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (k)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       гадна, дунд, эсхүл дотор чихний хэвийн бус  байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     шүд, ам, эсхүл амьсгалын дээд замын хэвийн бус байдал,өвчин, эсхүл эмгэг явц;

(iii)    тэнцвэрийн эрхтэн тогтолцооны хэвийн бус байдал.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сонсгол

(l)       Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах сонсголын эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (l)(1)-ээр хязгаарлахгүйгээр, аль ч чихний сонсох чадварын дутагдал нь дараахаас хэтэрсэн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       500, 1000, 2000 Гц-ийн давтамж бүрд 35 дб; эсхүл

(ii)     НЭМОШ-д хүргэж болох 3000 Гц-ийн давтамжид 50 дб.

 

Хараа

(m)   Хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:

(1)    НЭМОШ-д хамаарах харааны эмгэгийн оношгүй, эсхүл түүхгүй байх;

(2)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох, дараах тодорхой эрүүл мэндийн нөхцөлийн оношгүй, эсхүл түүхгүй байх:

(i)       нүд, эсхүл түүний дайврын хэвийн бус байдал, өвчин, эсхүл эмгэг явц;

(ii)     нүд, эсхүл түүний дайврын өвчин, эсхүл хүнд гэмтэл, эсхүл мэс заслын үр дагавар;

(iii)    харааны талбайн, эсхүл хос харааны үзүүлэлтийн хэвийн бус байдал;

(iv)   мэс заслаас үүдэлтэй аль нэг нүдний харааны хугарлын өөрчлөлт;

(3)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, холын хараа нь хоёр нүдэнд тус тусдаа шилтэй, эсхүл шилгүй 6/9, эсхүл илүү сайн харах болон хос хараа нь 6/6, эсхүл илүү сайн харах;

(4)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, ойрын хараа нь шилтэй, эсхүл шилгүйгээр N5-ын дүрсийг, эсхүл хос хараагаар 30 - 50 см-ийн хоорондох зайнаас илүү сайн харах болон дундын хараа нь N14 дүрсийг, эсхүл хос хараагаар 1 м-ийн зайнаас илүү сайн харах;

(5)    энэ зүйлийн (m)(1)-ээр хязгаарлахгүйгээр, НЭМОШ-д хүргэж болох өнгө ялгах чадварын дутагдал илрээгүй байх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

D Бүлэг - Эрүүл мэндийн шалгагч

 

67.151. Зорилго

Энэ Бүлэг нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:

(1)    ЭМШ-ийг томилох;

(2)    зохих ёсоор мэргэшсэн ИНЕГ-т ажилладаггүй ЭМШ-ийг томилох.

 

67.153. Эрүүл мэндийн шалгагчийн гэрчилгээ

Дарга энэ Дүрмийн дагуу дараах ЭМШ-ийн гэрчилгээ олгож болно:

(1)    ЭМШ Гэрчилгээ-1;

(2)    ЭМШ Гэрчилгээ-2;

(3)    ЭМШ-Тусгай Гэрчилгээ.

 

67.155. Гэрчилгээ эзэмших хүсэлт гаргах

(a)     ЭМШ-ийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргагч этгээд нь Даргын шаардсан холбогдох маягтыг бөглөж, дараах баримтын хамт хүргүүлэх үүрэгтэй:

(1)    67.163-т шаардсан Ерөнхий заавар;

(2)    зохих төлбөрийн баримт.

(b)     ЭМШ-ийн гэрчилгээ сунгуулах хүсэлт гаргагч нь Даргын шаардсан холбогдох маягтыг бөглөж, зохих төлбөрийн баримтын хамт гэрчилгээнд заасан сунгуулах хугацаанаас ажлын 30-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл хэрэв хугацаа заагаагүй бол гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 30 хоногийн өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.

 

67.157. Эрүүл мэндийн шалгагчийн гэрчилгээ олгох

(a)     Энэ Дүрмийн хэрэгжилтийг харгалзан хэрэв Дарга тухайн этгээдийг 67.161-д заасан гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангасан гэж үзвэл, 61.155-ийн дагуу хүсэлт гаргагчид ЭМШ-ийн гэрчилгээ олгох үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, Дарга шаардлагатай гэж үзсэн нөхцөлд, 67.161-т заасан гэрчилгээжүүлэлтийн шаардлага хангаагүй дараах этгээдэд ЭМШ-ийн Тусгай гэрчилгээ олгож болно, хэрэв:

(1)    тухайн этгээд нь нарийн мэргэжлийн эмч бол;

(2)    Дарга, тухайн этгээдэд ЭМШ-ийн Тусгай гэрчилгээ олгох онцгой нөхцөл үүссэн, эсхүл газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалсан, эсхүл үйл ажиллагааны тусгай нөхцөл байдал үүссэн гэж үзвэл.

 

67.159. Эрүүл мэндийн шалгагчийн гэрчилгээ эзэмшигчийн эрх

Дараах хүчинтэй гэрчилгээ эзэмшдэг этгээд нь:

(1)    ЭМШ Гэрчилгээ-1 эзэмшдэг бол аливаа ангиллын ЭМГ олгох зорилгоор эрүүл мэндийн үзлэг;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(2)    ЭМШ Гэрчилгээ-2 эзэмшдэг бол 2-р ангиллын ЭМГ олгох зорилгоор эрүүл мэндийн үзлэг;

(3)    ЭМШ-Тусгай Гэрчилгээ эзэмшдэг бол Даргын бичгээр өгсөн чиглэлийн дагуу ЭМГ олгох зорилгоор эрүүл мэндийн үзлэг хийж болно.

 

67.161. Эрүүл мэндийн шалгагчийн гэрчилгээжүүлэлтийн шаардлага

ЭМШ-ийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргаж байгаа этгээдийг дараах тохиолдолд, тухайн гэрчилгээжүүлэлтийн шаардлагыг хангасанд тооцно, хэрэв тухайн этгээд нь:

(1)    нарийн мэргэжлийн эмч бол;

(2)    дараах шаардлагыг хангасан бол:

(i)       Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисэхийн анагаах ухааны сургалтыг амжилттай дүүргэсэн байх;

(ii)     Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисэхийн анагаах ухааны эрх зүйн сургалтыг амжилттай дүүргэсэн байх;

(iii)    Хавсралт А-д заасан холбогдох ур чадварыг хангаж байгаагаа Даргад батлан харуулсан байх,

(3)    эрүүл мэндийн үзлэгийг, Эрүүл мэндийн зааварт шаардсан стандартын дагуу хийх зорилгоор, зориулалтын эмчилгээний, захиргааны болон холбогдох байгууламжид нэвтрэх эрхтэй бол;

(4)    анагаахын англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай бол;

(5)    67.163-т заасан Ерөнхий зааврын шаардлагыг хангасан бол.

 

67.163. Ерөнхий заавар

(a)     ЭМШ-ийн гэрчилгээ эзэмших хүсэлт гаргаж байгаа этгээд нь дараах мэдээллийг багтаасан Ерөнхий зааврыг Даргад ирүүлэх үүрэгтэй:

(1)    Ерөнхий заавар нь дараах шаардлагыг хангаж байгааг бататгаж тухайн этгээд гарын үсэг зурсан мэдэгдэл:

(i)       тухайн этгээдийн нисэхийн эрүүл мэндийн үйл ажиллагааны дадлага туршлагыг нягт нямбай тодорхойлох ба 67.161-ийн байнгын хэрэгжилтийг бататгах арга хэлбэр болон аргачлалыг харуулсан байх;

(ii)     тухайн этгээд болон түүнтэй хамт нисэхийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан байнга дагаж мөрддөг байх;

(2)    тухайн этгээдийн нисэхийн эрүүл мэндийн үйл ажиллагааны цар хүрээний тодорхойлолт;

(3)    тухайн этгээдийн, нисэхийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтны албан тушаал, овог нэр;

(4)    энэ хэсгийн (3)-т заасан ажилтны үүрэг ба хариуцлага;

(5)    тухайн этгээдийн, нисэхийн анагаахын үйл ажиллагаа эрхлэх байрлалын жагсаалт;

(6)    тухайн этгээд, эрүүл мэндийн үзлэгийг, Эрүүл мэндийн зааварт шаардсан стандартын дагуу хийх зорилгод шаардлагатай эмчилгээний, захиргааны болон холбогдох байгууламжид нэвтрэх эрхтэй болохыг харуулсан дэлгэрэнгүй мэдээлэл;

 

 

 

 

 

 

 

 

 

 

(7)    дараах шаардлагыг багтаасан Даргатай харилцах журам:

(i)       ЭМГ эзэмших хүсэлтийг, Даргаар үнэлгээ хийлгэхээр хүргүүлэх;

(ii)     хамааралтай бол ЭМГ эзэмшдэг этгээдийн эрүүл мэндийн нөхцөлийн өөрчлөлт, эсхүл тухайн этгээдийн ЭМГ-д хамаарах эрхээ аюулгүй хэрэгжүүлэхэд нөлөөлж болох, өмнө нь илэрч байгаагүй эрүүл мэндийн нөхцөл үүссэн талаар мэдээлэх;

(iii)    энэ зүйлийн (a)(2), (3), (4), эсхүл (5)-д заасан дэлгэрэнгүй мэдээллийн санал болгож байгаа өөрчлөлтийн талаар урьдчилан мэдээлэх;

(8)    тухайн этгээдийн 67.203-т заасан шаардлагын байнгын хэрэгжилтийг бататгах арга хэлбэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

(9)    дараах ажлыг зохих ёсоор гүйцэтгэх тогтолцоо болон журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

(i)       эмнэлгийн төхөөрөмжийн хяналт, үзлэг шалгалт, тест болон тохируулга хийх;

(ii)     тухайн этгээдийн, нисэхийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтын өөрчлөлт болон хяналт;

(iii)    бүртгэлийг ялгаж тодорхойлох, цуглуулах, индексжүүлэх, хадгалах, засварлах болон устгах;

(iv)   (9)(i), (9)(ii) болон (9)(iii)-т заасан ажил үүргийг гүйцэтгэх ажилтны сургалт, үнэлгээ хийх болон эрх олгох;

(10)     тухайн этгээдийн мэргэжлийн ажил үүргээс үүдэлтэй ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох, удирдах журмын дэлгэрэнгүй мэдээлэл;

(11)     тухайн этгээдийн нисэхийн эрүүл мэндийн үйл ажиллагаа Ерөнхий зааврын дагуу явагдаж байгааг бататгах, тухайн жилийн дотоод чанар баталгаажуулалтын хяналтын хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл;

(12)     дараах журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

(i)       Ерөнхий зааварт хяналт тавих, өөрчлөлт оруулах;

(ii)     энэ Дүрмийн холбогдох шаардлагад нийцэж байгааг бататгах;

(iii)    Ерөнхий зааварт нэмэлт өөрчлөлт оруулсан даруйд нэмэлт өөрчлөлтийн хувийг Даргад цаг алдалгүй хүргүүлэхийг бататгах;

(iv)   Ерөнхий зааврын хувийг бүх ажилтанд хүргүүлэх.

(b)     Тухайн этгээдийн Ерөнхий заавар нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

E Бүлэг - Эрүүл мэндийн шалгагчийн үйл ажиллагааны шаардлага

 

67.201. Зорилго

Энэ Бүлэг нь, ЭМШ-ийн үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтын шаардлагыг тогтооно.

 

67.203. Байнгын хэрэгжилт

(a)     ЭМШ-ийн гэрчилгээ эзэмшдэг этгээд нь дараах үүрэгтэй:

(1)    Ерөнхий зааварт заасан үзлэгийн байр бүрд, Ерөнхий зааврын нэгээс доошгүй хүчинтэй, бүрэн хувийг хадгалах;

(2)     Ерөнхий зааварт дэлгэрэнгүй заасан бүх журам, тогтолцоо болон хөтөлбөрийг дагаж мөрдөх (ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой журмыг багтаасан байна);

(3)    Ерөнхий зааврын холбогдох бүлгийг шаардлагатай ажилтанд ажил үүргээ гүйцэтгэхдээ байнга ашиглахад боломжтой байлгах;

(4)    D Бүлэгт заасан ЭМШ-ийн гэрчилгээнд хамаарах бүх шаардлагыг байнга хангах;

(5)    Даргын шаардаж болох, нисэхийн анагаахын болон нисэхийн хууль, дүрмийн байнгын сургалтын курст хамрагдах;

(6)    Даргын гаргасан ерөнхий чиглэл болон яаралтай удирдамжийг дагаж мөрдөх;

(7)    эрүүл мэндийн зааврын хамгийн сүүлчийн, шинэчилсэн хувийг хадгалах;

(8)    ЭМГ эзэмших хүсэлт гаргагч бүрийн үзлэгийн бүрэн гүйцэд бүртгэлийг хадгалж байгааг бататгах;

(9)    холбогдох утас, факс, хаягт өөрчлөлт орсон тохиолдолд, тухайн өөрчлөлтийн талаарх мэдээллийг өөрчлөлт орсон өдрөөс хойш 28 хоногийн дотор Даргад мэдэгдэх.

(b)     Дарга, 67.163 (a)(7)(iii)-т заасан өөрчлөлтийг оруулах үед, эсхүл өөрчлөлтийн дараа ЭМШ-ийн гэрчилгээ эзэмшдэг этгээдийн ажиллах нөхцөлийг тогтоож болно.

(c)     ЭМШ-ийн гэрчилгээ эзэмшдэг этгээд нь дараах үүрэгтэй:

(1)    энэ зүйлийн (b)-д заасан нөхцөлийг дагаж мөрдөх;

(2)    энэ зүйлийн (b)-д, тодорхойлсон өөрчлөлт нь ЭМШ-ийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг шаардсан тохиолдолд, гэрчилгээг Даргад цаг алдалгүй хүргүүлэх;

(3)    нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс Дарга шаардлагатай гэж үзсэн өөрчлөлтийг гэрчилгээ эзэмшигч Ерөнхий заавартаа оруулах.

 

 

 

 

 

 

 

 

 

 

F Бүлэг - Даргаас эрх шилжүүлэхэд тавих шаардлага

 

67.251. Зохих ёсоор мэргэшсэн Эрүүл мэндийн шалгагчийг тодорхойлох

Энэ Дүрмийн дагуу эрх шилжүүлэх зорилгоор тухайн этгээдийг дараах тохиолдолд, зохих ёсоор мэргэшсэн ЭМШ гэж үзнэ, хэрэв:

(1)    тухайн этгээд нь:

(i)       аливаа ангиллын ЭМГ-ний хувьд, ЭМШ Гэрчилгээ-1 эзэмшдэг бол; эсхүл

(ii)     2-р ангиллын ЭМГ-ний хувьд, ЭМШ Гэрчилгээ-2 эзэмшдэг бол;

(2)    Дарга тухайн этгээдийг дараах шаардлагыг хангасан гэж үзвэл:

(i)       зайлшгүй шаардлагатай ур чадвар, туршлагатай байх;

(ii)     нисэхийн эрүүл мэндийн гэрчилгээжүүлэлтийн бодлого, журмын талаарх мэдлэгтэй байх;

(3)    Даргын шаардаж болох, нисэхийн анагаахын болон нисэхийн хууль, дүрмийн байнгын сургалтын курст хамрагддаг бол;

(4)    Дарга, тухайн этгээдийг ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлох журмыг дагаж мөрддөг гэж үзвэл.

 

G Бүлэг - Нисэхийн шалгагч - нөөц H Бүлэг - Шилжилтийн зохицуулалт

67.351. Шилжилтийн зохицуулалт

(a)     Энэ зүйлийн (b) болон (c)-г харгалзан, хэрэв энэ дүрэм хүчинтэй болохоос өмнө ЭМШ Гэрчилгээ-1, эсхүл ЭМШ Гэрчилгээ-2 шинээр авах, эсхүл сунгах хүсэлтийг Дарга хүлээж авсан боловч шийдвэрлээгүй байсан бол Дарга гэрчилгээг шинээр олгох, эсхүл сунгаж болно.

(b)     Хэрэв энэ зүйлийн (а) хамааралтай бол, гэхдээ хэрэв газарзүйн байршлаас шалтгаалсан тодорхой нөхцөлд тулгуурлан гэрчилгээ шинээр олгох, эсхүл сунгахаас бусад тохиолдолд, хүсэлт гаргагч нь Нисэхийн эрүүл мэндийн шилжилтийн үеийн шалгуурын (Aviation Medical Transitional Criteria) Хавсралт 1-д заасан холбогдох ур чадварыг хангаагүй бол Дарга ЭМШ Гэрчилгээ-2 шинээр авах, эсхүл сунгуулах хүсэлтийг хүлээн авахгүй.

(c)     ЭМШ-ийн гэрчилгээ эзэмшдэг этгээд нь энэ дүрэм хүчинтэй болсон өдрөөс хойш

6 сарын дотор, 67.163-ын шаардлагыг бүрэн хангасан Ерөнхий зааврыг Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(d)     Ерөнхий зааврыг Даргад хүргүүлсэн байхыг шаардсан өдрийг хүртэл ЭМШ-ийн гэрчилгээ эзэмшдэг этгээдийг Ерөнхий заавартай холбоотой Е Бүлэгт заасан үйл ажиллагааны шаардлагыг дагаж мөрдөхийг шаардахгүй.

(e)     Хэрэв энэ дүрэм хүчинтэй болохоос өмнө ЭМГ эзэмших хүсэлтийг Дарга хүлээн авсан боловч, шийдвэрлээгүй байсан бол хүсэлт гаргах үед хүчинтэй үйлчилж байсан дүрмийн дагуу хүсэлтийг шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт A - Эрүүл мэндийн шалгагчийн ур чадвар

 

Эрүүл мэндийн шалгагчийн гэрчилгээ эзэмшихэд шаардлагатай ур чадвар

Хүсэлт гаргагч нь ЭМШ-ийн гэрчилгээ эзэмшихийн тулд ерөнхий шаардлагыг хангасан байхаас гадна, ЭМШ-ийн ажил үүргийг хэвийн гүйцэтгэх хангалттай түвшний ур чадвар, туршлагатай болохоо баталж харуулах шаардлагатай. Үндсэн 4 төрлийн ур чадварын ангилал байх ба эдгээрт оношлон илрүүлэх, үнэлгээ хийх, удирдан зохион байгуулах болон аудит хийх/дүгнэлт гаргах ур чадвар багтана.

 

Тайлбар:

•           ЭМШ Гэрчилгээ-2 эзэмшигчийн хувьд, 2-р ангиллын ЭМГ олгох зорилгоор хийх үзлэгтэй холбоотой ур чадвар.

•           ЭМШ Гэрчилгээ-1 эзэмшигчийн хувьд, 1, 2 болон 3-р ангиллын ЭМГ олгох зорилгоор хийх үзлэгтэй холбоотой ур чадвар.

•            Ур чадварын үзүүлэлт нь дараах 3 түвшинтэй байна:

мэдлэг зөвхөн тухайн сэдвийн онолын мэдлэг

туршлага тухайн этгээд хяналтан дор ажиллаж чадах бодит дадлага туршлага

эксперт тухайн этгээд бие даан ажиллах болон бусдад хяналт тавих чадвартай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дараах хүснэгтэд ЭМШ Гэрчилгээ-1 болон ЭМШ Гэрчилгээ-2 эзэмшигчид шаардлагатай ур чадвар болон ур чадварын түвшний жагсаалтыг үзүүлсэн.

 

Шаардлагатай ур чадварын тодорхойлолт

Ур чадварын түвшин

Оношлон илрүүлэх

ЭМШ-1

ЭМШ-2

  1. Дараах мэдээлэл болон чадвараа ашиглан нисэхийн үйл ажиллагааны орчинд сөргөөр нөлөөлөх боломжтой нөхцөл байдлыг үнэн зөв оношилж, дүгнэлт гаргах эмчилгээний ур чадвараа ашиглаж чаддаг байх:

•         эмчилгээний түүх:

•         бие махбодын болон сэтгэцийн үзлэг:

•         нэмэлт шинжилгээ судалгаа, эсхүл зөвлөхийн дүгнэлт гаргах (ЭМШ гүйцэтгэсэн, эсхүл зохион байгуулсан):

•         оношлох ур чадвар:

•         хамтран ажиллагсад, бусад эрүүл мэндийн мэргэжилтэн болон байгууллагатай хамтран ажиллах.

 

 

 

 

 

эксперт

 

 

 

 

 

эксперт

2. Хүсэлт гаргагчийн эрүүл мэндийн нөхцөл, эсхүл нисэхийн үйл ажиллагааны орчинд аюултай үйлдэл хийх шалтгаан болох

нөхцөл байдлын хүчин зүйлийг олж тогтоох

 

эксперт

 

туршлагатай

3. Эрүүл мэндийн практик зохицуулалтын ашиг сонирхлын зөрчил,

эсхүл өрсөлдөөнийг илрүүлж, тогтоох

туршлагатай

туршлагатай

4. Хүсэлт гаргагчийг, нисэхийн үйл ажиллагааны орчинд аюулгүй ажиллах шаардлага хангахад тохирч байгаа эсэхэд үнэлгээ хийх зорилгоор эх сурвалжаас нэмэлт мэдээлэл авч чаддаг байх. Жишээ нь сэтгүүл, шинжлэх ухааны судалгааны тайлан, интернетийн эх сурвалж, хамтран ажиллагсад болон тусгай

мэргэжлийн зөвлөх, багш зэрэг.

 

 

туршлагатай

 

 

туршлагатай

Үнэлгээ хийх

5. Хүсэлт гаргагчийг нисэхийн үйл ажиллагааны орчинд аюулгүй ажиллахад тохиромжтой эсэхийг тодорхойлох болон дүгнэлт хийхдээ баримт нотолгоонд суурилсан анагаахын зарчим, үйл

явцыг ашигладаг байх.

 

эксперт

 

туршлагатай

6. Нисэхийн үйл ажиллагааны орчинд ажиллах хүсэлт гаргагчийн аюулгүй, нийцтэй байдлыг тогтоохтой холбоотой хууль дүрэм, болон эрүүл мэндийн хууль эрх зүйн анхаарах асуудлыг

тодорхойлж, дүн шинжилгээ хийдэг байх.

 

туршлагатай

 

туршлагатай

7. Хүсэлт гаргагчийг, нисэхийн үйл ажиллагааны орчинд аюулгүй ажиллах шаардлага хангахад тохирч байгаа эсэхэд үнэлгээ хийх зорилгоор нэмэлт мэдээлэл болох мэргэжлийн сэтгүүл, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, интернетийн эх сурвалж, хамтран ажиллагсад, мэргэжлийн зөвлөгч ашиглах ба шүүмжлэлтэйгээр

дүн шинжилгээ хийдэг байх.

 

 

 

туршлагатай

 

 

 

туршлагатай

Удирдан зохион байгуулах

8.   Шаардлагатай стандарт, арга аргачлал болон процессыг ашиглан нисэхийн үйл ажиллагааны орчинд ажиллаж байгаа

хүсэлт гаргагчтай холбоотой эрсдэлд үнэлгээ хийх

 

эксперт

 

эксперт

9. Зөрчилдөж, эсхүл өрсөлдөж байгаа ашиг сонирхлыг нисэхийн аюулгүй байдалд, эсхүл эмчилгээний              шийдвэрийн              чанарт

нөлөөлөхгүй хэлбэрээр зохицуулах

 

эксперт

 

туршлагатай

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шаардлагатай ур чадварын тодорхойлолт

Ур чадварын түвшин

ЭМШ-I

ЭМШ-II

  1. Үр дүнтэй харилцаа холбоо:

•         хүсэлт гаргагч, ИНЕГ, хамтран ажиллагсад болон бусад байгууллагад чиглэсэн эрсдэлийн үнэлгээ болон, шаардлагатай асуудлыг тодорхойлох.

•         хүсэлт гаргагчтай холбоотой хууль, дүрмийн талаар мэдээлэлтэй байх.

•         эрсдэлийн удирдлагын шийдвэрийн зохицуулалтын талаар нэмэлт мэдээлэл, зөвлөмж болон зааварчилгаа авах зорилгоор хамтран ажиллагсад, зөвлөгч болон

бусад хүмүүстэй харилцах.

 

 

 

 

 

эксперт

 

 

 

 

 

эксперт

  1. Бүртгэлийн систем болон захиргааны ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулах:

•         эрсдэлийн үнэлгээний, эрсдэлийн удирдлагын шийдвэрийн болон арга хэмжээний зохицуулалтыг найдвартай, нягт нямбай бүртгэсэн байх

•         эрсдэлийн үнэлгээний болон эрсдэлийн удирдлагын шийдвэрийн зохицуулалт нь хоёрдмол утга агуулгагүй, үр дүнтэй байх

•         эрсдэлийн       үнэлгээний,       эрсдэлийн       удирдлагын

шийдвэрийн зохицуулалт болон арга хэмжээний зохицуулалт нь хэдийд ч буцаан сэргээгдэхүйц байх

 

 

 

 

 

эксперт

 

 

 

 

 

эксперт

Дүгнэлт гаргах / аудит хийх

  1. Мониторинг хийх, дүгнэлт гаргах болон аудитын үйл ажиллагаанд бүтээлчээр оролцдог байх, үүнд:

•         дүгнэлт гаргах үйл явцад идэвхтэй оролцох

•         дүгнэлтээр илэрсэн алдаа дутагдал, үр дүнг эерэгээр үнэлж, хүлээн авах

•         дүгнэлтийн зөвлөмжийг хэрэгжүүлэх

 

 

туршлагатай

 

 

туршлагатай

 

 

 

 

--oOo--