- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №02. 2023.01.12/

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 08/04
Хөхбүрд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.1, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Малчин, мал бүхий этгээдийн 1 малын тоо толгойд тэмээ-0 төгрөг, адуу-1000, үхэр-1000, хонь-800, ямаа-800 төгрөгөөр малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тус тус өөрчлөн баталсугай.
2.Малын тоо толгойд ногдох татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасны дагуу зарцуулахыг Засаг дарга (Ж.Хатанбаатар)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
4.Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэ тогтоолыг малчин иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг хурлын Төлөөлөгчдөд, албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, нийт ажилтан албан хаагчдад уриалсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга М.Энхцэцэг-т тус тус даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр
Дугаар 12/03
Хөхбүрд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүлийн 6.1, 6.2 заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын ногдол, төлөлтыг хэлэлцээд 2023 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг бууруулан тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг малын таван төрөл тус бүр дээр 400 (дөрвөн зуун) төгрөг байхаар тогтсугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
3.Татварын хэмжээ, ногдолыг сурталчилан таниулж, татвар төвлөрүүлэлтийг үр дүнтэй зохион байгуулахыг Засаг дарга (Г.Орхонтуул)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо (Ц.Жаргалсайхан)-д даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 8/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ОТГОНБАЯР
Текст томруулах
A
A
A
