A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 79

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Нэг.Аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, мөн хэсгийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шүүгч "15" гэснийг "16" гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын "Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "16" гэснийг "19" гэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "13" гэснийг "16" гэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "11" гэснийг "15" гэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "15" гэснийг "18" гэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "10" гэснийг "18" гэж, мөн хэсгийн Нийт шүүгч "90" гэснийг "111" гэж, "Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "14" гэснийг "17" гэж, мөн хэсгийн Нийт шүүгч "76" гэснийг "79" гэж, "Дөрөв.Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "5" гэснийг "4" гэж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "5" гэснийг "3" гэж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "5" гэснийг "4" гэж, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "5" гэснийг "4" гэж, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Шүүгч "5" гэснийг "4" гэж, мөн хэсгийн Нийт шүүгч "99" гэснийг "86" гэж, "Тав.Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгч "3" гэснийг "2" гэж, мөн хэсгийн Нийт шүүгч "72" гэснийг "66" гэж, "Зургаа.Сум дундын шүүхийн шүүгчийн орон тоо" гэсэн хэсгийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх Шүүгч "4" гэснийг "3" гэж, мөн хэсгийн Нийт шүүгч "31" гэснийг "26" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 53

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 1 дүгээр хавсралтаар, анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР